Элон Маск Лхагва гаригт (2025.05.28) АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн удирдлага дор Засгийн газрын үр ашгийн хэлтсийн (DOGE) даргын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Тэрбээр өөрийн “Х” хуудсаараа дамжуулан засгийн газрын үр ашиггүй зардлыг танах боломж олгосонд талархал илэрхийлсэн байна. Мөн “DOGE” нь цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхжиж, хүчирхэгжих болно гэж мэдэгджээ. Маск дөрвөн сар “DOGE”-ийг удирдах хугацаандаа холбооны агентлагуудын дунд их хэмжээний цомхотгол явуулж, төсөв танасан байна. Тухайлбал, 121 мянган ажилтныг цомхотгож, засгийн газрын санхүүжүүлдэг байсан олон хөтөлбөрийг бүр мөсөн эсвэл түр хугацаанд зогсоосон байдаг. Цаашид Маск “DOGE”-г удирдахгүй ч тус хэлтэс үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно. Зарим шинжээчдийн үзэж буйгаар Маск ерөнхийлөгч Трампийн татвар, зарлагын хуулийн төслийг шүүмжилж буйгаа илэрхийлэн засгийн газар дахь албан тушаалаа өгөх болжээ. Учир нь дэлхийн эдийн засгийг донсолгох болсон Трампийн татвар нь “DOGE”-ийн зорилгод сөрөг нөлөө үзүүлж, холбооны алдагдлыг нэмэгдүүлж болзошгүйг Маск анхааруулсан байна. Гэсэн хэдий ч Трамп түүний анхааруулгыг үгүйсгэж, татварын төслийг Сенатад хянан элэлцэнэ гэж мэдэгдсэн аж. Улмаар Маск өөрийн “Tesla” болон “SpaceX”-д гол анхаарлаа хандуулж эхэлжээ. “DOGE”-ийн шилдэг төлөөлөгч Кэти Миллер мөн үүрэгт ажлаа орхисон бөгөөд одоо Масктай хамтран ажиллаж байна. Маск улс төрийн үйл ажиллагаанд зориулах зардлаа бууруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ энэ нь Трамптай эвссэн бүлгүүдэд 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалтад нь нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Трамп болон Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихийн тулд 290 сая ам.доллар зарцуулсан байна.
Эх сурвалж: CNN
зочин 2025-06-01 66.181.160.10
Өөө тэнэг лүд!!!.. Төрийн албанд оччод авьлага шаагаадд улам баяждаг байтал чинь ..Очиж зааж өгдөг байж
Нэргүй 2025-06-01 202.9.40.19
Хамтарсан засгийн газар огцорсон тохиолдолд улс орны хөгжин цэцэглэж ард түмний амьдрал сайжирна гэж УИХ-ын гишүүн Баярмаа , Лодойсамбуу нар ярьсан Бид түүнд нь итгэж байгаа учир Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна. Харин Алтангэрэл сайдын санаачилсан Баялагын сангийн тухай хууль хэрэгтэй юм. Цөөхөн хэдэн хүн баялагын эзэн байх нь шударга ардчилсан нийгэмд байж болохгүй үзэгдэл мөн. Баялагын хууль бидэнд маш хэрэгтэй зүйл мөн
Нэргүй 2025-06-01 202.55.191.130
ЛОЙДОГИЙН ҮГЭНД ИТГЭСЭН ХЭРЭГ ҮҮ
УЛС ТӨР МЭДЭХГҮЙ ШАЛДАН БАНДИ СЭНТИЙД СУУСАН ДАРУЙДАА ТЭНГЭРИЙН ОРДОНД АМЬДАРЧ ЭХЭЛСЭН ТҮҮНИЙ ЦААД ХҮСЭЛ ШУНАЛ, ДУТУУГИЙН ЗОВЛОН ИЛ ГАРСАН. ОЮУН-ЭРДЭНЭ ИДСЭН Ч ТОС ДААСАН ЦАРАЙТАЙ АРАЙ Л ӨЛӨН ЦАРАЙ БИШ
ТЭГЭЭД АРД ТҮМЭН МИНЬ НЭГИЙГ БОДНО БИЗ ДЭЭ
Балган 2025-06-01 66.181.176.193
Маск бол коммунист нийгэмд буюу сул ардчилалтай нийгэмд их л даварч, дарангуйлагч болж мэдэх долдой юм, хүчтэй ардчилсан нийгэм аливаа долдойг байх ёстой байранд нь тавих юм даа.
Нэргүй 2025-06-01 66.181.186.73
Трампын солиорлын хөөс нь дарагдаж байх шиг байна.