“Хүүхдийн ертөнц”-өөр хамтдаа аялцгаая

“Хүүхдийн ертөнц”-өөр хамтдаа аялцгаая

“Хүүхдийн ертөнц”-өөр хамтдаа аялцгаая

“Dream day” театрын хамт олон олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /2025.06.01/ "Хүүхдийн ертөнц" өртөөчилсөн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Монголын хүүхдийн ордоны зориулалтын танхимууд баяр ёслолын байдалтай чимэглэсэн  орчинд шинжлэх ухааны сонирхолтой туршилт, өв соёлын өргөөн дэх шагайн наадгай, оньсон тоглоом, байгаль орчин ан амьтан, сансар огторгуйгаар аялуулна.

Мөн VR үзүүлбэр, үлгэрийн баатруудын угтах хөгжөөн баясгах үйлчилгээ, богино хэмжээний кино үзвэр, "Гараар урлая" булан болон хамгийн гол тоглолт болох “Мэлхий гүнж” хүүхдийн жүжиг үзүүлэх нийт гурван цагийн цогц арга хэмжээнд есөн өртөөгөөр уйдах завгүй аялах нь ээ.

Үүнээс гадна хамгийн урт буддаг номыг будан хүүхэд бүрийн бүтээлч оролцоог хангахдаа аав ээжийн ая тухтай амрах агшныг бүрдүүлэх гэнэ. Хүүхдийн ертөнцөөр аялах сонирхолтой арга хэмжээг 2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монголын хүүхдийн ордонд 13.00 болон  16.00 цагуудад тоглох бөгөөд хөгжилтэй алиалагчийн шаартай тоглолтод саатан сэтгэлд хоногшсон хүүхэд насных нь дурсамжийг бүтээлцээрэй.

Ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй. 

  • Амтат мөхөөлдөс
  • Попкорн
  • Хийлдэг тоглоомын 1 цагийн эрх
  • Хамтдаа бүжиглье – флаш моб гадаа талбай дахь тоглолт

Тасалбар: 50,000 төгрөг

Холбоо барих утас: 89089999

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж