Урин дулаан цаг ирж барилгын ажил эд өрнөж буй энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд олноор гардаг. Тэгвэл барилгын тусгай зөвшөөрлийг цахимжуулж байгаа талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүүгээс тодрууллаа.
-Барилгын салбар тэр дундаа барилгын тусгай зөвшөөрлийн тухайд хүний оролцоотой үйл ажиллагаанаас шалтгаалсан хүнд суртал, шат дамжлаг, цаг хугацаа алдах гэх мэт асуудал их байдаг. Тэгвэл энэ сараас тусгай зөвшөөрлийг бүрэн цахимжуулж байгаа гэлээ. Одоо ямар өөрчлөлтүүд орох вэ?
-Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахад өмнө нь доод тал нь 21 хоног зарцуулдаг байсан бол одоо шууд олгохоор болж байна. Мөн хувь хүний хүчин зүйлийн нөлөө байна гэж иргэд харддаг. Хугацаа урт учраас танил талаа ашиглах, хүнээс гуйж ажлаа бүтээдэг тохиолдол ч гардаг. Харин энэ сарын 10-наас дахин тийм асуудал гарахгүй. Барилгын компани, аж ахуй нэгж тусгай зөвшөөрөл эзэмших нөхцөл, шаардлагыг биелүүлсэн тохиолдолд хугацаа огт алдахгүй гэсэн үг.
Тухайлбал, тухайн барилгын үйл ажиллагааг явуулахад хэчнээн инженер, техникийн ажилтнууд байгаа зэрэг мэдээллээ нэгтгээд хүсэлтээ онлайнаар гаргаж, тусгай зөвшөөрлөө шууд авах боломжтой.
-Нөхцөл шаардлагын тухайд цаасаар хүсэлт гаргахтай ижил үү, өөрчлөлт орсон уу?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд нөхцөл шаардлагад өөрчлөлт орсон. Жишээ нь хамгийн энгийн зөвшөөрөл дээр дөрвөн инженер, техникийн ажилтан шаарддаг байсан бол одоо хоёр хүн л шаардаж байгаа. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 36 дугаар тушаалаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн баталсан.
-2024 онд хэчнээн компани барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан бэ. Тэдгээрээс зөрчил гаргасан, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгж байгаа юу?
-2023 онл 1195, 2024 онд 1900 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон. Он гарснаас хойш одоог хүртэл 1303 тусгай зөвшөөрөл шинээр олгоод байна. Тусгай зөвшөөрөлтэй нийт 6000 орчим барилгын компани гэсэн статистик бий. Барилгын тусгай зөвшөөрөл дотроо их олон төрөл. Сантехник, дотоод засал, барилга угсралт 3, 5, 9, 12 давхар гэх мэт 10 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл байдаг. Нэг компани хэдэн ч тусгай зөвшөөрөл авсан тус бүр дээр нь тоо тооцогдож, бүртгэгдээд л явна.
Тусгай зөвшөөрлийн хугацаанд ХАБ болон бусад зөрчил гаргасан тохиолдолд зөвшөөрлийг шууд цуцалдаг.
Яамнаас аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо гэрээ хийдэг. Зөрчил гаргасан тохиолдолд гэрээгээ цуцалдаг гэсэн үг. Гэрээ цуцлагдсанаар тусгай зөвшөөрөл хүчингүй болно. Зөвшөөрлийг цахимжуулж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр илүү анхаарал тавьж, шаардлагуудыг тусгасан.
-Тэгвэл хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учирсан осол, аваарь гарсан тохиолдолд барилгын компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг үү?
-Шууд тусгай зөвшөөрлийг нь цуцална л гэж байгаа. Гэхдээ тусгай зөвшөөрлийн цаана хүндрэлтэй асуудлууд бий. Тухайлбал, тэр компани нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдангуут шинээр компани байгуулаад зөвшөөрөл хүсээд авчихдаг. Тэгэхээр зөрчил гаргасан тохиолдолд гэдэг заалтуудыг гэрээнд илүү нарийвчлан тусгаж байгаа.
-Шинэ болон хуучин системийн ялгааг дэлгэрэнгүй танилцуулбал.
-Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж цаг хугацаа хүний оролцоогүй болгож автоматжуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөл бүрдсэн. Үүнд:
- Хуучин системээр тусгай зөвшөөрлийн хүсэлт нь баталгаажиж сайдын тушаал гарсан тохиолдолд үнэт цаасан дээр бичилт хийж яамны сайдын гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг хүний оролцоотой механик ажлуудад цаг хугацаа зарцуулдаг, хаяж гээж үрэгдүүлэх, алга болгох зэрэг асуудлыг хөнгөвчлөн шийдэж тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлт ил тод, нээлттэй болж QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болсон.
