Голланд: "Haribo"-оос каннабис илэрсэн тул эргүүлэн татжээ

Голланд: "Haribo"-оос каннабис илэрсэн тул эргүүлэн татжээ

Голланд: "Haribo"-оос каннабис илэрсэн тул эргүүлэн татжээ

Голландад зарагдаж байсан "Haribo"-ын зарим чихэрнээс каннабис илэрсэн тул тэдгээрийг эргүүлэн татаж байна. Тодруулбал, "Haribo Happy Cola F!ZZ" чихрийн нэг кг-тай савалгааг худалдан авч идсэн хэд хэдэн хүний бие муудсан тул эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Голландын Хүнс, хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдал хариуцсан эрх баригчид коланы хэлбэртэй чихрээс дээж авч, шинжилснээр каннабисыг илрүүлсэн байна. Чихэр яаж яваад каннабисаар бохирдсоныг цагдаа нар мөрдөн шалгаж байна.

Энэ хэргийн улмаас "Haribo" брэнд 2026 оны нэгдүгээр сард хугацаа нь дуусах бүх чихрээ эргүүлэн татаж байгаа аж. Мөн хэрэглэгчдэд чихрийг идэхгүй байх зөвлөмж өгчээ. Пүрэв гаригийн байдлаар ердөө гурван уутнаас л каннабис олдсон боловч урьдчилан сэргийлэх зорилгоор бүх чихрийг эргүүлэн татах юм. Зөвхөн Голландаас тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг л эргүүлэн татаж байгаа болохоос биш бусад улсад хамаагүй гэдгийг мөн Германы чихэр үйлдвэрлэгч компани мэдэгдэж байна.

Ийм төрлийн хэрэг өмнө нь ч бас гарч байжээ. Тухайлбал, каннабисаар бохирдсон чихрийг мэдэлгүйгээр идсэн гэх 60 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн хэрэг 2023 онд Ямайкад гарч байв. Мөн онд Виржиниа мужийн бага ангийн долоон сурагч фентанилын үлдэгдэлтэй гялгар уутнаас баавгайтай резинэн чихэр идсэн хэрэг гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-31 103.212.118.175

SEKSEER MANSYYRI VANXANI SEXSEER BOOB XXNO URN SHINEGENE AMSI ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-05-31 202.9.40.19

Энэ барааг хэн суртчилаад байлаа. Тэр хүмүүсийг шалга

Avatar

Нэргүй 2025-05-31 66.181.180.112

хэн ч сурталчилаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж