Гэрийн асуудлаа төрийн хямрал болгохдоо тулсан түүх Монголд өмнө нь гарч байгаагүй. Энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлига, албан тушаалын хэрэгд ард иргэдийн талбай дээр босоход хүргэж байна. Угтаа Л.Оюун-Эрдэнэ гэж хувь хүнд дэлхийн бусад улс орны улстөрчид байдаг өндөр ёсзүй, сахилга хариуцлага гэх ойлголт байхгүй учраас улс орноо дэлхийд жинхэнээс нь шившиглэж байна. Ерөнхий сайдын хүү болон түүний найз бүсгүй нарын орлогоосоо хэт давсан хэрэглээ яаж яваад төрийн асуудал болж хувирсанд үндэслэл бүхий хариу тайлбар өгөх хүн одоогоор алга. Тэр ч бүү хэл МАН-ын бага хурлаас хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг "хөөх" тухай шийдвэр гаргаснаас хойш төрийн ажил тэг зогсоод 10 гаруй хонож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөхийг хүлээсэн хэсэг нөхдийн хөл нь хөнгөрч, нойр нь хулжсан өдрүүд өнгөрөгч долоо хоногт дуусгавар болсон. Учир нь/2025.05.28/-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь бүү хэл өөрийг нь томилсон УИХ-аас ажлаа үргэлжлүүлж хийх эсэхийг асуух Үндсэн хуульд заасан эрхээ эдэлхээр шийдсэн нь улс төрийн үйл явцыг улам л сонирхолтой болгож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу итгэл хүлээлгэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлсэн. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болохыг УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж шүүмжилсэн билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:
- Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ
- Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.
Тэгвэл хуульд зааснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолыг хүлээж авснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэх учиртай. Өнгөрсөн Лхагва гаригт уг тогтоол тус байнгын хороонд ирсэн учраас хуульд заасны дагуу өнөөдөр /2025.06.02/-ийн 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах товтой байна. Хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд УИХ-д 10 хоногийн дотор танилцуулж, нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх боломж бий.
Гэтэл өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон нь асуудлыг албан бусаар аль хэдийнэ нэг талд нь шийдчихсэн гэсэн үг.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ руу оруулж ирэх саналын томьёолол ямар байх нь хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, эс хүлээлгэх асуудлыг эцэслэх санал хураалтад нөлөөлөх боломжтой. Үүнийг ч тэд бас тооцсон. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороонд хамаарч байгаа 25 гишүүний олонхоор дэмжих санал Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх асуудлыг ерөнхийд ацаглана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд;
- Ж.Бат-Эрдэнэ /ТББХ-ны дарга/ –МАН
- Д.Амарбаясгалан /УИХ-ын дарга/ –МАН
- С.Амарсайхан /Засгийн газрын гишүүн/ –МАН
- Б.Баярбаатар /УИХ-ын гишүүн/ –МАН
- Э.Болормаа /УИХ-ын гишүүн/ –МАН
- С.Бямбацогт /Засгийн газрын гишүүн/ –МАН
- С.Зулпхар /УИХ-ын гишүүн/ –МАН
- Л.Мөнхбаатар /МАН-ын бүлгийн дарга/ –МАН
- О.Номинчимэг /УИХ-ын гишүүн/ –МАН
- Л.Оюун-Эрдэнэ /Ерөнхий сайд/ –МАН
- Ц,Сандаг-Очир /УИХ-ын гишүүн/ –МАН
- Н.Учрал /Засгийн газрын гишүүн/ –МАН
- Л.Энх-Амгалан /Засгийн газрын гишүүн/ –МАН
- О.Алтангэрэл /Засгийн газрын гишүүн/ –АН
- Ж.Баярмаа /УИХ-ын гишүүн/ –АН
- Л.Гантөмөр /АН-ын дарга, Засгийн газрын гишүүн/ –АН
- Э.Одбаяр /Засгийн газрын гишүүн/ –АН
- Б.Пүрэвдорж /УИХ-ын гишүүн/ –АН
- Ц.Туваан /Засгийн газрын гишүүн/ –АН
- О.Цогтгэрэл /АН-ын бүлгийн дарга/ –АН
- Ө.Шижир /УИХ-ын гишүүн/ –АН
- Б.Батбаатар /УИХ-ын гишүүн/ –ИЗНН
- Т.Доржханд /ХҮН намын дарга, Засгийн газрын гишүүн/ –ХҮН нам
- Г.Уянгахишиг /УИХ-ын гишүүн/ –ХҮН нам
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/ –Үндэсний эвсэл
Угтаа УИХ-д суудалтай МАН,АН,ХҮН,ИЗНН, Үндэсний эвсэл зэрэг намын дарга нар багтахаас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн дарга нарыг багтаасан тус байнгын хорооны хуралдаанаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ямар нэгэн аргаар авч үлдэх арга заль хэрэглэх нь тодорхой.
МАН-ын 13, АН-8, ХҮН намын-2, Үндэсний эвсэлийн-1, ИЗНН-ын-1 гэсэн төлөөллийг тооцоод үзэхэд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн Ардчилсан намын 8 гишүүнээс гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэхээ ил зарласан хүмүүс ч байхад далд дэмжиж буй хүн ч бий. Баттай эсэргүүцэх нь Ж.Баярмаа гишүүн л байна. Дээр нь бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж хоёрыг нэрлэж болно. Харин бусад нь бол алтан ембүү хараад алгаа тосч, хорин ембүү хараад хормойгоо тосч мэднэ.
Ямартай ч Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томьёоллыг УИХ-ын нийт 126 гишүүний олонх буюу 64 нь одоогийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр дэмжсэн кноп дарсан тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх боломжтой болох юм. Тиймээс олонхын дэмжлэгийг авах боломж харагдсан учраас л ийм нүүдэл хийж буй. Уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага авах боломж бий. Харин нэгэнт шийдэгдчихсан асуудлыг сунжруулж төрийн ажлыг гацаагаад хэрэггүй гэдэг дээр санал нэгдсэн учраас тийм ч удаан хугацаагаар завсарлага авахгүй нь бололтой.
Бушуу туулай борвиндоо баастай л гэдэг. Ямартай ч өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, намын бүлэг, УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг шийдэх нь.
Харин илээр санал хурааж шийдэх үү, далд санал хураалтаар шийдэх үү гэдэг нь бас л ур ухаан шаардсан нүүдэл. Хэн нь ямар санал өгсөн нь мэдэгдэхгүй байх нь санал өгч байгаа гишүүддээ бамбай болж ч мэдэх юм. Харин нэгэнт албан тушаал, эрх ашгийн барьцаанд орчихсон гишүүдэд улаан нүүрэн дээр нь улаан кноп дарах амаргүй л байх болов уу.
Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг байдаг хойно эрх ашгийн луужин хаашаа заахыг харах л үлдлээ.
МАН 2025-06-02 66.181.188.113
Миний төрсөн хотыг минь хайр найргүй сүйтгэж аймаг сумын төвийн хэлбэрт оруулж байгаа Нямбаатарыг эхлээд зайлуулж сүйтгэсэн юмнуудых нь хэрэгээр шоронд хиймээр байнаа. Дараа нь тэр Засгийн газар, их хурал аль аль нь тараасай!
