Хятадын гааль хар тамхи бус "Labubu" л хурааж авдаг болов

Хятадын гааль хар тамхи бус "Labubu" л хурааж авдаг болов

Хятадын гааль хар тамхи бус "Labubu" л хурааж авдаг болов

Хятадын гааль дээр сүүлийн үед хар тамхи, зэвсэг зэрэг ноцтой бараа бүтээгдэхүүн бус "Labubu" тоглоом л хураагддаг болжээ. Сүүлийн үед хурааж авсан зүйлсүүдээ хоёр ажилтан сэтгүүлчдэд дэлгэн үзүүлэх үед энэ нь тодорхой болсон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Хятад даяар нийт 462 тоглоомыг гааль хураан авчээ. Уг тоглоомыг дахин худалдаж, ашиг олох зорилготой гэж үзсэн тул ийн хурааж авчээ.

"Pop Mart" тоглоомын дэлгүүрийн "Labubu" тоглоомоор дэлхий амьсгалж байна. Зарим тохиолдолд "Pop Mart" дэлгүүрүүдийн гадаа хэрүүл маргаан ч үүсэх болжээ. Ихэнх тоглоомыг нь үйлдвэрлэдэг Хятадад хүртэл хүмүүс "Labubu" олж авах гэж зүдэрч байна. Бээжингийн төвд байрлах хөл хөдөлгөөн ихтэй "Pop Mart"-аар орж үзэхэд "Labubu" лангуун дээр нэг ширхэг ч байгаагүй бөгөөд шилэн хоргоны цаана л дээж болгож ганцыг тавьсан байжээ.

"Pop Mart"-аар олон жил үйлчлүүлж буй нэгэн хэрэглэгчийн яриснаар "Labubu" худалдаанд гарлаа л бол ихэвчлэн хэдхэн секундэд зарагдаж дуусдаг аж.

Тиймээс албан ёсны сувгаар дамжуулан тус тоглоомыг авах бараг боломжгүй. Ихэнх хэрэглэгч албан бус эх сурвалж буюу хууль бус наймаачдад ханддаг.

"Labubu" нь Хонгконгийн зураач Касинг Лунгийн бүтээл бөгөөд 2015 онд дебют хийснээсээ хойш үнэнч шүтэн бишрэгчидтэй болсон тоглоом. Гэхдээ сүүлийн саруудад улам их алдаршиж, дэлхийн хэмжээний од болжээ. Лиза, Дуа Липа, Рианна зэрэг алдартан "Labubu"-г аз дагуулдаг зүүлт маягаар зүүж явсан билээ. Тэр бүү хэл тус тоглоом Парисын загварын долоо хоногоор хүртэл олны анхаарлыг татжээ.

"Labubu"-ийн хамгийн сүүлийн үеийн 3.0 цуврал 584 юанийн үнэтэй боловч хуучин барааны зах дээр 1000-2000 юаниар зарагдаж байна.

Харин "Pop Mart"-ын дэлхийн нийт ашиг өнгөрсөн онд 125 хувиар өссөн бол Хятад дахь орлого нь 1.09 тэрбум доллараас давж, 2023 оныхоос 34 хувиар өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.160.39

х***а суртал ухуулгын сайт

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.160.115

собаъа долоо

Avatar

Нэргүй 2025-05-31 122.201.31.252

Ориг нь олдохгүй хэцүү хэцүү

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.185.167

ажил дээр 20к-р зарж байсан. олдохгүй тэнгэрийн эд биш болоод ажил дээр ирээ биз

Avatar

Нэргүй 2025-05-31 122.201.31.168

ymar ch togloom baidgiin zurag hurgii ni tawij boldgui muu

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.184.249

oldohoo baisan yum bhuu

Avatar

Нэргүй 2025-05-31 202.55.188.109

өлөн баагийнууд вэ

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.185.94

хэмхэрхий юмуу.

Avatar

Нэргүй 2025-05-31 202.9.40.19

Манай бизнес эрхлэгчид иймхэн зүйлийг хийгээд зарж чадах биз. Харин үнэ нь 5 дахин бага л байна биз. Санаа авч байгаа байлгүй дээ. Манай оньсон тоглоомыг гэртээ байршуулсан айл хөгжин дэвжиж орлого нь нэмэгддэг гэж дэлхий дахинд бодлогоор суртчилах хэрэгтэй байна. Ер нь монголд үйлдвэрлэдэг үндэсний бараагаа тэгэж зарим орны иргэдийн шүшиг бишрэл дээр нь тулгуурлаж зарж борлуулдаг баймаар байна. Сүүлдээ тэр барааг авах гэж Япон, Солонгос, Синапур, Гонгконг, Хятадаас жуулчид цувдаг болвол сайхан

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.180.112

Тийм юманд чам шиг оркууд л итгэдэг юм

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.187.91

ккк. мухар сүсэгтэй монгол оркууд л илтгэнэ дээ. харин Хятад Солонгост бол амьдралын хэв маяг, тренд гэж хүлээн авч байгаа юм. Тэгээд чоньсон тоглоом Хятадад дүүрэн бий

Avatar

cok 2025-05-31 66.181.185.94

Гэхдээ бас жуулчидыг хүсэх юм биш шүү, ихэдхээрээ тэгээд л лай ланчиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж