"Давхар дээлтэй гишүүд ЗГ-т итгэл хүлээлгэвэл ашиг сонирхлын зөрчил үүснэ"

"Давхар дээлтэй гишүүд ЗГ-т итгэл хүлээлгэвэл ашиг сонирхлын зөрчил үүснэ"

"Давхар дээлтэй гишүүд ЗГ-т итгэл хүлээлгэвэл ашиг сонирхлын зөрчил үүснэ"

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурал руу Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан хуульч Б.Баяраагаас тодруулга авлаа.


-Засгийн газрын итгэл хүлээлгэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон нь хуульд нийцэж байгаа юу?

-Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаар итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Засгийн газраас УИХ руу оруулах хууль зүйн үндэслэл бий. Гэхдээ Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал хэлэлцэнэ гэж хуулиар хязгаарлаж өгсөн байна. Харин Засгийн газрын албан тоотоос үзэхэд “үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан … бодлогын дэмжлэг шаардлагатай байна” гэсэн нь улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудалд огт хамааралгүй юм. Учир нь үүссэн улс төрийн нөхцөл байдал гэдэгт Ерөнхий сайдын орлогоо нотолж чадахгүй байгаа хувийн хариуцлагын асуудал хамаарахгүй. Энэ бол ёс зүйн магадгүй хуулийн хариуцлага хүлээх үр дагавар бүхий тухайн албан тушаалтны хувийн хариуцлагын асуудал болохоос улс төрийн нөхцөл байдал огт биш. Нөгөөтэйгүүр бодлогын тодорхой дэмжлэг хэрэгтэй гэх боловч Засгийн газрын албан тоотод дурдсан төсөл, хөтөлбөр, зорилтуудыг дэмжсэн УИХ-ын шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр байхад дахин дахин хүчинтэй шийдвэрийн талаар итгэл үзүүлэх шийдвэр гаргах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн төсөл хөтөлбөр нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэн байхаас үл шалтгаалан аль ч Засгийн газрын УИХ-ын өмнө хүлээсэн зайлшгүй хэрэгжүүлэх үүрэг даалгавар юм. Түүнчлэн Засгийн газрын тухай хуульд “өөрт нь итгэл хүлээлгэх төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна” гэснийг зөрчиж Засгийн газраас дутуу мэдээлэл УИХ-д ирүүлсэн байна.

-Итгэл хүлээлгэх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулан зарим давхар дээлтэй сайд нар УИХ-ын гишүүний хувиар Засгийн газарт итгэл хүлээлгэхээ урьдчилан илэрхийлсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх үү?

-УИХ итгэл хүлээлгэх эсэхээс Засгийн газар огцрох эсэх нь шууд шалтгаалах тул Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэж байгаа давхар дээлтэй гишүүдийн хувьд сонирхлын зөрчил шууд үүснэ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.23-д “гишүүн хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэг, санал хураалтад оролцохоос татгалзах” үүрэгтэй, түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.10-д “Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй” гэж тодорхой хуульчилсан байна. Ерөнхий сайд, сайдын албан тушаал хашихаас илүү ашиг сонирхол гэж бараг үгүй биз.

Давхар дээлтэй гишүүдийн хувьд нэг гараараа Засгийн газарт итгэл хүлээлгэх төсөл өргөн барьчихаад нөгөө гараараа өөртөө итгэж байна гээд төслийг дэмжиж санал өгөх нь шууд ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ.

Ялангуяа Засгийн газрын хувь заяа буюу өөрийнх нь Ерөнхий сайд болон сайдын албан тушаалдаа үлдэх үү, үгүй юу гэдэг санал хураалтанд өөрийгөө дэмжээд гар өргөх нь зөвхөн хуулийн зөрчилтэй төдийгүй ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн талаасаа ч иргэд сонгогчдод таагүй харагдана.

-Улсын Их Хурлын гишүүн хууль зөрчиж сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргавал ямар хууль зүйн үр дагавар үүсэх вэ?

-Улсын Их Хурлын тухай хуулийн 7.2-д "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Тангарагт Үндсэн хуулийг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг нөхцөл  дурдагдаж байна. УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх үүргээ зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн 1.2-д заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх үндэслэлтэй. Энэ тохиолдолд Үндсэн хууль болон өргөсөн тангаргаа зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл давхар дээлтэйгээ үлдэх гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл нь дан дээл ч үгүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэнэ гэсэн үг. Зөвхөн давхар дээлтэй гишүүд төдийгүй УИХ-ын чуулганыг хуульд заасан дэгийн дагуу явуулах чиг үүрэгтэй УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал яригдана.

Цаашлаад УИХ-ын шийдвэр бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болох үр дагавар ч үүснэ. Иймээс давхар дээлтэй Засгийн газрын гишүүд өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүний хувиар санал хураалтад оролцох үндэслэлгүй юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд УИХ-аас шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нийтлэг зарчим баримтлахыг тодорхой хуульчилсан. Энэ зарчим Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ч маш нарийвчлан тодорхой тусгагдсан. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарчим нь бусад төрийн албан хаагчид, нийтийн албан тушаалтнуудад үйлчлээд УИХ-ын гишүүдэд үйлчилдэггүй байх дабль стандарттай байж болохгүй.

Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим олон улсад нийтлэг хэрэгждэг сайн жишиг төдийгүй Монгол Улсын хувьд ч эрх зүйн харилцаа бүр дээр тодорхой хуульчлагдсан байдаг. Тухайлбал, Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчил бүхий хэлцлийн тухайд ашиг сонирхлын зөрчил үүссэн талыг санал хураалтад оруулахгүй байх талаар хуульчилсан байна. Иргэний эрх зүйн харилцаанд сонирхлын зөрчлөөс үүдэлтэйгээр хэлцэл хүчингүй болох, эрүүгийн эрх зүйн харилцаанд сонирхлын зөрчилтэй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрүүгийн хариуцлага хүлээх гэх мэтчилэн хууль зүйн үр дагавар үүсгэж байдаг нөхцөл юм.

Хуульчийн хувьд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ нь хууль тогтоох ажиллагаандаа хууль дээдлэх зарчмаа ягштал биелүүлж ашиг сонирхлын зөрчилгүй шийдвэр гаргаж, төрд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр зөв жишиг тогтоож явах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Үгүй гэвэл Үндсэн хуулийн цэцэд иргэний хувиар мэдээлэл гаргана.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-02 158.59.146.30

zaassss ene muu dulzen mian tolgaaaa, husseneeree huuli tailbarlahneee, jailoooo jailllll
zaassss ene muu dulzen mian tolgaaaa, husseneeree huuli tailbarlahneee, jailoooo jailllll
zaassss ene muu dulzen mian tolgaaaa, husseneeree huuli tailbarlahneee, jailoooo jailllll
zaassss ene muu dulzen mian tolgaaaa, husseneeree huuli tailbarlahneee, jailoooo jailllll
zaassss ene muu dulzen mian tolgaaaa, husseneeree huuli tailbarlahneee, jailoooo jailllll

Avatar

Нэргүй 2025-06-02 158.59.146.30

hachin yum chin, albadah geed bgaam uu haashain be??? esvel zaaval chinii husseneer boloh yostoi yu?? jailaaa, jail…..ashig sonirhliin zurchil uusne ch geh shg

Avatar

Нэргүй 2025-06-02 103.57.92.70

баахан авилгачид, нүүрсчид, хөгжлийн банкны луйварчид, ждүчидийн өмгөөлөгч мөн үү?

Avatar

Зочин 2025-06-02 66.181.176.165

Өмгөөлөгчөө хат

Avatar

Зочин 2025-06-02 66.181.176.165

Энэ нөхөр худлаа хүн байгаам аа мөнгө харуул явж өгнө

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.184.50

Итгэл үзүүлэхгүй бж блно. Гэхдээ нэг багт хамтарч ажиллачихаад ядарсан үед нь эсрэг хандах нь хүн чанаргүй этгээд, урвагч хоёр нүүртний араншин юм

Avatar

Нэргүй 2025-06-02 202.131.227.134

Зөв. Өөрөө өөртөө итгэл өгөх үү гээд өөрөөс нь санал авна гэдэг тэ нэг зүйл. Өөртөө итгэл өгөхгүй гэж санал өгвөл өөртөө итгэдэггүй гээд онигоонд орох учир сонголт бхгүй. Итгэл өгнө л гэх нь тодорхой. Хуулиа мөрдөх нь зөв.