Нэргүй 2025-06-02 103.242.47.254
энэ дампуу УИХ бушуухан тарсан нь дээр, ийм балай төр монголын түүхэнд байгаагүй цаашилд бүү байг
зочин 2025-06-02 192.82.66.30
УИХ-д ямар хамаатай билээ ЗГ-т л хамаатай
Зочин 2025-06-02 172.56.160.9
УИХ тарсан нь дээр ,тэртэй тэргүй тэдний олонх нь юу ч хийх чадваргүй, цаашид цомхон чадварлаг бүтэц хэрэгтэй
Оюун эрдэнэд одоо хэн ч итгэхгүй болсон, Хэнтий д хэдэн малтай амар суусан нь дээр бх
Нэргүй 2025-06-02 139.5.217.237
Хэн Монголын хөгжлийг урагшлуулах вэ? Ард нийтийн өмч- газрын баялгийг хувьдаа авсан баячууд уу? Газар нутгаа гадаадынханд худалдаж байгаа новшнууд уу? 30 жил том төслүүдийг гацааж буй луйварчид уу? Талбай дээр жагсаж байгаа нусгайнууд уу?
Стратегийн ордуудыг ард түмэнд хүртээмжтэй ашиглах боломж гаргах гэхээр нь Оюун-Эрдэнийн засгийг унагаах гэж оролдож байгаа их гарын луйварчин, дээрэмчид үү?
Иргэн 2025-06-02 202.21.111.170
Эх орноо Хятад улсад зарсан, газар нутгаа Хятадын компаниудад зарсан, УИХ гишүүдийн саналыг ашиг сонирхолын саналаар татаж авдаг, худлаа ярьдаг, боловсролгүй энэ харанхуй хүнийг дэмжсэн УИХ гишүүд эсвэл ЕС-аас мөнгө авсаг, эсвэл хятадын компаниудад зорулсан 14 мега гэх төслийн мөнгийг угаах болсон нөхдүүд наад урвагчийн хамт ажлаа өгнө бизээ. Данхын гол зорилго Монгол Улсыг Хятад Улсын харьяат болгох .
Нэргүй 2025-06-02 188.162.254.34
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу ???????
Нэргүй 2025-06-02 66.181.168.199
Ерөнхий сайдыг авилга авчихсан гэж хэн нотлоод байгаа юм бэ? Зохиож ярих, мөрөөдөж бичихээ болимоор байна. Үндсэн хуулинд өөрчлөлт орсны үр дүн гарсангүй. Улс орныг тогтворгүй байлгах сонирхолтой маш том амбиз УИХ дотор ч гудамжинд ч байна даа. Засгийн газар огцроод дараагийнх нь хэзээ ч илүү байж чадаагүй шүү
Нэргүй 2025-06-02 66.181.160.121
Орлогоо нотолж чадахгүй бол авлига авсан гэж тооцно!!!
Иргэн 2025-06-02 139.5.216.65
АВЛИГА гэнэ үү??? Энэ сэтгүүлчийн оронцог тэгээд авлига авсан үгүйг тогтоодог болчихсон юм уу ккк.
Зочин 2025-06-02 66.181.185.65
Байнгын хороо унагана. Их хурал авч үлдэх зураг харагдаад байна даа. Саналыг илээр явуулна уу
Нэргүй 2025-06-02 202.131.236.22
Будаа худалдаж авдаггүй гэж хэлснийхээ төлөө сайд нь огцорч байна цаад японд чинь. Тиймдээ ч асуудлуудаа зарчимтай шийдэж улс орноо хөгжүүлж чадаж байна.
Нэргүй 2025-06-02 202.126.89.2
Монгол төр, ЗГ тууштай байх нь чухал. Хэн юу гэх нь огтоос хамаагүй.
ган 2025-06-02 59.153.87.21
Яг одоохондоо Оюун-Эрдэнээс өөр ерөнхий сайд хийгээд тулгамдсан энэ асуудлыг ард олны хүссэн хэмжээнд нааштайгаар шийдэж ард нь гарах хүн байхгүй. Шинэ ЗГ байгуулагдвал сахил хүртээдшал дордов гэгчээр дахиад л ЗГ огцрох зам мөр нээгдэж улмаар төр хүчгүй, шийдвэрлэх чадамжгүй тогтворгүйтэж ИХ тарах хэмжээнийн юм болнодоо
Нэргүй 2025-06-02 66.181.184.231
ОЭ болон түүний хавийнхан УИХ-ын гишүүдийг сүрдүүлж шантажилж байх шив дээ
дорж 2025-06-02 202.131.251.130
23 настай, насанд хүрсэн хүний үйлдлийг эцгийн хувиар би хянаж чадаагүй ээ. энэ энэ буруу. гэхдээ тэр хүүхэд насанд хүрсэн хүн шүү дээ. хуулийн хүрээнд шийдэх асуудал гээд хэлчих ухаангүй, ийм мулгуу ерөнхий сайдтай байсандаа ичиж бна. Яг үнэндээ Оюунэрдэнэ -ийн асуудал биш.
