Шинэ долоо хоногийн /2025.VI.2-8/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Хэн хамгийн зоригтойг харуулах долоо хоног. Карьерынхаа дараагийн алхмыг хийж, шинэ үүрэг хариуцлага хүлээж магадгүй. Найз нөхөдтэйгөө уулзах, янз бүрийн арга хэмжээнд оролцох зэргээр нийгмийн амьдралд идэвхтэй оролцоотой байна. Шийдэгдээгүй удсан асуудалд анхаарал хандуулахгүй бол хурцадмал байдал үүсч магадгүй. Мөн үг хэлээ анхаарахыг танд зөвлөе. Хэн нэгнийг санамсаргүй гомдоох вий. Бусдад өөрийгөө нотлох гэж дайрахаасаа урьтаад дотоод хүнээ сонс. Хүнд байдалд орлоо гээд өөрийгөө улам шахамдуулах хэрэггүй. Оронд нь өөр арга тактик бодож үз. Таалагддаг хүнээсээ хайрын үг сонсч, зүрх сэтгэл тань хайраар бялхана. Санхүүийн шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Стрессээс болж толгой өвдөж магадгүй. Ядаж дэлгэцийн цагаа багасгахыг танд зөвлөе.
Үхэр
Өөрийн хил хязгаарыг тогтоож, байр сууриа бататгах долоо хоног. Найз нөхдийнхөө хэн нь хэн бэ гэдгийг танина. Зарим харилцаа улам гүнзгийрч, зарим нь тэвчээр барна. Тал талд очиж амлалт өгөх хэрэггүй. Бүх зүйлд тэнцвэрийг хадгал. Ажил дээрх өрсөлдөгчдөө хамтрагч гэж харвал илүү ашигтай. Тэдэнтэй хамтарснаар шинэ үүд хаалга нээгдэнэ. Тодорхой бөгөөд эелдэг байдал энэ долоо хоног таныг аварна. Ажил чухал ч гэлээ хувийн амьдралаа бүү хаяарай. Аль алинд нь таны анхаарал халамж хэрэгтэй. Цалин нэмэгдэх ч юм уу ямар нэг байдлаар санхүүгийн эерэг мэдээ сонсоно. Хүчин чармайлт тань эцэстээ нэг үнэлэгдэх болжээ. Гэхдээ хэт хөөрч, мөнгөө ашиггүй зүйлд зарцуулах вий. Ухаалаг байгаарай. Эрүүл мэндийн асуудлаа үл тоомсорлоод яваад байж болохгүй, эмнэлэгт хандаарай.
Ихэр
Сэтгэл хөдлөлөө хянах долоо хоног. Сүүлийн үед стресстэй, түгшүүртэй байсан бол дотор хүн рүүгээ өнгийж, өөртөө үнэлэлт дүгнэлт хийх цаг тань иржээ. Өөртөө итгэж, эрч хүчтэй байх нь шинэ боломжийн үүд хаалгыг нээх түлхүүр болно. Танд нөөц боломж, шинэ санаа хангалттай их байгаа ч үүнийгээ хэрэгжүүлэх гэхээр анхаарал тань төвлөрч өгөхгүй байгаа бололтой. Сахилга бат үгүй бол хамгийн сайн төлөвлөгөө ч нурдаг гэдгийг санаарай. Өөрийгөө шах. Хайр дурлалын харилцаанд таатай долоо хоног. Хайртай хүндээ анхаарал хандуулж, эргүүлээд түүний талархлыг мэдрээрэй. Санхүүгийн байдал сайжирна. Хөрөнгө оруулалтын ашиг нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц байх бололтой. Гэхдээ юм үргэлж нэг янзаараа байхгүйг санаж, сонор сэрэмжээ бүү алдаарай. Ажил ажил гэсээр эрүүл мэндээ хаях хандлага ажиглагдаж байна.
Мэлхий
Бусдыг бүрэн ойлгох гэж бүү хичээ. Өөрийгөө нэгдүгээрт тавь. Алсын зорилгодоо итгэлтэй байж, чиг баримжаагаа бүү алдаарай. Өсөхөд тань туслах сургалт хөтөлбөр зэрэгт алдахгүй хамрагдаарай. Ажил дээр янз бүрийн дарамт шахалт орж ирсэн ч гэлээ яаран шийдвэр гаргах хэрэггүй. Яарвал даарна гэдгийг санаарай. Аливаа ажлыг хийхдээ цаг заваа уужуухан зарцуулж, зөн совиндоо итгэ. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг утга учиртай өнгөрүүлж, харилцаагаа бэхжүүлнэ. Эмнэлгийн төлбөр зэрэг яаралтай зүйлсээс болж энэ долоо хоногт санхүүгийн дарамт нэмэгдэж магадгүй. Гэнэтийн худалдан авалтаас болж хуримтлал руугаа ч гар дүрж магадгүй. Өдөр тутмын ачааллаа түр ч болов холдож, өөртөө амралт олгож байгаарай. Ингэлээ гээд ажил амжихаа больсон мэт санагдаж магадгүй ч удахгүй тэнцвэрээ олно.
Арслан
Завгүй хэдий ч хонгилын үзүүрт гэрэл асах долоо хоног. Таны гаргасан шинэ санаа бүтэмжтэй байна. Хэрвээ та хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесээ өргөжүүлж эхлэхэд тохиромжтой. Аялал, баяр, хурим гээд ажлаас гадуурх янз бүрийн арга хэмжээнүүд хуанлийг тань дүүргэх бололтой. Хэт сатааралгүй чухал төслөө дуусгахад анхаараарай. Бусдын санааг ашиглахаас бүү ай. Хамтран ажиллагсаддаа итгэ. Хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул. Үг хэлээ анхаарч, зөөлөн бай. Ингэж байж та хайртай хүндээ санаа тавьдаг гэдгээ харуулж чадна. Жижиг зүйл ч гэсэн том өөрчлөлтийг авчрах болно. Хэт үрэлгэн байвал эцэст нь харамсах хэрэг гарна. Гэхдээ нөгөө талаас харвал орлогын шинэ эх үүсвэрийн талаар бодож үзэх цаг тань болсон. Гэмших мэдрэмждээ дөрлүүлээд байлгүй урагш зүтгээрэй.
Охин
Таны оюун бодол шинэ санаа, төлөвлөгөөгөөр дүүрэн байна. Бусад хүмүүс янз бүрийн санаа дэвшүүлж болох ч тэр болгоныг дагах гэж яараад хэрэггүй. Өөрийнхөөрөө үргэлжлүүлэхэд алдах зүйлгүй. Гэр бүлийн гишүүн, аль эсвэл ямар нэг хуучин дурсамжаасаа болоод сэтгэл хямарч магадгүй. Завгүй амьдрал тань хайр дурлалын харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй. Хязгаарлагдмал цаг хугацааг ухаалгаар ашиглаж сурах хэрэгтэй. Жижиг зүйлээс ч аз жаргал мэдрэх, мэдрүүлэхийг хичээ. Санхүүгийн байдал эрсдэлтэй байна. Ялангуяа чухал эд зүйлсдээ ариг гамтай хандаарай. Таны эрүүл мэнд асуудалгүй байгаа ч хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг нэг анхаарч үзэх болжээ. Тэднийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруул. Цэвэр агаарт алхах гэх мэт эрүүл амьдралыг хэвшүүлээрэй.
Жинлүүр
Гэр бүлийн амьдралд тань эерэг өөрчлөлтүүд гарна. Бие биеэ уучилж, эвлэрлийг эрэлхийлбэл ирээдүйдээ улам итгэлтэй болно. Ажил мэргэжлийн тухайд энэ долоо хоногт шинэ зүйл турших гэж яарах хэрэггүй. Оронд нь одоогийн нөхцөл байдалдаа дасан зохицвол илүү ухаалаг сонголт болно. Шинэ санаа хэдий сайхан ч түүхий төлөвлөлт сайныг дагуулах нь юу л бол. Ахиц дэвшилгүй байна гэж бүү урам хугараарай. Юмсыг байгаагаар нь хүлээж ав. Хайр дурлал танд баяр баясал авчирна. Хайртай хүнтэйгээ илүү их ойлголцож, харилцаагаа бэхжүүлнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна. Өнгөрсөн үеийн хичээл зүтгэл, үр өгөөжтэй бүтээн байгуулалтууд тань ашигаа өгнө. Ходоод гэдэсний эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Шингэн зүйл уухгүй байх, хэт орой идэх, өөх тосыг хэтрүүлэх зэрэг муу зуршилаа хяна.
Хилэнц
Өөртөө итгэх итгэл дүүрэн долоо хоног. Зөвхөн танд л байдаг өвөрмөц авъяас чадвараа ашиглаж, хүлээн зөвшөөрөгдөнө. Таны өөдрөг үзэл бусад хүнд ч эерэгээр нөлөөлнө. Заавал бусад хүн ойлгох албагүй. Та өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдэх нь хангалттай. Карьераа ахиулах боломж байгаа ч үүний тулд уян хатан байх хэрэгтэй. Урагшлах замд саад бартаа мэдээж гарна. Гэлээ гээд ухарч няцалгүй тууштай байвал оргилд гарах нь баараггүй. Хайртай хүндээ хамаг асуудлаа нялзаах нь яг одоогоор тохиромжгүй байна. Санхүүгийн ашигтай боломжууд гарч ирж магадгүй. Боломжийг өөрийн болгохын тулд бүхий л хүч чадлаа дайчлаарай. Жижиг жижиг алхмаар тогтвортой урагшилбал өөрчлөлт гарна. Аливаа зүйлд хэт түрэмгий бус, стратеги төлөвлөгөөтэй хандах нь чухал. Эрч хүч тань хэлбэлзэж болзошгүй тул бие махбод, сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгахыг хичээ.
Нум
Алдаа дутагдлаа мэдье гэвэл бусдын үгийг сонс. Ажил мэргэжлийн үсрэлт хийхэд бэлэн байж болох ч гол тулгуур нь бусдаас суралцах явдал гэдгийг санаарай. Хийсэн бүтээсэн бүхэн тань тэр дороо амжилттай болох албагүй, алсдаа нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц үр дүн үзүүлнэ. Ажил ажил гэсээр хайртай хүнээ үл тоомсорлож байх вий, анхаараарай. Хайр дурлалын харилцаагаа бэхжүүлье, авч үлдье гэвэл цаг хугацаа, эрч хүчээ зарцуул. Шийдэгдээгүй асуудлуудыг ярилцаж байж л нэг тийш болгоно. Санхүүгийн байдал сайжирна. Хэдийгээр хуучин асуудлууд гарч ирж магадгүй ч таны ухаалаг шийдвэрүүд тэдгээрийг саадгүй урагшлуулахад тусална. Бусдын үйлдлийг хэт задлан шинжлэх хэрэггүй. Энэ нь сэтгэлийн түгшүүрийг нэмэхээс цаашгүй. Олон цагаар ажиллаж, нойр муутай хоносноос үүдэн ядарч болзошгүй.
Матар
Карьер, амбицынхаа талаар нухацтай тунгаан бодох долоо хоног. Өөрт тань аз жаргал бэлэглэдэг, утга учиртай зүйлээ яг хийж байгаа юу гэдгээ тунгаан бод. Буруу чиглэлд муйхарлан дайрсаар байвал бүтэлгүйтэх эрсдэлтэй. Ажил хэргийн түншүүдийн дунд үүсэн төөрөгдөл нэг тийш шийдэгдэнэ. Асуудлыг шийдэх гол түлхүүр бол сайхан яриа өрнүүлэх. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хайртай хүнтэйгээ эв найртай байж, хамтдаа илүү чанартай цагийг өнгөрүүлнэ. Ганц бие хүмүүс сүй тавих, гэрлэх бараалах талаар бодно. Санхүүгийн саад бэрхшээл үүсч магадгүй. Бичдэг, дижитал маркетинг хийдэг хүмүүст гэхдээ энэ нь төдийлөн нөлөөлөхгүй. Түргэн хоол, архи согтууруулах ундаа зэргээс татгалз. Эрүүл амьдралын хэв маягийг зөвхөн өөртөө төдийгүй хайртай хүмүүстээ ч хэвшүүлээрэй. Ялангуяа гэр бүлийнхээ ахмад настай гишүүнд анхаарал халамж хандуулаарай.
Хумх
Харилцааны асуудлыг шийдвэрлэхэд хамаг анхаарлаа хандуулах нь. Илүү чин сэтгэлээсээ байж чадвал ирээдүйнхээ талаар тодорхой чиг баримжаатай болох болов уу. Санхүүгийн байдал дунд зэрэг. Орлогоо ухаалаг удирдаж сурах нь л таны гол асуудал. Гэнэтийн шийдвэрээр аялалд гарч магадгүй. Ойрын найз нөхөртөө тусламжийн гараа сунгах шаардлага үүсч, үүнээсээ болоод эргэлзэж тээнэгэлзэж магадгүй. Томоохон ажлыг дуусгахтай холбоотой хүлээгдэж байсан мэдээ ирнэ. Ямартай ч том ажлынхаа ард гарч, сэтгэл ханамжийг мэдрэх бололтой. Хайр дурлалын асуудалд хэт хөөрлөөр, хийсч хандах хэрэггүй. Маргаанаас зайлсхий. Харшил хөдөлж, хоолой өвдөх зэргээс болж амьдралын хэмнэл өөрчлөгдөнө. Шаардлагатай үед бусдаас тусламж хүсэхээс ичих хэрэггүй.
Загас
Суралцах, алсын хараагаа тэлэх долоо хоног. Хийж буй ажлаасаа урам зориг авч, ирээдүйн том төлөвлөгөөгөө гаргана. Бие даасан байдлыг эрхэмлэдэг загасны ордныхон бусдын үйлдэлд сэтгэл гонсойно. Бүтээлч, уран сэтгэмжтэй, сахилга баттай зан чанар тань хосолсноор танд сайнаар нөлөөлнө. Хайр дурлалын харилцаа асуудалгүй, тайван байна. Амлалтдаа үнэнч байж чадвал эв найрамдалтай байх болно. Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Урт хугацааны санхүүгийн төлөвлөлтийг эхлүүлэх, санхүүгийн баазаа бэхжүүлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглах сайхан цаг. Хүзүү хөших шинж тэмдэг илэрнэ. Ажлын стрессээс салж, оюун ухаан, бие махбодоо тайвшруулах зүйлд цаг гарга. Бусадтай харилцахдаа үргэлж би би гээд байлгүй сайн сонсогч байгаарай.
Холбоотой мэдээ