- Өмнө нь инженер техникийн ажилтан нь давхцалаа шалгуулах, аль байгууллагад бүртгэлтээ эсэхээ мэдэдгүй бусад байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтан /ИТА/ зөвхөн өөрийн нэгдсэн нэвтрэлтээр орж бүртгэлээ хаана байгааг шууд шалгах боломжтой болсон.
- Тухайн аж ахуй нэгж байгууллага ИТА хасалт хийлгэхийн тулд системээр дамжуулан хүсэлт гарах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар нэг байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн шилжилт тухайн аж ахуй нэгж байгууллага өөрөө хасдаг байдлыг бий болгосон үүнийгээ дагаад тухайн компани нь хариуцлагатай болно.
- Тухайн аж ахуй нэгж бүртгүүлсэн и-мэйл хаягаа мартсан бол гуравдагч байгууллагад албан бичгээр хандан и-мэйл хаягаа авдаг, солиулдаг хүний оролцоотой цаг зав зарцуулдаг байсныг болиулж Иргэн төрийн нэгдсэн мэдээллийн сандаа нэвтрээд имэйл хаяг бүртгэлтэй утсаараа дамжуулаад имэйл хаягаа авах боломжтой болсон.
- Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд болон байгууллагууд хяналт тавих боломжтой болно.
- Цаг хугацаа хэмнэж бүх материалыг онлайнаар бүрдүүлэх, илгээх боломжтой болсон тул оочер дараалал, цаас, бичиг баримтын эргэлт багасна.
- Шийдвэр гаргах хугацаа тодорхой, хурдан болно.
- Зардал багасна. Хэвлэмэл материал, тээвэрлэлт, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардлууд буурна.
- Иргэдийн хувьд ажил, амьдралын хуваарьт саад учруулахгүйгээр хүсэлтээ гаргах боломжтой.
- Хүсэлт өгсөн, шийдвэрлэсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой.
- Цахим систем нь 24/7 ажиллах тул хүссэн цагтаа үйлчилгээ авах боломжтой болж байгаа.
Иргэн 2025-06-02 43.228.130.186
2018 онд тусгай зөвшөөрөл авсан бол 2023 онд хугацаа нь дууссан баймаар юм, тоон мэдээллээ зөв оруулаач ээ.
иргэн 2025-06-02 202.126.89.247
Эргүү мал. Тэгвэл Монголд барилга баригдах уу?
Нэргүй 2025-06-02 66.181.189.10
За их бага ч гэсээ Барилгын хөгжлийн төв… ийн авилга багасч дээ
Нэргүй 2025-06-02 139.5.217.238
Барилгын салбар мэргэжлийн бус удирдлагуудад олон жил дарлууллаа. хохь нь гэхээс. Төмөрхүү ажлаа ер ойлгохгүй бн.
бөбө 2025-06-02 103.212.119.18
Дулаан зогсоолын стандартыг шинэчилж, машин хоорондын зайг тодорхой болгохгүй бол тэр стандарт чинь баахан сүртэй юм бичсэнэ хэрнээ зогсоол хоорондын зайг зааж өгөгөүй тэнэг стандарт байгаад байна лээ шүү хө.
ыбыб 2025-06-02 103.212.119.18
Нийслэл УБ хотод тохижилтын ажил гээд хайрга элсээ нийтийн эзэмшлийн зам талбай дээр асгаж заваарч байдгыг болимоор бнаа. Зуурагч тогоотой, ажил хийсний дараа тэр ажил хийсэн хөсрий этгээдүүд заавал юм аа цэвэрлэж хамдаг болгомоор байна аа. Сүүлийн үед хар ажил хийж байгаа гарууд дэндүү заваан байна аа.
Нэргүй 2025-06-02 103.212.118.10
SAWI80955877
Нэргүй 2025-06-02 103.212.118.10
ZYGAATSI XUCHINDI BOOB XXNOO ANUSDAAD80955877XUSSEN BAIRLALAAR
Нэргүй 2025-06-02 202.9.41.53
х***а манж уих зг устга тараа хулгайч х***а манж хог шаарууд 35 жил нам төр хулгайлж дур-р дургасан. Бэлэн юм-р туйлсан түрүүний бөөс пиздагууд тултал нь хүртсэн гэж шааж бгаа л******д.