Нэргүй 2025-06-02 66.181.189.10
ХАТМДАА ТАРАХ ЁСТОЙ.
Нэргүй 2025-06-02 66.181.189.10
УГААСАА ЭНЭ ГЭНЭН ШУНАЛТ ДАРАНГУЙЛАГЧЫН АСУУДАЛ МАНЫНХАА НЭР ХҮНДИЙГ ШАЛТАЙ ХУТГААД ЗОГСОХГҮЙ ЮМ БОЛНО. АРАЙ Л ӨЛӨН Л ДӨӨ
почин 2025-06-02 202.126.93.21
УГ НЬ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ДЭЭР НЬ ЦҮНХ БАЙТУГАЙ АВЧИХ МӨНГӨТЭЙ ЮМ БАЙНА
ЦҮНХНЭЭС ӨӨР ЮМ ГАРЧ ИРЭХГҮЙ БАЙГААГ ХАРАХААР ШУДАРГА УЛС ТӨРЧ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА
Нэргүй 2025-06-02 149.88.103.42
хулгайгаа тайлбарлаж чадахгүй байгаа нөхрийг суудалд нь авч үлдвэл дэлхийн шившиг болно шүү
Нэргүй 2025-06-02 139.5.216.65
Хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ шалгаад хууль бус хөрөнгө орлого байхгүйг нь тогтоочихсон юм биш үү??? Юугаа элийрээд байнаа??? ЭМЭЭ УУ тэнэг ээ
Нэргүй 2025-06-02 139.5.216.223
уих тарах болзлоо аль эрт хангасан чадваргүй чадамжгүй цаашаа санаатай нөхдүүдтэй бас тоо нь ихдэж чанар муудсан
ХУУЛЬЧ 2025-06-02 202.9.46.118
МОНГОЛ УЛСАД УЛСЫН ИХ ХУРАЛ ТАРДАГ,,,БАС ТАРААДАГ СОЁЛ ТОГТООГҮЙ БОЛОХООР ТЭР ТАЛААР ЯРИХ,,,МӨРӨӨДӨХ ХЭРЭГҮЙ ..,,,,ХАРИН АХМАД ҮЕ ИААНЬ 1990-онд АТОРИТАР ДЭГЛЭМЭЭС САЛАХ ГЭЖ,,,, МАНХ-ЫН УЛС ТӨРИЙН ТОВЧОО БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙСАН НЬ БАС БОДИТ ТҮҮХ БОЛЖ ҮЛДЭЖ ДЭЭ.
Нэргүй 2025-06-02 66.181.164.211
ээбий сэрүүн зүүдлэхгүй шүүүү хахах
Нэргүй 2025-06-02 124.158.110.8
"Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хэзээ ч хумигдах ёсгүй. Хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй" гэж Оюун-Эрдэнэ мэдэгдсэн
Нэргүй 2025-06-02 66.181.191.216
ДАНХ ЭНЭ УДАА ШИВШГЭЭ ДЭЛГЭН БАЙЖ СУУДАЛДАА ҮЛДЛЭЭ ГЭХЭД МОНГОЛ УЛСАД УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО. ЖАГСААЛ ЦУГЛААН ТАСРАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ. НААДАМ НАЙРЫН ЦАГ ГЭЭД ХЭСЭГ МАРТАГНУУЛЛАА ГЭХЭД ЭНЭ ӨВӨЛДӨӨ УНАХ Л БОЛНО. ЕР АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН УЛС ТӨРЧДИЙН ШИВШИГ БОЛСОН ЗГ ЫН ТЭРГҮҮН МУ Д АШИГГҮЙ, ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙ Ч ТООХГҮЙ.
