Та бол жинхэнэ MVP – Аваргуудын арыг даадаг хүчирхэг ээжүүдийн түүх

Та бол жинхэнэ MVP – Аваргуудын арыг даадаг хүчирхэг ээжүүдийн түүх

Та бол жинхэнэ MVP – Аваргуудын арыг даадаг хүчирхэг ээжүүдийн түүх

Дэлхийн алдартай тамирчдын ард зогсож, тэдний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулсан ээжүүд олонтаа байдаг ч тэдний юу үзэж, туулсан, ямар хүчин чармайлт гаргасан талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Жишээ нь, Францын шигшээ багийн хагас хамгаалагч Адриен Рабиогийн ээж Вероник Рабио хүүгийнхээ мөрөөдлийг дэмжихийн тулд хүүгээ ердөө 13 настай байхад нь ажлаасаа гарч, Европын шилдэг клубүүдийн сонгон шалгаруулалтуудад хамт явдаг байжээ. Өнөөдөр ч тэр хүүгийнхээ агентын үүргийг гүйцэтгэсээр байна.

Лионель Мессигийн ээж шөнийн цагаар үйлдвэрийн шал угааж, багахан цалингаа хүүгийнхээ өсөлтийн дааврын эмчилгээнд зориулан хураадаг байлаа. Түүний тууштай зүтгэл, хайрын үр дүнд өнөөдөр хүү нь найман удаагийн Баллон д’Ор-ын эзэн болсон юм.

Өнөөдөр/2025.06.01/ Эх үрсийн баярыг тохиолдуулан "1xBet Mongolia" дэлхийн шилдэг тамирчдын ард зогсож, хүчирхэг аваргыг хүмүүжүүлсэн гайхамшигт ээжүүдийн сэтгэл догдлом түүхүүдийг хүргэж байна.

Мадейрагийн нэгэн тогооч хэрхэн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тамирчинг өсгөсөн бэ?

Кристиано Роналдо өнөөдөр дэлхий даяар танигдсан амжилт, шаргуу хөдөлмөрийн бэлгэдэл болсон. Тэрбээр зүгээр л "YouTube" сувгаа нээж буйгаа зарласнаар хэдхэн цагийн дотор арван сая дагагчтай болсон нь түүний алдар нэрийн нэгэн жишээ. Гэхдээ энэ бүхний ард түүний ээж Мариа Долорес Авейрогийн тууштай дэмжлэг, хайр халамж байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Роналдо ядуу гэр бүлд өссөн. Эцэг нь архины хамааралтай байсан бөгөөд ээж нь тогоочоор ажиллаж амьдралаа залгуулдаг байжээ. Хүү нь гурван настай байхад Мариа түүнийг орон нутгийн хөлбөмбөгийн клубт аваачсан ч ирээдүйд хүүгээ хөлбөмбөгчин болоход санхүүгийн дэмжлэг үзүүлж чадах эсэхдээ итгэлгүй байв.

Гэсэн ч Мариа хүүгийнхээ мөрөөдлийг унтраахыг хүссэнгүй. Тэрбээр илүү олон цагаар ажиллаж, бүхнээ зориулсаар өнөөдөр дэлхийн таван удаагийн Баллон д’Ор-ын эзэн, хөлбөмбөгийн домгийг өсгөн хүмүүжүүлжээ.

Саяхан Роналдогийн хүү Португалийн өсвөрийн шигшээ багт анх удаа тоглолоо. Түүнийг талбайн хажууд дэмжиж байсан хүн хэн байсан гээч. Тэр бол ач хүүгээ дэмжин зогссон Мариа Долорес Авейро. Тэр зөвхөн амттай катаплана хийгээд зогсохгүй бас аваргыг хэрхэн өсгөхийг мэддэг нэгэн ажээ.

Чихнээс хонх уядаг хүүг олимпийн 23 удаагийн аварга болгосон ээж

Майкл Фелпсийн бага сургуулийн хувийн хэрэг дүн муутай, хичээлдээ анхаардаггүй байсан тухай л өгүүлдэг. Хэтэрхий хөдөлгөөнтэй, эрч хүчтэй хүүхэд байсан тул анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байв. Эцэст нь түүнийг анхаарал дутмагшлын эмгэгтэй гэж оношилсон юм.

Гэвч түүний ээж Дэбби энэ оношийг асуудал бус, сорилт гэж харжээ. Сургуулийн захирлын ажил эрхэлдэг тэрбээр хүүгээ спортод дуртайг нь мэдэж, усан сэлэлтийн хичээлд хамруулсан байна.

Арван настай Майкл анхны тэмцээндээ оролцож, энэ спортод жинхэнэ дурлаж эхэлжээ. Түүнээс хойш нэг ч өдөр, нэг ч амралт алгасалгүй бэлтгэлээ хийдэг болсон. 2000 онд АНУ-ын олимпийн шигшээ багт орсон хамгийн залуу тамирчин болж, жил хүрэхгүй хугацааны дараа 200 метрийн эрвээхэй сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эвдсэн.

Үүний дараа түүний домог болсон замнал эхэлсэн бөгөөд бүх амжилтын цаана эхийнх нь ухаалаг шийдвэр, гүн итгэл байлаа.

Кевин Дюрантын амьдралын MVP хэн бэ?

NBA-ийн хоёр удаагийн аварга, олимпийн гурван алтан медальт Кевин Дюрант гайхалтай тоглолтоороо төдийгүй, зүрх сэтгэл хөндсөн үгсээрээ ч түүхэнд бичигдсэн нэгэн.

2014 онд тэрбээр NBA-ийн MVP буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” шагналыг хүртэхдээ хэлсэн үг нь сая сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрбээр ээждээ хандан “Бид энд байх ёсгүй байсан юм. Гэхдээ та бидэнд итгэл өгсөн. Та минь биднийг гудамжнаас хол байлгасан. Биднийг хувцастай, ширээн дээр хоолтой байлгасан. Өөрөө хоолгүй, хоосон унтдаг байсан ч биднийг гэдэс цатгалан байлгасан. Та бидний төлөө бүхнээ золиосолсон. Та бол жинхэнэ MVP" гэсэн юм.

Дюрантын аав хоёр хүүгээ бага байхад орхиод явсан бол ээж Ванда нь бүхнийг ганцаараа үүрч, хоёр хүүгээ хамгаалан, сайн ирээдүйн төлөө амьдралаа зориулжээ.

"1xBet Монгол"-ын зүгээс бүх ээжүүддээ Эх үрсийн баярын мэнд хүргэж, үр хүүхдүүдийнхээ төлөө унтаагүй өнгөрүүлсэн шөнүүд, хязгааргүй хайр, халамжит чин сэтгэлд тань талархал илэрхийлж байна.

Хамгийн чухал, хайртай тэрхүү хүндээ утсаар ярьж баяр хүргэхээ бүү мартаарай. Заримдаа таны хэдхэн дулаахан үг хамгийн сайхан бэлгээс ч илүү үнэ цэнтэй байдаг юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-01 202.9.40.19

Монголчууд аа ! Огцрох амархан хөдөлгөөнийхнийг дэмжиж сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмцье. Огцруулах амархан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж