Хятадад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгджээ

Хятадад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгджээ

Хятадад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгджээ

Билгийн тооллын тавдугаар сарын 5-ны өдөр Хятад улсад уламжлалт Луут завины баяр болдог. Энэ жилийн хувьд Бямба гаригт (2025.05.31) Луут завины баярын эхний өдөр тохиож байгаа аж. Тус улсын үндэсний төмөр замын операторын мэдээлснээр, баярын өдрүүдэд төмөр замын сүлжээ 17.8 сая зорчигч тээвэрлэх болсон байна. Улмаар дотоодын шилжих хөдөлгөөнийг шийдвэрлэхийн тулд 1029 нэмэлт галт тэрэг ажиллуулна гэж мэдэгдэв. Тодруулбал, Бээжин, Гуанжоу, Шанхай, Чэнду, Ханжоу, Нанжин, Жэнжоу зэрэг хотод очих зорчигчдын тоо огцом өссөн байна. Тус улсын Төмөр замын удирдлагууд тээврийн чадавхыг нэмэгдүүлж, өртөөний үйлчилгээг сайжруулж, зорчигчийн тав тухыг хангахын тулд соёлын арга хэмжээг нэвтрүүлж эхэлжээ. Мөн Луут завины баяр болох тав хоногт нийт 80.5 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа тул хувийн бичиг баримт, аюулгүй байдлаа хангахыг үндэсний төмөр замын оператор уриалсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Настан 2025-06-01 202.126.91.59

Ухна,х**

Avatar

Нэргүй 2025-06-01 202.9.40.19

Монголчууд аа ! Оюун-Эрдэнийг огцруулж байж бидний амьдрал сайжрах учир Огцрох амархан хөдөлгөөнд нэгдэцгээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж