Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ

Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ

Японы далайн хүнс Хятадын зах зээлд эргэн ирнэ

Япон улс 2023 оны наймдугаар сард Фүкүшимагийн атомын цахилгаан станцаас 1 сая тонн гаруй цэвэршүүлсэн цацраг идэвхт хаягдал ус гаргасан. Үүнээс болж Хятад улс Японы далайн бүтээгдэхүүний импортыг хориглоод байсан билээ.

Тэгвэл хоёр жил орчим үргэлжилсэн худалдааны хориг цуцлагдаж, Японы далайн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд эргэн ирэх цаг дөхжээ. Талууд энэ долоо хоногт Бээжинд уулзсан бөгөөд уулзалт амжилттай болсныг онцолж байна.

Энэ талаар Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши хэлэхдээ "Далайн бүтээгдэхүүний экспортыг Хятад руу сэргээхэд шаардлагатай техникийн шаардлагуудын талаар тохиролцоонд хүрсэн" гэжээ.

Атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг зайлуулах асуудлыг Олон улсын атомын энергийн агентлаг дэмжиж байсан ч Хятад зэрэг хөрш орон үүнийг сайшаагаагүй. Шинэ хэлэлцээрийн дагуу Японы далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд Хятадад бүртгүүлэх шаардлагатай болж байна. Мөн тухайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодис байгаа эсэхийг баталгаажуулсан хяналтын гэрчилгээг бүрдүүлэх шаардлагатай болжээ.

ЭХ СУРВАЛЖ: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж