Улаанбурханы халдвар авсан хүүхэд нас баржээ

Улаанбурханы халдвар авсан хүүхэд нас баржээ

Улаанбурханы халдвар авсан хүүхэд нас баржээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.05.30/ ээлжит мэдээллээ хийлээ.


Улаанбурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т  хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. Түүнчлэн өчигдөр буюу /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр халдвараас үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болж нэмэгдлээ. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг эмч нар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа:

-Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна. Одоогоор мөн л 10-14 насныхан дунд халдварын тохиолдол хамгийн өндөр байна.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон хоёр настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.

Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна. Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой аж. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-30 124.158.120.146

Үх үх үхэцгээ вакцин хийлгээгүй нь!!!

Avatar

Иргэн 2025-05-30 43.228.129.178

Сурагчдыг бүгдийн амраагаад сургуулиудаа хаагаач ээ. Улаан бурхан өвчин сургуулиудаар голомтлон гарч байна гээд гайхуулсан өнгөөр л яриад байхын. Боловсролын сайд нь нүдэн балай чихэн дүлий байх юм 2 хүүхэд нас бараад байхад.

Avatar

Иргэн 2025-05-30 43.228.129.178

Сурагчдаасаа мөнгө хураагаад эргүүлээд сурагчиддаа л зарцуулж байгаа биз дээ зайлуул дундаас нь ундаа, мантуун буузны мөнгө зохицуулаал биз. Сүр сүр шаахымаа нэг муу ядуу сургуулийн багшийг.

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.184.229

байн байн мөнгө хураадаг багш нарыг АТГ-д өгөх ёстой

Avatar

Нэргүй 2025-05-30 192.82.64.248

вакцин уг нь маш чухал шүү дээ, цөөхөн хэдэн хүн хийлгэхгүй гэдэг болов ч тэр нь бас зөвхөн тухайн хүний эрхий асуудал, дийлэнх нь бол хийлгээд л явж байгаа, харин энэ вакцин хийсэн бүртгэлийг цахимжуулмаар юм, тэр ягаан дэвтэрийн бүртгэл хөтлөлт, хадгалалт нь айл бүрт зөв явж чаддаг болов уу???

Avatar

Нэргүй 2025-05-30 202.9.40.14

Бүх байгууллаыг таз н/б гэх нэртэй гэмгүй царайлсан гэмт хэрэгтнүүдийг хэргийг шүүх ёстой х***а манжуудыг т/а хулгайг-р оруулх юмыг гардаж хийдэг бүлэг зохион байгуллалт орсон бүлг гэст хэрэгтүүд.

Avatar

Нэргүй 2025-05-30 202.126.91.74

х***а махж уих зг тараа устга.

Avatar

Нэргүй 2025-05-30 124.158.110.8

оркууд ямар ойлгох биш. нэг муу тууралт гэж хуцаж бгаад л хүүхдээ хүндрүүлээ биз

Avatar

зочин 2025-05-30 66.181.186.250

ЕБС – ийн дунд, ахлах анги төгсөгч сурагчдаасаа мөнгө гаргуулан бөөн бөөнөөр нь багш нар автобусаар амралтад авч явж байгааг болиулаач ээ. Олон хүүхэд дотор өвчин тархаах шалтгаан бий болгоод байна.

Avatar

Нэргүй 2025-05-30 124.158.110.8

бага ангийн багш нь хүртэл баахан мөнгө татаад авч явсан. Ангийн багш нь шууд өөрийнхөө данс руу мөнгө авсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж