Германы зүүн хэсгийн Эйзенхюттенштадт хот хүн амаа өсгөхийн тулд шинэ оршин суугчдад 14 хоногийн үнэ төлбөргүй байр санал болгож байна. "Төлөвлөгөөгөө одоо гарга" цагаачлалын төсөл нь хүмүүсийг Эйзенхюттенштадт хотод нүүж очихыг дэмжих зорилготой.
Нийслэл Берлинээс 100 хүрэхгүй км зайд орших тус хотод амьдрахыг хүсэгсэд долдугаар сарыг хүртэл өргөдөл гаргах юм. Эндээс эцсийн оролцогчдыг сонгож, тэр хүмүүс нь есдүгээр сарын 6-20-ны хооронд 14 хоног хотод тавилгатай байранд үнэ төлбөргүй амьдарна. Энэ хугацаанд хоттой танилцахад нь туслахын тулд аялал, үйлдвэрүүдтэй танилцах, төрөл бүрээр зугаалах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
Мөн орон нутгийн компаниуд дадлагаар ажиллаж үзэх, ярилцлагад орох боломжийг бүрдүүлнэ.
Эйзенхюттенштадт нь 1950 онд байгуулагдсан бөгөөд Зүүн Германы социалист засгийн газрын үед баригдсан анхны бүрэн төлөвлөлттэй хот. Хотын нэрийг Гангийн үйлдвэрийн хот гэх нь ч бий. Зүүн Герман дахь хамгийн том гангийн үйлдвэр тус хотод байрладаг. ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталины нэрээр өмнө нь Сталинштадт буюу Сталины хот гэж нэрлэгддэг байсан энэ хот 1989 онд Берлиний хана нурсны дараа нэрээ өөрчилжээ. Тус хотын барилгуудын ихэнх нь түүхэн дурсгалт газруудын жагсаалтад багтсан байдаг. Энэ нь ч аялагчдыг татах нэг хүчин зүйл болдог аж.
Хүн ам нь оргил үедээ 50 мянга хүрч байсан бол өдгөө 24 мянга орчим байна. Тиймээс хотын захиргаа хүн амаа өсгөхийн тулд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болжээ.






Нэргүй 2025-05-30 202.55.188.126
Германы хүн ам өсвөл дайн хийгээд салахгүй.
Нэргүй 2025-05-30 202.180.219.28
14 honog bairand tyr bairlahiig ynegyi bair ogno geed baigaa yumuu.
Зочин 2025-05-30 59.153.114.211
Өмхий санаатай Германууд өсгөж байхаар алга болвол таарна
ULAANGOM 2025-05-30 73.109.136.113
Хуучин ороёын байлдаантай киногоох хүмүүжсэн амьтан бололтой. Германчууд монголд элэгтэй ханддаг юм.
.... 2025-05-30 103.57.93.109
German ch odoo tegeedbaahan turkuud bolloo biz