Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн Лхагва гаригт хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Үүний дагуу өнөөдөр /2025.06.02/ 12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ хэлэлцэх гэж байна. Үүний дараа 14:00 цагт УИХ-ын нэгдсэн хуралдааны товыг зарлажээ.
1 | · Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал /“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ | 14.00 | “Их хуралдай” |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илгээсэн тогтоолын төсөлд;
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
- “Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хучний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
- Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэсэн байдаг.
Нэргүй 2025-06-02 202.131.227.134
ОЭ огцор. Эсвэл МАН тар.
Нэргүй 2025-06-02 202.55.191.194
ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭ
Зочин 2025-06-02 192.82.92.42
Тер удирдаж чадахгуй МАН тарах болж!!!
зочин 2025-06-02 203.98.77.101
зарим нөхөдүүдэд 1 хүүхэн хаяж өгөөд л сураггүй болгох юмаа
Гантулгыг яалаа энэ төр засгийнхан өгөөшөө амархан сонгох юм даа
Бадарч тахар 2025-06-02 66.181.187.163
Байнгын хороо нь бол дан Баярмаа Цогтгэрэл Номт гурваас бусад нь Оюукагийн талын хүмүүс буюу Оюунэрдэнийг хэвээр байлгах сонирхолтой хүмүүс байна !
Нэргүй 2025-06-02 103.212.118.10
SEKSEER TAICHNA XUCHINDUULI80955877
Нэргүй 2025-06-02 103.212.118.10
SEKSEER TACHNA XALYYN SEKSEER ANUSDI BOOW XXI VANXANDAAD BOOB DOLOON80955877