Нэргүй 2025-06-02 202.9.41.53
Тар уих зг огцруул тараа 35 жил х***а манж уих зг-ыг далд ор.
уншигч 2025-06-02 43.228.130.66
санал хураалт явуулах бол ил явуулах хэрэгтэй.
Нэргүй 2025-06-02 66.181.160.121
Нарийн яривал энэ Оюун-Эрдэнэ бол Хүрэлсүхийн "бүтээл" шүү!!! Төрийн албаны доод шатнаас шат ахин өөрийн мэдлэг чадвараар ддэвшин Засгийн толгойд гараагүй, гэнэт тээр дээрээс Кранаар сугаа татуулаад байшингийн оройд тавьсан л пацан шүү дээ!!! УИХ итгэл хүлээлгэх асуудал хэлэлцээд нэмэргүй нь тодорхой болчихлоо!! Одоо ингэж цаг алдаж байхын оронд Хүрэлсүх улс төрийн зөвшилцөл хийж, наад бандиа татаж авсан нь дээр боллоо!! Эс тэгвээс огцруулах жагсаал нь "7 сарын1" шиг юм болох вий дээ??!!
Зочин 2025-06-02 202.55.188.103
ЕРӨНХИЙ САЙДАА АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ ШҮҮ! ХЭРВЭЭ ИХ ХУРАЛ ДЭМЖИХГҮЙ ГЭВЭЛ АРД ТҮМЭН ИХ ХУРЛЫГ ТАРААХААР БОСНО ШҮҮ!!!
Зочин 2025-06-02 202.179.18.210
Шударга үнэний төлөө зоримог тэмцэж, бүтээн байгуулалтын гацсан ажлуудыг хөдөлгөж эхэлсэн, Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг анх санаачилсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нарын олигархиудын захиалга, санхүүжилтээр бүлэглэлийн гар хөл бологсод хөлсний жагсаалаар гутаан доромжилж, гүтгэн гүжирдэж, хийсэн бүтээснийг нь харлуулан үгүйсгэж тал талаас нь боорлож байгаад хэлмэгдүүлэн огцруулах болж байна. Хойшид шударга ажиллаж байгаа төрийн зүтгэлтнүүдийг авлигачи
Нэргүй 2025-06-02 202.9.41.117
Иргэд нь Оюун-Эрдэнэ болоод түүний гэр бүлийн хэрэглээний төлбөр мөнгийг зөвөөр нотлохыг шаардан жигшин зэцүүцэж байхад огцруулах нь ойлгомжтой байхад ажиллаж чадахгүй бол УИХ тарах л ёстой! Иргэдийн нийгэм шүү!
Зочин 2025-06-02 202.179.18.210
Авлигачид харин Л.Оюун-Эрдэнийг эргүүлээд өөрийг тань авлигачид гэнээ? Олигархи бүлэглэл ард иргэдийн толгойг эргүүлэхийг мөн их хичээж байна даа?
Нэргүй 2025-06-02 66.181.160.121
Үндсэн хуулинд: "… улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар" гэж цагаан дээр хараар дурайтал бичсэн байхад хаагуур нь зүтгүүлэх гээд байгаа юм бэ??!! Энэ Оюун-Эрдэнэ бол ёстой үл бүтэх этгээд байна шүү!!! Урьд өмнөх Ерөнхий сайдууд дотор суу хүмүүс зөндөө л байсан боловч арай ч ийм цагаандаа гарчихсан н**ш байгаагүй шүү?!!
Нэргүй 2025-06-02 103.212.118.10
SEKSDNEE BOOW XXNOO ANUSDNAA XUSLEER SADARLNAA VANXANDAAD80955877NZ AMRAG BLNOO