Ерөнхий сайдын цагийг Шадар сайдын цаг болговол яасан юм"

LiveЕрөнхий сайдын цагийг Шадар сайдын цаг болговол яасан юм"

17 : 25
2025-5-30

П.Наранбаяр: Цэцэрлэгийн багш 1.9 саяас 3.3 саяын цалин авч байна

Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссонтой холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Гүйцэтгэлийнхээ үнэлгээг болиул гээд багш нар шаардаад байгаа. Энэ асуудалд сайд мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээгээ зогсоохгүй бол ирэх намар багш нар ажил хаяна гээд байгаа шүү.

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:

-Гүйцэтгэлийн үнэлгээгээ үндсэн цалинд шингээж болохгүй юу гэдэг асуудлаар судалгааг хийж үзсэн. Бүх багш нарт  5 хувийн нэмэгдэл олгоё гээд ярилцаж үзсэн ч санхүүгийн асуудал хариуцсан байгууллагатайгаа тохиролцож чадаагүй. Гүйцэтгэлийн үнэлгээг огт үгүйсгэж болохгүй, нүсэр биш төсөр болгох талд шинэчлэл хийж байна. Ирэх намар гэхэд бэлэн болгоно.

Багшдаа таатай, хүүхдүүддээ ээлтэй болгож, гүйцэтгэл сайтай багшийг урамшуулдаг болох ёстой. Үндсэн цалингаа нэмэгдүүлье гэдэг шаардлагыг бүрэн ойлгож байгаа. Цалинг нэмэхгүй бол сайн багшгүй болох гээд байна. Ирэх жилд үндсэн цалинг нэмэгдүүлэх талд анхаараад өгөөрэй, манай гишүүд. Бусад салбартай харьцуулахад багшийн цалин доогуур байгаа.

Гүйцэтгэлийн үнэлгээний журмыг шинэчилж байгаа. Багш зааж байгаа хичээлийнхээ судлагдахуунаар үнэлгээнийхээ 40 орчим хувь, хүүхдийн сургалтын чадварыг түүврийн аргаар аваад сургуулийн Удирдах зөвлөлөөс үнэлгээг өгөөд явах өөрийнхөө ажлыг шударгаар үнэлүүлж байгааг эсэхээ харж болох боломжийг бий болгосон байдлаар зохицуулж байгаа.

Багш нар гүйцэтгэлийн үнэлгээг ойлгохгүй бол ойлготол ярилцъя. Заавал жагсана, таалагдахгүй байна гэж хурц хандмааргүй байна.

Гүйцэтгэлийн үнэлгээ орж ирснээр боловсролын салбарт дэвшил бас гарч байгаа. Илүү сайн ажиллаж байгаа хүн дээр шударга үнэлгээ нь орж орлого нь нэмэгдэж байх нь боловсрлын салбарт хэрэгтэй байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-П.Наранбаяр сайд аа энэ танхимд миний юу хэлэхийг та заахгүй.  Боловсролын салбар дахь олон мянган багш нарыг төлөөлж байгаагийн хувьд асуудлыг тавьж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-Сумын багш цалингийн 40 хувийн нэмэгдэл, аймгийн багш цалингийн 20 хувийн нэмэгдэл авч байхад нийслэлийн багш нарт энэ нэмэгдэл байдаггүй, ялгаварлаж болохгүй гэдэг асуудал хөндөгддөг. Энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу. Анги удирдсан багшид 10-20 хувийн нэмэгдэл олгоход хэчнээн хэмжээний хөрөнгө шаардаж байгаа вэ.  Багш нарын гар дээрээ авч байгаа цалин хөлс ямар байна вэ?  

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:

-Нийслэлийн багш нарын цалингийн судалгааг хийнэ. Хөдөөд  англи хэл, математик, физик химийн багшийн дутагдал их байгаа. Энэ дутагдлыг арилгах, хөдөөд суурьшил бий болгох зорилгоор орон нутгийн багш нарт цалингийн 20, 40 хувийн нэмэгдэл олгох бодлого хэрэгжүүлж байгаа гэдгийг ойлгоорой.

Хүүхдийн тооноос хамаарч анги удирдсан багшийн ачааллыг бууруулах зорилгоор 44-өөс дээш сурагчтай бүлгүүдэд энэ хичээлийн жилээс туслах багш ажиллуулах шийдвэр гаргаад ажиллаж байна.

Анги даалтын нэмэгдлийг 30 хүртэлх хүүхэдтэй ангийн багшид 10 хувь, 30-40 хүүхэдтэй ангийн багшид 15 хувь, 40-ээс дээш хүүхэдтэй ангийн багшид 20 хувийн нэмэгдэл олгоход жилдээ 15.7 тэрбум төгрөг  нэмэлтээр шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хувьсах зардал руугаа оруулж чадвал шийдэх бололцоотой.

Их сургуулиа төгссөн залуу багш нэмэгдэл авдаггүй гэдэг асуудал бас яригдаж байна. Засгийн газраас тогтоосны дагуу цэцэрлэгийн шинэ багш сардаа 1 сая 559 мянган төгрөгийн үндсэн цалин авч байна.

Шинээр ажилд орсон цэцэрлэгийн бүх багш боломжит нэмэгдлээ оруулаад гар дээрээ 1 сая 992 мянган төгрөгөөс 2.6 сая төгрөгийн цалин авдаг. Харин 20-иос дээш жил ажилласан цэцэрлэгийн багш оршин суугаа газраасаа хамаараад 2.6 сая төгрөгөөс 3.3 сая төгрөгийн цалин авч байна.

Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг шинэ багш оршин суугаа газраасаа хамаараад гар дээрээ 1 сая 494 мянгаас 2 сая 681 мянган төгрөг авч байна. 20-оос дээш ажил ажилласан багш оршин суугаа газраасаа хамаарч гар дээрээ 2 сая 582 мянга 950 төгрөгөөс 3 сая 206 мянга 550 төгрөгийн цалин авч байна.

Багш нар ажлаас гарах, шилжилт хөдөлгөөн хийхэд цалин хөлснөөс гадна сургуулийн удирдлага зохион байгуулалт ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс сургуулийн менежемэнтийг сайжруулах арга хэмжээг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Ерөнхий сайдын мэдээллийн цаг дуусав. 

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. 

 

15 : 36
2025-5-30

"Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Шадар сайдынх болговол яасан юм"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссонтой холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-УИХ-ын дарга аа, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Шадар сайдын мэдээллийн цаг гэж нэрлэвэл яасан юм бэ.  Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ерөнхий сайд мэдээллийнхээ цагаар гуравхан удаа орж ирэхийг үзлээ. Нэг удаа орж ирэхдээ Ж.Баярмаа гишүүнийг С.Баярцогт дарга гэж хэлээд бөөн дуулиан тариад явсан.

Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу Шадар сайд та мэдээлэл хийсэн байх л даа.

Нийгмийн суурь салбар болсон боловсрлын асуудал яригдаж байхад Ерөнхий сайд байхгүй. Огцрох ч байна уу, огцрохгүй ч байна уу энд орж ирээд асуудлаа ярьж байх ёстой.

Ямар бэрхшээл боловсролын салбарт тулгараад байгаа юм ний нуугүй ярьж байх ёстой. Шадар сайдыг оруулж мэдээлэл хийлгэсэн болоод.

Хөдөө орон нутагт багш байхгүй, ажиллах орчин байхгүй маш хэцүү байна. Англи хэлийг математикийн багш заасан нэртэй явж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэгдүгээр сургууль нь нурчихсан. Зургаан жилийн өмнө тендер авсан компани нь сургуулийг ашиглалтад оруулаагүйгээс 3000 гаруй хүүхэд подволь болоод анги танхим хэсээд гурван ээлжээр хичээллэж байна. Нийт сургуулийн 66 хувь нь 2 ээлжээр хичээллэж байна гэж мэдээллээ. Монголын говьд гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль их байна. Ийм байхад энэ асуудлаа Ерөнхий сайд парламенттайгаа ярилцаж чадахгүй байна. Цогтцэций сумын сургуулийн асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ?

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр:

-Нийт сургуулийн 88 хувь нь олон ээлжээр хичээллэж байна. Багшийн дутагдал ноцтой хэмжээнд хүрсэн.  Өнгөрсөн онд хичээлийн шинэ жил эхлэхэд 4500 орчим багшийн дутагдал байсан,  арваннэгдүгээр сард 1500 болсон. Багшийн дутагдлыг арилгахын тулд зургаан  багц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Шинээр сургууль барихад 20 мянган багш дутна. Тийм учраас орон нутагт багш ажиллавал цалингийн 40 хувийн нэмэгдэл олгож эхэлсэн.

Гэхдээ суманд ажиллаж байгаа багш нарт орон байр хэрэгтэй байна. Орон нутагт багшлах залууст орон байр хэрэгтэй байгааг Барилга хот байгуулалтын сайдад дуулгая.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 2028 оноос өмнө 108 сургууль, 98 цэцэрлэгийг баръя гэдэг нь энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх. 79 байршлын хуучирсан сургуулийг шинэчлэхээр ярилцаж байна.

Дөрвөн төрлийн лабораторийг 2.9 тэрбумаар санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Хүүхэд хаана ч суралцсан тэгш хүртээмжтэй боловсрол авч байх ёстой. Үүний тулд 2026 оныг боловсролын жил болгон зарласан. Нийт оруулж байгаа хөрөнгө оруулалт их хэмжээний биш. 2026 онд 1.7 их наядыг шийднэ.  

Энэ жилийн тухайд багш, ажилтны цалин хангамжийг өсгөх асуудал байгаа, Үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байна.

Цалин,  хөрөнгө оруулалт, салбарын асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг гэж харж байгаа. Цогтцэций сум хоёр сургуультай. Тендерийг цуцлах арга хэмжээ авсан ч шүүхдээд, шүүх асуудлыг шийдэхгүй явж байна. Нийт 2886 хүүхэд төрийн өмчийн хоёр сургуульд суралцаж байгаа. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Боловсролын яам ажиллана.

12 : 30
2025-5-30

Ерөнхий сайдын өмнөөс Шадар сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-өөр санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллийн цагаар үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх байсан ч чөлөөтэй тул Шадар сайд С.Амарсайхан энэхүү мэдээллийг хийлээ. 

Мэдээлэлд дурдсанаар Засгийн газар нь 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан нь чанартай боловсрол олгох зорилго тавьсантай нь холбоотой аж.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбарт бодит хөрөнгө оруулалт хийснээр шинээр 277 цэцэрлэг, 201 ерөнхий боловсролын сургууль ашиглалтад оруулсан.

Боловсролын салбарын төсөв  сүүлийн жилүүдэд 2.5 дахин нэмэгдсэнээр цэцэрлэг, сургуулийн хувьсах зардал нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,  малчин өрх, нүүдэлчин амьдралтай, эрх нь хязгаараглагдж байгаа 8000 орчим хүүхдийг сургалтад хамруулах боломжийг бүрдүүлжээ. Мөн Мэдлээ цахим сургуулийн шийдлээр дамжуулан 36 мянган хүүхэд хөдөө орон нутаг,  гадаадаас цахим хэлбэрээр хичээлээ үргэлжлүүлэх боломж бүрдсэн.

Гэхдээ бодит байдалд сургалтын орчны хүртээмж, боловсролын чанар, сургалтын ялгаа, анги танхимын ачаалал, багшийн хүрэлцээгүй байдал шийдэгдээүй хэвээр байна.

Монгол Улсын нийт сургуулиудын 88 хувь хоёр ээлжээр хичээллэж байна.  Хот хөдөө төв алслагдсан бүс нутгийн  хүүхдүүдийн боловсролын ялгаа 5-7 жил болсон тооцоо байна. Багшийн тоо тоон үзүүлэлтээр хангалттай мэт боловч тогтворгүй байдал өргөн хүрээнд үүсэж байна. Энэ нь ажлын ачаалал, байр орон сууцны хүртээмж, урамшууллын тогтолцоотой шууд холбоотой гэж үзэж байна. Энэ нь цалин үнэлгээний тогтолцоог шинэчлэн тогтоох шаардлага тулгарч байна. Иймд ирэх гурван жилд дараах томоохон зорилт дэвшүүлж байна.

Нэгд, сургуулийг нэг ээлжинд оруулж,  108 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж ашиглалтад оруулна. Хүүхдийн суудлын тоо 80 мянгаар нэмэгдэж, сургалтын ачаалал эрс буурна.

Хүүхдэд олгож байгаа хоол шаардлагатай илчлэг шим тэжээлийн 70 хувийг хангаж байна. Энэ үзүүлэлтийг 100 хувь болгох зорилго тавьсан.

Багшийн нийгмийн баталгаа ажлын нөхцлийг бодитойгоор сайжруулах ажлыг хийнэ.

Сургуульд ажиллах шинэ төгсөгчийг татах тэтгэлэг, байр зээл олгох тэтгэмжийг шийдвэрлэх шаардлага байна.  Гүйцэтгэлд суурилсан цалин нэмэгдүүлэлтийг шат дараатай хэрэгжүүлэх.

Ахмад багш нарыг дадлагажуулагч байдлаар тогтвортой ажиллах орчныг бүрдүүлэх. Мэргэжилтэй ажилгүй байгаа 20 мянга гаруй багшийг дахин системд оруулж ажиллуулахаас гадна ур чадварыг нэмэгдүүлэх, сургалт хөгжүүлэлтийн ажлыг оруулж байна.

Сургалтын хөтөлбөрийг шинэчилж хүүхдүүдийг цогц чадварт сургана гэлээ.

10 : 21
2025-5-30

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.30/ нэгдсэн хуралдаан эхэлсэн даруйд Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа.

Дээрх хуулийг баталснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглож байна.

Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, тааварт тоглоомд олон мянган иргэн, айлын амьдрал сүйрч, зөвхөн нэг жилд 500 сая ам.доллар гадагшаа “урссан” нь жилийн турш Монгол Улсын бүх хүүхдэд олгодог 1.7 их наяд төгрөгтэй тэнцсэн байдаг.

Мөн энэхүү хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаягаа ашиглуулсан “агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцно.

Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулахаар заасан юм.

УИХ-аас баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулиуд нь ердийн горимоор хэрэгжихээр заасан байна.

Засгийн газрын зүгээс энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр дараах үр дүн гарна гэж тооцож байна.

Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.

VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.

Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.

Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэж үзэж байгаа юм.

Дээрх хуулийг батлахад 69 гишүүн оролцсоноос 80 гаруй хувь нь дэмжсэн юм. 

УИХ: 2026 онд төрийн албанд 9 хувийн цомхотгол хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/ -ийг эцэслэн баталлаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай  УИХ-ын тогтоолын төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувьд хүргэхээр тооцсон.

Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2026 онд 50 хувь, 2027-2028 онд 45.0 хувьтай тэнцэхээр заасан нь ийн батлагдаж байна.

Түүнчлэн 2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ.

Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, бүтээмжтэй хандлагаар эрчимжүүлнэ.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах зэрэг ажлуудыг хийх болж байна.

Байнгын хороо дэмжээгүй төслийг хэлэлцэж эхлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Эл төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлжээ.

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд "Хуулийн төслийг дэмжих боломжгүй" гэж үзсэн. 

УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцсэн ч санал хураалгүй, хуралдаанаа завсарлуулаад байна.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-30 103.168.34.159

bagshiig ingej onoo monoogoor uneldeg uur iim uls baidiim uu. bi sonsoogui l yum bna

Avatar

Зочин 2025-05-30 59.153.115.45

Наранбаяр сайдаа нэг ангид 50гаруй хүүхэд чихэлдээд сурч байхад гүйцэтгэлийн үнэлгээ чанар үр дүн яриад хэрэг бна уу эхлээд бүх сургуулийг 3ээлжгүй нэг ангид 30аас дээшгүй болгох ажлийг нэн түрүүнд тавь ажлаа хаанаас нь эхлэхээч мэдэхгүй болтлоо толгой чинь доргисон бноо

Avatar

Иргэн 2025-05-30 66.181.186.247

Монголыг боловсролыг салбар авилгагүй салбар мөнгөний салбар болсон Багш нараа цалинжуулах ,авилгаа авахад бүх бодлого нь чиглэдэг Уг нь боловсролын цөм нь сурагч …Үүнийгээ харж ажиллах ёстой Цалин багадаагүй Харин авилгачдын хулгай их учир цалин нь бага болж харагдаад байгаа Хувийн хэвшил 1 сая цалин өгч байгаа шүү Илүү чадахгүй байгаа

Avatar

glxylgaichduin nermees; trash 2025-05-30 50.169.138.78

kptlzmsaaoz

Avatar

TN azimgl 2025-05-30 50.169.138.78

yjasnie

Avatar

recl 2025-05-30 50.169.138.78

###;

Avatar

bainguin xylgai,xynui gerlyyx; 2025-05-30 50.169.138.78

– kabel, ylcuin xamgaalaluin servicee ylcuin NET bolgox,gistfdjbn mdrlygyinozr Nazibaem kto eje pokazibaet.

Avatar

Нэргүй 2025-05-30 178.174.229.45

YARALTAI ZAILUULAHGUI BOL BOLOHOO BAILAA. IIM AMITANAAR NAMIIN DARGA ERUNHII SAID TAVISAN ARDIIN NAM CH UNEHEER DAMPUURCHEE. NUGUU GAHAI ERDENE ARDCHILSAN NAMIIG TARTAGT N BUULGASAN SHIG YUM BOLJEE KKK

Avatar

Зочин 2025-05-30 103.168.34.117

Ямар бичигээр бичээд байнаа. Хөдөөний ах нь уншиж чадаггүй ээээ….

Avatar

Нэргүй 2025-05-30 103.57.92.234

Наад хогийн хөгийн Засгийн газар нэртэй бүлэг луйварчдаа Зайлуул л даааа

Avatar

Нэргүй 2025-05-30 202.21.107.13

Энэ нөхөр одоо 9 болчихсон бололтой дог

Avatar

Нэргүй 2025-05-30 103.212.118.175

SEKSEER JARGAAGCH ANUSN XUSSEN BAIRLALAAR BOOW XXNOO VANXANI SEKSEER80955877

Avatar

МӨӨГИЙ 2025-05-30 45.117.32.102

ЭНЭ УИХ ЧИНЬ 126 БОЛСОН БИШ " САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРТОВ" гэдэг болж дээ.

Avatar

Иргэн 2025-05-30 202.179.18.210

Олигархиудын бүлэглэлийн захиалга, санхүүжилтээр бүлэглэлийн ялаануудын зохион байгуулж байгаа хөлсний жагсаалын талаар байнга мэдээлж байсан сэтгүүлчид, сурвалжлагчид, сайтууд Ерөнхий сайдыг дэмжиж сайн дураараа өлсгөлөн зарлаж байгаа иргэдийн талаар яагаад дуугуй байна? Эсвэл МАН-ын удирдлагууд, Ерөнхийлөгч бүгдээрээ авлигачид, луйварчдыг дэмжиж байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.188.27

ерөнхийлөгч уих ын чуулганд тааллаараа оролцож болно гэдэг шиг Данх уих д дураа хүрвэл мэдээлэл өгнө дургүйгээ хүрвэл мэдээлэл өгөхгүй. Гол нь төрийн эрх барих дээд байгууллага буюу уих ын гишүүдэд ЗГ тэргүүн ажлаа танилцуулах тайлагнах биш мэдээлэл төдийн зүйл дуулгаад л болоо. хов жив кино зохиол шиг юм яриад тэр урт гар энэ хар гар тийм бүлэглэл гэж ша.гаад болоо. хэхэ тэгээд дургүйгээ хүрвэл орох ч үгүй. жаргасан данх шүү.

Avatar

Нэргүй 2025-05-30 188.162.254.104

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу ?????

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.188.27

Данх ямар нүүрээрээ УИХ ын индэр дээр гарах вэ дээ. Данх увиагүй н**ш юмаа бүтэн гурван долоо хоног Монгол төрийн үйл ажиллагааг тасалдууллаа. Уг нь бол төрийн албаи тасралтгүй үргэлжлэх ёстой юмсан. МАНгарууд болоод тэдэнд саналаа худалдсан новшийн улны тархитай ялаануудын гай л даа.

Avatar

зочин 2025-05-30 66.181.160.10

ОЭ бүр хүний нүүр харж чадахгүй байгаа юм байна л дөө хөөрхий

Avatar

Ялаа шавуулдаг баас нь хэн бэ?Өөрөө юу 2025-05-30 103.57.95.195

Энэ залууд угаасаа ичин,имээх булчирхай байгүй төрсөн юм.Тодруулвал эрхтэн дутуу,тахир дуу ч гэмээр болоод л бүтэн 5 жил авилга,хулгайтай тэмцэнэ гэж худлаа яриад тэнд ч дэлбэлнэ,энд ч тэсэлнэ гэхэв дээ.ккк Гэв гэнэт ялаанууд нь баасан нь дүнгэнээд шаваад зогсохгүй бүр ичдэг имээдэг болгох тариаг нилээд овоо тунгаар хийлгэсэн тул шокид ороод гэртээ хэвтэж байдаг юм болов уу? Тунгийг нь хэтрүүлээд үхэлд хүргээгүй бололтой.Солонгос руу ниссэн үү? нэг юм болох нь болжээ

Avatar

Иргэн 2025-05-30 202.179.18.210

…Орлогоо нотол гэх шаардлагаас эхэлсэн “Огцрох амархан” жагсаалын үр дүнд Ерөнхий сайд, цаашлаад хамтарсан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр ирээд байгаа билээ. Сийх салхины чимээнд хоосон лонх хамгийн их дуу гаргадаг учраас Ерөнхий сайдыг дэмжигсдийн дуу хоолой төдийлөн тод сонсогдохгүй байгаа энэ цаг үед түүнийг дэмжих шалтгааныг сийрүүлэн бичих нь зүйтэй биз ээ.
НЭГ. Л.ОЮУН-ЭРДЭНЭЭР ОВОГЛОСОН ЗАСАГ ОЮУН-ЭРДЭНЭГҮЙ АМЬДРАХГҮЙ
"Орлогоо нотол гэтэл бүхэл бүтэн засгаа аваад уначихлаа". Энэ бол

Avatar

Нэргүй 2025-05-30 103.212.118.175

BOOWN XXMOOR ANUSDMAAR XUCHINDUULI80955877ZYGAATSI DYYDLGR80955877

Avatar

Нэргүй 2025-05-30 103.168.34.141

KEI PZ DAA DALD SURTCHILGAA HIJ MAGADGUI PZ DAA HU MARAA GEJ NEG g*** BGA ML BET SURTCHILDAG IH OLON g*** BGADA

Avatar

Зочин 2025-05-30 202.126.88.186

Одоо дуу ихтэй мотоцикл , дугуйг хориглоо. Иргэдийн аюулгуй амьдрах эрхийг хамгаалах болсон!!!

Avatar

zichin 2025-05-30 95.90.233.243

ashgui dee

Avatar

зочин 2025-05-30 66.181.167.190

УИХ чуулган дээр гар утсыг нь хоригломоор юм уу. Хүүхэд аятай утсаа оролдсон л юмнууд байхын, тэр Батнайрамдал гэх улаан коммунист гэхэд л байж байгаа нь…

Avatar

Зочин 2025-05-30 202.179.18.210

Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийн сургаар Засгийн газрыг огцруулах ашиг сонирхолын бүлгүүд улам идэвхжсэн. Бараг хувьсгалын хэмжээний ийм хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар УИХ-д өргөн барилаа. Өмнө нь аль ч Засгийн газар зүрхлээгүй, Л.Оюун-Эрдэнээс өөр ямар ч Ерөнхий сайд зориглож чадахгүй энэ хуулийн төсөл бол ард түмний хүсэл шаардлага, нийгмийн захиалга мөн.

Avatar

зочин 2025-05-30 66.181.180.209

УИХ-ын хуралдаан эхлэлээ гэхээр л бие биенээ үзэн ядсан хүмүүсийн талцсан бөөн хэрүүл санаанд орох болов, Байнгын хэрүүл, ийм бохир орчинд хүмүүс яаж тэсч тэвчиж суудаг байна аа, гайхмаар, АН-ын нөхөд бол угаасаа барууны төлөөлөгчид, Төр засгийг гүтгэх унагах, солих огцруулах,улс оронд самуун дэгдээх ганц гол даалгавартай хүмүүс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж