Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой түр хугацаанд зам хаана

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой түр хугацаанд зам хаана

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой түр хугацаанд зам хаана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалтай холбогдуулан тавдугаар сарын 31-ээс зургаадугаар сарын 2-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-01 73.109.136.113

ТУРКМЕНИЙ ЕРОНХИЙЛЭГЧ МОНГОЛД АЙЛЧЛААГУЙ БАЙХАД ХУУК ЦОХИЖ ОЧИЖ ХУНДЭЭ ХОНГОНООС ОГСОН БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2025-06-01 103.212.118.115

Юу ч мэдэхгүй гар дураараа бас геопилитик ярих санаатай ., бүр нарийн яривал Станы орнууд дотор хэдийгээр 1 хүний дарангуйлалын засагтай ч харьцангуй Оросоос үл хамаарч жинхэнэ бие дааж тууштай төвийг сахисан гадаад бодлоготой бат бэх э.з тай болсон орон Туркменстан

Avatar

Нэргүй 2025-06-01 66.181.177.25

Туркмены дэргэд Монгол бие даасан улс бх шүү хөөрхий Туркменүүд Оросын хаанд дагаар ороод ядарч яваа даа

Avatar

Нэргүй 2025-06-01 73.109.136.113

юу ч мэдэхгуй бас олон юм хуцна. монгол харин хятадын нолооний улс болсон. хятадгуй нэг одорч амь зуухгуй

Avatar

Нэргүй 2025-06-01 66.181.191.95

яахнь уу монгол хүн царай муутайг харуулж байгаа юм уу????

Avatar

Нэргүй 2025-06-01 103.57.92.218

шүтээн нь ирж байгаа юм биз дээ

Avatar

Нэргүй 2025-06-01 202.9.40.19

Огцрох амархан жагсаал болж байгаа биз дээ. Оюун-Эрдэнийг огцруулж байж л монголын амьдрал сайжирна. Галч хийж байсан энэ хүн монголын баялагыг цөлмөөд дууслаа. Хүүхэд бэр нартаа бидний татвар төлөгч нарын мөнгөөр тансаглахыг хүлээн зөвшөөрөхгүй. Шударга иргэд болон гишүүн Лодойсамбуу, Баярмаа, Цогтгэрэл, Тэмүүжин нар бидний талд байгаа учир бид ялж л таарна.

Avatar

Нэргүй 2025-06-01 66.181.188.102

Огцрох амархан жагсаалд бүү саад болоосой…

Avatar

Төсвөөр наадагч 2025-06-01 103.57.94.196

хулхи хурандаа хүүхдүүдийн хөгжил боловсролд улсын мөнгийг чиглүүлнэ үү

Avatar

Т1 2025-06-01 202.9.46.233

Зайл муу путлер, ши-жин-пин нарын ийн тэжээвэр гөлөг олигарх!

Avatar

Зочин 2025-06-01 66.181.191.59

Цагаа олж ирдэг с** вэ, Туркменистанаас юу авах, юу өгөх

Avatar

Нэргүй 2025-06-01 103.212.119.88

BOOW XXI ANUSDI XUCHINDI BOOB DOLOON80955877SEKSEER TAICHNA VANXANDAAD SERELDEED

Avatar

Азиатчина 2025-06-01 202.179.25.155

Төв Азийн орнууд, Туркменистаны талаархи мэдээллийг Азийн Монголчууд одоо ч Европын Оросын турхирдаг хорчин эх сурвалжуудаас авч байгаа. Монголд Азийг доорд үзэж, Еврей Армени яргачдыг дэмждэг Оросуудын тархи угаалтыг Буриадууд Монгол царайлж хийдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж