Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ

Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ

Улаанбаатар–Бээжингийн галт тэрэг энэ сарын 3-наас аялж эхэлнэ

Цар тахлаас хойш таван жил зогссон Улаанбаатар–Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс аялж эхлэхээр боллоо. Хамгийн анхны зорчигчийн галт тэрэг Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж 4-ний өдөр Улаанбаатарт ирэх юм.

Цаашдаа Мягмар гариг бүрийн 07.27 цагт Бээжингээс хөдөлж Лхагва гариг бүрийн 14.35 цагт Улаанбаатарт ирнэ. Харин Пүрэв гараг бүрийн 07.18 цагт Улаанбаатараас хөдөлж, Баасан гариг бүрийн 14.35 цагт Бээжинд очих гэнэ.

Ийнхүү БНХАУ-тай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээлээ. Өмнө нь Улаанбаатар-Эрээн, Улаанбаатар–Хөх хотын галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Дашрамд өгүүлэхэд, БНХАУ нь 6 улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог бөгөөд дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлаас хойш хамгийн анх Лаос улстай  зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө нээсэн бол хоёр дахь улс нь манай улс болж байсан.

“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлын урилгаар 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн БНХАУ-д айлчлахдаа Замын-Үүд–Эрээн өртөө хоорондын төмөр замын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг хятадын талтай холбох, олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зэрэг олон чухал асуудлаар тохиролцсоны нэг ийнхүү бүрэн шийдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.181

Монголчууд бид өөрсдийнхөө нөхцөл байдал хир хэмжээ чадлаа мэдэж ярьдаг байх хэрэгтэй. Орос, Хятад хоёр бол дэлхийн том гүрэн гэж хэлж болно. АНУ энэ 2 улсаас айж байна. Гэтэл манай зарим улс төрийн намын нөхөд энэ хоёр улсыг муулаад харилцаага таслах хэрэлдэж муудалцах зүйл ярьж тэнэг иргэд нь дэмжчихсэн гүйж байна. Азаар МАН-ын төр засаг, ерөнхийлөгч нь тэгэж болохгүйг маш сайн ойлгож хар хайрцагны бодлогоо барьж явна. Элбэгдоржоос болж Орос бензинээ өгөхгүй 1 л бензин 5000 төгрөг хүрч байлаа

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.178.51

Үеийн үед Хятадаас хамааралтай байж, худлаа пээдлзээ л…. Монголчуудыг хэзээ, хаашаа явахыг Орос, Хятадууд л мэдэж байгааг төр мэддэг ч юм уу, ойлгодог ч юм уу?

Avatar

6 2025-05-30 103.212.162.169

ирэх 6 сар юм уу

Avatar

Нэргүй 2025-05-30 103.168.34.187

Гахай зөөхнүү

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.187.91

Хятадын галт тэрэг тэр чигтээ шинэчлэгдсэн байлээ. манай навсгарууд явж чадах юм болуудаа

Avatar

дорноговь 2025-05-30 103.80.210.92

ирэх 6 сард гээч……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж