Зам, тээврийн яамнаас өнөөдөр /2025.05.30/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга А.Энхболд:
-Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад заасны дагуу зургаан тэнхлэгтэй буюу бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон.
Харин нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин нь 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурдвал, цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тонн ачаа тээвэрлэж холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна. Иймд олон улс, улсын чанартай авто замаар “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2025 стандартын дагуу хийгдэж буй тээвэрлэлтэд хяналт тавьж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн гаргаж байна.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дахирал Б.Гүрсоронзон:
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Автотээврийн харилцааны олон улсын хэлэлцээр”-ийн хүрээнд хийгдэж байгаа байнгын ачаа тээвэрлэлтийн “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг тухайн хилийн боомтод үйл ажиллагаа явуулж буй тээврийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд олгох зохицуулалтыг хийнэ. Өнөөдрийн байдлаар энэхүү зөвшөөрлийн бичгийг зөвхөн олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулсан тээвэрлэгч нарт хувьчлан хуваарилан олгох зохицуулалтыг хийж байсан.
Уул уурхайн бүтээгдэхүүн олборлогчтой байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээнд заасан тээвэрлэх бодит ажлын хэмжээ нь эрэлтээс хамаарч багасаж байгаагаас шалтгаалан байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийн бичиг олгогдсон зарим тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх боломжгүй сул зогсч, мөн тээвэрлэлт хийх цаг хуваарийг тодорхой гаргаж өгөхгүй байгаа нь тээврийн жолооч нар уурхайн гадна олон хоног хүлээж хөдөлмөрийн нөхцөл алдагдах эрсдэл бий болж байгаа учир тэдний тээвэрлэлтийг нэмэгдүүлж өөр олборлогчийн нүүрсийг тээвэрлүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Иймд байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичгийг тээвэрлэгч ААН-ийн тээврийн хэрэгсэлд шууд хуваарилан олгож, олгогдсон бичгийн хүрээнд уурхай олборлогч, худалдан авагч нар тээвэрлэгч ААНБ-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, экспортын тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Ингэснээр уул уурхайн экспортын гол боомт болох Гашуунсухайт хилийн боомтод дунджаар 46 хувьтай олгож байсан зөвшөөрөл 55 хувь хүртэл нэмэгдүүлэн олгох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн байнгын ачаа тээвэрлэлтийн С төрлийн зөвшөөрлийн бичигтэй тээврийн хэрэгсэл тухайн хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайтай хариуцлагын гэрээ байгуулан тээвэрлэлт хийх боломжийг бий болгоно
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Оюунболд:
-Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсаны дагуу энэ онд говийн бүсийн улсын чанартай авто замын хоёр чиглэлд их засварын ажил хийнэ. Олон улс, улсын чанартай авто замд Зам, тээврийн хөгжлийн төвөөс хариуцдаг нийт 32 төлбөр авах цэгийг ажиллуулж байна. Үүний найман төлбөр авах цэгийг цахимжуулсан, энэ онд багтаан үлдсэн төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж камерын хяналтын системд шилжүүлнэ.
Мөн Тээврийн цагдаагийн албаны улсын хэмжээнд ашиглаж байгаа 40 камерын хяналтын системийг холбож ашиглана. Тээврийн цагдаагийн албанаас энэхүү цэгүүдийг нэмэгдүүлж 60 болгохоор төлөвлөж байна.
Цаашид олон улс, улсын чанартай авто замыг нийт 100 орчим камерын хяналтын системээр хянаж даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслийг хяналтад оруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авна. Мөн сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд 124.500 зам тээврийн осол бүртгэгдэж, 14.993 хүн гэмтэж, 2534 хүн нас барсан байна. Үүнээс нийт нас баралтын 80 хувь нь орон нутгийн замд гарсан ослоос үүдэлтэй байна. Нийт нас баралтын 80 хувь нь тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч байна.
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.138
ШАЛГАЖ БИНА ГЭХЭР ЖОЛОЧ НАР ЯВАХГҮИ БАИНГЫЫН АЖИЛЛГАТАИ БАИЖ АЖИЛ ХЭРЭГ БОЛНО
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.181.244
зөв. оройтох юу байх вэ??? жинхэнэ шударгаар явуулаарай.
Нэргүй 2025-05-30 103.212.118.175
SEKSEER XUCHINDEX ERTEI BOOW XXOOD ANUSN VANXANDN80954877
Нэргүй 2025-05-30 202.9.40.14
Гяхх гяях гяяхр оройтсон бороо 35 жил шалгаагүй шалгж бх нь яаасийн.
Нэргүй 2025-05-30 103.212.118.175
80955877