Дэлхийн экспортлогчид Чүнчинд чуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн экспортлогчид Чүнчинд чуулна

Дэлхийн экспортын хөгжлийн чуулга уулзалт энэ сарын 9-13-нд БНХАУ-ын Чүнчин хотноо болно. Энэ талаар БНХАУ-ын Чүнчин хотын засгийн газраас өчигдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хийлгэсэн хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлсэн байна.
 
Уг чуулга уулзалтыг НҮБ-ын Олон улсын худалдааны төв, Хятадын Худалдааны яам хамтран зохион байгуулж буй бөгөөд 59 улс орон болон бүс нутгийн 300-аад дэлхийн тэргүүн арилжаа худалдааны байгууллагын төлөөлөгчид оролцох болно. Үүнд Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Паскал Лами, НҮБ-ын Худалдааг хөгжүүлэх комиссын нарийн бичгийн дарга Панитснракди Сүпасхай нар байна. Уг арга хэмжээ нь "Хямралын сүүлч үеийн худалдааны хэлбэр болон экспортын хөгжлийн туршлагыг дүгнэх" уриан дор болно. Мөн 20 тусгай сэдэвт лекцэд хямралыг нааштай даван туулах, банк санхүүгийн бүтээлч механизмаар аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлэх, арилжаа худалдааг хөгжүүлэх шилдэг үйлчилгээгээр дэмжих, дэлхий нийтийн хэрэглээний шинэ байдал зэрэг агуулгыг хамрах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж