АНУ ирэх Лхагва гаригаас /2025.06.04/ ган, хөнгөн цагааны импортын тарифыг хоёр дахин нэмж, 25-аас 50 хувь болгож байгааг ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа. Энэ нь Хятадаас хамааралтай байдлыг багасгаж, дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжинэ гэв. Үүний тулд "US Steel" болон Японы "Nippon Steel"-ийн хамтын ажиллагааны хүрээнд дотоодын үйлдвэрлэлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Гэхдээ эцсийн хэлэлцээрийг хараахан батлаагүй байна.
Трамп нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш тарифтай холбоотой огцом шийдвэрүүд олон гаргасан. Цуврал шийдвэрүүдийн сүүлчийнх нь ган, хөнгөн цагааны импортын тарифын нэмэгдэл болж байна.
Трамп гангийн үйлдвэрийн ажилчдын өмнө энэ мэдэгдлээ хийхдээ "Ажилчин цомхотгох, аутсорсинг хийх зүйл огт байхгүй. Мөн удахгүй ажилчин бүр 5000 ам.долларын бонус авна" гэжээ.
АНУ-ын хамгийн том ган үйлдвэрлэгч "US Steel" Питтсбургт байрладаг. Трамп 2018 онд анхны бүрэн эрхийнхээ хугацаанд гангийн тарифыг 25 хувиар тогтоосноор энэ салбарыг аварсан гэдгээ мөн онцолжээ. Өдгөө үүнийг 50 хувь болгож өсгөж байгаа нь мөн л "US Steel"-ийг өрсөлдөөн дунд амьд үлдээх арга юм.
зочин 2025-05-31 66.181.180.209
Тариф 2 дахин нэмэх нь бидний хувьд баярлаад байх зүйл биш, Манайхаас авдаг коксжсон нүүрсэнд л нөлөөлнө, Экспортын орлого буурч, валют л багасна биз,Ер нь бид ялангуяа барууны хандлагатай АН түүний дэмжигчид хоёр хөршид учиргүй дайсагнаж,ялангуяа төрийн тэргүүнүүдийг нь коммунист,дарангуйлагч, бүр алан хядагч гэж ирээд л хараана Хэнд ч амаа таглуулахгүй гэнэ,Зөв юм уу, Нөхөрсөг бус орон гэж үзээд барууны жишгээр шатахуун, нүүрс бусад бараанд хилийн тариф хоёр дахин нэмбэл бид яаж амьдрах юм
зочин 2025-05-31 66.181.180.209
Чиний эрх чөлөөнөөс гадна, улс орон ард иргэдийн ашиг сонирхол гэгч зүйл бий, Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдана ч гэдэг,