Avatar

Оноч 2025-06-02 103.57.94.104

Энэ хүн АН-ынхан улс төр хийх бүрд гарч ирдэг. АН-ын Баярцогт-ыг 3 шатны шүүхээс ял аваад 10 жилийн ялтай байхад нь 1 жил хүрэхгүй хугацааны дараа Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналаар дахин мөрдөн байцаалтад буцаалгаж, дахиад 1 жилийн дараа Прокуророос хэрэгсэхгүй болгох ажлыг зохион байгуулсан этгээд. Ийм юмыг нилээн авилгаар шийддэг гэдгийг та бүхэн мэдэх биз. ө.х. Авилга зөөдөг өмгөөлөгчдийн нэг.

Avatar

Оноч 2025-06-02 103.57.94.104

Монгол улсын түүхэнд 3 шатны шүүхийн шийдвэрийг буцаасан маш цөөхөн тохиолдлын нэгийг авилгаар хийсэн гэхээр аймаар.

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.180.155

огцор.огцор.огцор.огцоруул

Avatar

Зочин 2025-06-02 66.181.181.63

Энэ эсэргүүцээд байгаа троллууд ядаж ганц ч болов олигтой үндэслэл бичихгүй юм байх даа хахаха, худлаа л хүн рүү шүлсээ үсчүүлээд байх юм

Avatar

Нэргүй 2025-06-02 202.131.241.150

тэнэг хог вэ? УИХ-ын гишүүн биз дээ

Avatar

АЛТАА 2025-06-02 103.57.94.254

хуульч гэдгийг нь хэн ч мэдэхгүй нэг иймэрхүү нөхдүүд чоно борооноор гээдг шиг өөртөө хуульч гэж нэр өгөөд элдэв зүйл гонгиноод явах юм даа, хөөрхий гэж, өрөвдөлтэй ч амьтан юмуу даа

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.91.240

zuv bn

Avatar

Нэргүй 2025-06-02 139.5.216.65

Бүлэглэлийн халтар мөнгөний троллууд маш идэвхитэй ажиллаж байгаа юм байна.

Avatar

Иргэн 2025-06-02 139.5.216.65

Юугаа элийрээд байгаа юм бэ??? Тэд ч гэсэн ард түмнээс сонгогдсон гишүүд гэдгийг яах гээв??? Захын нэг хуулийн дипломны гол гишүүний бүрэн эрхийг хязгаарлах уу???

Avatar

Нэргүй 2025-06-02 192.82.66.172

үгүй хууль хязгаарлана. яриад байгаа "захын нэг дипломны гол" чинь тэр хуулийн заалтуудыг л тайлбарласан байна. чам шиг нөхдүүд УИХ-д хүртэл байгаа бололтой, тэд нарыг л хууль зөрчвөө гэж сануулсан байна

Avatar

Монголхүү 2025-06-02 160.39.56.142

Ерөнхий сайдын итгэл хүлээлгэх санал авах нь агуулгынхаа хувьд буруу бна. Ёс зүйн хувьд ажлаа өгөөд зайлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-02 103.71.100.229

ЕС авилгалтай тэмцэнэ гэдэг худлаа байна. Хэрээ ахаараа пиар хийлгэж жүжиглэдэг. За одоо тэрний луйврыг илчлэнэ. Асар их мөнгө идсэн байна, за одоо тэр авилгачдыг нэрлэнэ. Одоо нүүрсний системийн авилгыг зарлана. ОДоо тэр мафийн системийг дэлбэлнэ. Би алхам ч ухрахгүй. Болохгүй бол ард түмэнтэйгээ гудамжинд гарч тэмцэнэ………. Би ямарч албан тушаалд очихгүй……. Энэ бүгд ах Хэрээгийн заавраар хийгддэг гэнэ.

Avatar

Зочин 2025-06-02 66.181.166.196

Энэ удаа итгэл хүлээлгэсэн ч асуудал шийдэгдэхгүй, жагсаал, эсэргүүцэл ч үргэлжлэнэ, ер нь бол Оюун-Эрдэнэ огцорч байж л асуудал нэг тийшээ болно доо, тэгэхээр цаг хожих гэсэн үйлдэл үр дүнгүй, өргөдлөө өгөөд явсан нь л ононо.

Avatar

Нэргүй 2025-06-02 202.9.46.202

Давхар дээлийг болиулах ёстой. УИХГ болж хамгаалалтанд орно, тэгээд сайд хийж тендер төсвөөс хулгайлна. Үүнийг болиулах ёстой!

Avatar

Дэнзэн 2025-06-02 43.228.131.118

АН-ын 8-н сайд ЗГ-т итгэл хүлээлгэж өөрийгөө сайдаар үлдээх санал өгч байж дараа нь гишүүнээсээ татагдах нөхцөл байдал үүсэх нь байна шд.

Avatar

Нэргүй 2025-06-02 149.88.103.42

оюунэрдэнэ их хуралд бичиг явуулахдаа жаахан хулгай хийчсэн чинь түүгээр нээнтэглээд ажилыг минь хийлгэхгүй байна. үүнд дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт гаргасан байна

Avatar

Иргэн 2025-06-02 202.126.90.58

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гэсэн давхар дээлтэй бөөн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд 2 нүүртэй болохоос 1 толгойтой л байлгүй дээ, ичихгүй өөрийгөө огцруулахгүй гэж шаана биз🤮

Avatar

Зочин 2025-06-02 202.55.188.103

ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ АСУУДАЛ ДЭЭР ИХ ХУРЛЫН 126 ГИШҮҮНИЙ ОЛОНХИОР ШИЙДДЭГ УЧИР ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БҮРЭН ЭРХИЙНХЭЭН ХҮРЭЭНД БҮГД ОРОЛЦОХ ХУУЛЬТАЙ! МЭДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭРЭЭ БИТГИЙ ХУДЛАА СЭВЭЭД, ХОРОЛМАА ЦАРАЙЛААД ОЛНЫ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД БАЙГААРАЙ! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2025-06-02 202.126.90.58

23 сайд хасагдана мал минь, өөрийнхөө асуудлаар санал өгнө гэж юу байдын?!

Avatar

ЗОЧИН 2025-06-02 43.242.242.114

Төсвийн болон тодорхой бусад бодлогын асуудлаар л итгэл хүлээлгэх тухай оруулдаг болохоос, хувийн ашиг сонирхол асуудлаар хэзээ ч ийм балай юм хийж болохгүй ямар ч ёс зүйгүй, хууль бус

Avatar

Үнэн 2025-06-02 66.181.183.218

Ёс зүйгүй есайд шууд огцордгүй ичдэгүй нөхөр юмаа амнаас нь унасан үг болгон худал хуурмаг энэ хүнд итгээд байдаг ард олон хөөрхии уг нь энэ улс орон ардчилсан гэж өөрийгөө хэлээд баыдаг гадаад улс оронд шившгээ үзүүлж байна

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.160.121

ЗГ-ын гишүүд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал өгөх ёсгүй!!! Мэдээж, өөрсдийгөө байлгах л санал өгнө шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2025-06-02 103.57.93.24

Монголоор дүүрэн мэдэмхийрсэн нийгэмд бүтээсэн юмгүй хуульч эдийн засагч нар байх юм яана даа

Avatar

Нэргүй 2025-06-02 66.181.181.201

Ёстой яаааг үнэн !!! Баахан цагаан солиотой, мулзан толго йтой хүмүүс л хуулийг дураараа тайлбарлаад байдгийн !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж