Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох асуудал нэгэн залуу бүсгүйн Инстаграм хуудаснаас эхлэлтэй гэхээр сошиал нөлөө, хариуцлагын тухай хөндөх цаг ирснийг харуулж байна.
Сошиал орчинд амьдралын хэв маягаа “flex”-дэх буюу тансаг хэрэглээ, амжилтаа харуулах, гайхуулах нь өнөө үед хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ энэ нь хэтрэх аваас хувь хүний нэр хүндээс давж, улс төр, нийгмийн түвшинд хүртэл нөлөөлж болохыг бид сүүлийн өдрүүдэд бодитоор харлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Гэхдээ энэ асуудлын суурь шалтгаан, эхлэл нь түүний хүүгийн найз бүсгүйн Инстаграм хуудснаа нийтэлсэн тансаг хэрэглээтэй холбоотой зураг, бичлэгүүд байсан. Тухайн бүсгүй төрийн албан хаагч биш ч түүний амьдралын хэв маяг “татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж байна” гэх хардлагыг төрүүлж, олон нийтийн шүүмжлэлийг лавшруулсан юм.
Ингэснээр сошиал орчинд нөлөөтэй зарим инфлюенсерүүд, одууд өөрсдийн тансаг хэрэглээтэй холбоотой зураг, контентуудыг устгах, хаягаа түр хаах зэрэг алхам хийхэд хүрсэн нь сошиал платформ дахь хариуцлагын талаарх шинэ хандлагыг харуулж байна.
Энэ бол нэг хүний асуудал биш. Харин ч олон нийтэд нөлөө үзүүлдэг хүмүүс, олны танил гэр бүл, улс төрийн хүрээллийнхэн амьдралаа хэрхэн хуваалцах нь нийт ард түмний хүлээлт, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлдөгийг харуулсан тод жишээ.
Ямар мөнгөөр, юу хэрэглэж, яаж амьдарч байгаагаа сайн санах хэрэгтэй.
Өөрийн амьдралыг хуваалцах нь буруу биш. Гэхдээ хуваалцаж буй контент бүр нийгмийн сэтгэл зүйд ямар мэдрэмж, ямар мессеж өгч байгааг анзаарах шаардлага бий. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчдийн ойрын хүмүүсийн хувьд бүр ч өндөр хариуцлага хүлээх хэрэгтэй болж байна.
Тансаг хэрэглээ бол гэм биш. Харин түүгээр бусдад "сургаал" айлдах, бодит амьдралаас тасарсан мессеж түгээх нь эргээд олон нийтийн уур бухимдлыг өдөөж, улс төрийн хүртэл суудал ганхуулах эрсдэлтэйг бид харлаа. Тиймээс “flex” хийхээсээ өмнө хэн үзэж байгааг, ямар цаг үед байгааг бодох ухаалаг хэрэглээг инфлюенсерүүдээс шаардаж байна.
Нэргүй 2025-05-31 202.9.40.19
Монголоор бичээч ээ. Юун тухай бичээд байгааг ойлгохгүй юм байна. Англи хэл мэдэхгүй зөндөө хүн байхад тэдэнд зориулж мэдээлэл бичиж байгаач. Эсвэл монголчуудад зориулж англиарнийтлэл бич
Нэргүй 2025-05-31 103.212.119.88
SADARLMAAR SHAAX DYRTAI ERTEI SEKSDI80955877
Нэргүй 2025-05-31 103.212.119.88
GOE EZEMDUULI SEKSEER SDRLMAAR XIILGI80955877
Нэргүй 2025-05-31 66.181.187.142
дэлхий нийтээрээ нэг л трэндийг бүх улсын охид дагадаг, инстаграм eртөнцийг эрчүүд болон дунд насныхан яаж ч мэдхэв дээ
Зочин 2025-05-31 103.212.116.87
Нэг хиймэл хамартай, хиймэл хөхтэй нөхрийн flex нь цөмөрсөн байсан fail-дэх нь тодорхой болсон байна лээ.
Нэргүй 2025-05-31 103.212.118.175
TSAGN UILCHLGE80955877GOE BOOB TAALLAAR XXNO NZ AMRAG BOLNO80955877
Нэргүй 2025-05-31 202.126.91.134
Нэг муу хулхи цүнхнээс болж ямар их сүржигнэдэг юм бэ. Монголчууд хэзээ ч ориг бараа авахгүй, монголчууд хувцсаа дэлгүүрийн бус захын үнээр авдаг зуршилтай.
Нэргүй 2025-05-31 66.181.187.91
улны чи л тэгдэг юм байгаа биз. Манай баячууд харин ч дэлхийн одуудаас илүү тансаг хэрэглээтэй шүү
Нэргүй 2025-05-31 202.126.91.134
Шангри Ла ба Централ тауерын дэлгүүрүүд яагаад дандаа хоосон байдаг юм бэ? Ер нь Монголд дэлгүүр гэсэн юмнаас хүмүүс бараа худалдаж авдаггүй.
Нэргүй 2025-05-31 66.181.177.34
Харин тийн. х***а бенз бэлэглэж, х*******н хямдхан нисдэг тэргээр л явсан байна лээшд хаха
Нэргүй 2025-05-31 202.9.40.19
Маш их үнэтэй зүйл хэрэглэдэг олон арван хүмүүс байна. Яагаад тэд нарыг Оюун-Эрдэнэ шиг болгохгүй байна вэ. Тэд бас л татавар төлөгчдийн мөнгөөр гангарч баярхаж байгаа нь гарцаагүй. Зарим нь бүр үнэтэй машин, байшинтай болсон байна. Гэтэл би машингүй, гэрт амьдарч байгаа нь шударга нийгэмд зохимжгүй байна. Эд нарыг сэвж байранд нь тавиач ээ. УИХ-ын гишүүд энэ тал дээр үлгэрлэж байгаад баярлаж байна. УИХ-ын гишүүн Лодойсамбуу болон Ж.Баярмаа нарыг эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгаыг хүсье
Нэргүй 2025-05-31 103.212.118.175
SEKSEER XUSNEER SADARLI VANXANDI ANUSDAAD BOOW XOXNO DOLOONO80955877