БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна

БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна

БНСУ: Сонгуулийн эрт санал хураалт түүхэн амжилт тогтоож байна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно. Эрт санал хураалтыг тавдугаар сарын 29, 30 гэсэн хоёр өдөр зарласан бөгөөд урьд өмнө байгаагүй ирц сайтай үргэлжилж байна. Тодруулбал, энэ сонгуулиар 44.3 сая сонгогч санал өгөхөөр бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар /2025.05.30/ 10 сая гаруй хүн буюу нийт сонгогчийн дөрөвний нэг нь саналаа хэдийнэ өгчээ.

Эрт санал хураалтын системийг тус улс 2014 онд анх нэвтрүүлсэн. Түүнээс хойш анх удаа эрт санал хураалт ийм өндөр ирцтэй үргэлжилж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл өдрийн эцэст түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна.

Харин нэр дэвшигчдийн кампанит ажил зургадугаар сарын 2-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны хувьд ялах магадлал хамгийн өндөр байгаа нэр дэвшигч. Ли Жэ Мён өнөөдөр Гангвон мужийн Чунчон, Вонжу, Хойд Чунчон мужийн Чунжүгээр айлчилж, иргэдтэй уулзана. 2022 оны сонгуулиар Ли Жэ Мён Гангвон, Хойд Чунчон мужуудад Юн Сук Ёлд ялагдаж байсан тул энэ нь түүний хувьд нэн ач холбогдолтой айлчлал юм.

Харин Ардын хүч намын Ким Мүн Сү зургадугаар сарын 3-наас өмнө амжиж улс орон даяар 90 цагийн кампанит ажил явуулахаар төлөвлөжээ.

Лхагва гаригт танилцуулсан урьдчилсан санал хураалтын дүнг харвал Ли Жэ Мён 49.2 хувиар тэргүүлж, Ким Мүн Сү 36.8 хувиар удаалж явна. Харин Шинэчлэлийн намын Ли Жүн Сок 10.3 хувийн саналтайгаар гуравдугаар байранд оржээ.

ЭХ СУРВАЛЖ: Korea Herald

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-30 139.5.217.237

Ардчилал гэж энэ биш үү? Манайд ?

Avatar

Нэргүй 2025-05-30 103.14.38.74

Үнэхээр сайхан юмаа. Залуус нь нийгтийн оролцоо нь ийм өндөр улсын хөгжил сайн байх нь аргагүй байх.Миний Монголын залуус хариуцлагатай байж сонголтоо зөв хийж оролцоогоо хангадаг бол арай өөр нийгмийн хөгжил байна гэдэгт итгэж байна

Avatar

Нэргүй 2025-05-30 192.82.65.88

Эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй, хариуцлагатай иргэдтэй улс сайхан байна. Ямар ард түмэн байна тийм удирдагч гарч ирдэг.

Avatar

Нэргүй 2025-05-30 172.56.104.64

Харин тийм! Манайд улныхан ялаанууд байгаа болохоор галч байсан данх азаргалж байна ш дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж