"PC mall" дэлгүүрийн эрхэм хэрэглэгч та бүхэндээ хамгийн шилдэг технологи, шинэ үеийн дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийг санал болгодог билээ. Энэ удаад дэлхийн анхны гурав нугалардаг ухаалаг утас HUAWEI Mate XT ухаалаг утасны урьдчилсан захиалга 2025 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 8-ны өдрийг дуустал хүлээн авах ба урьдчилсан захиалга хийсэн хэрэглэгч бүрт "HUAWEI MateBook D14" зөөврийн компьютер бэлэглэнэ. Шинэлэг бүхнийг "PC MALL" дэлгүүрээс аваарай.
Тус бүтээгдэхүүн нь дэлхийн анхны арилжааны зориулалттай гурав нугалардаг ухаалаг утас бөгөөд Хятадын зах зээлд 2024 оны дөрөвдүгээр улиралд, дэлхийн зах зээлд 2025 оны нэгдүгээр улиралд нээлтээ хийсэн. Технологийн салбарын шинжээчид, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг төхөөрөмжийг “ухаалаг гар утасны технологийн шинэ эрин”-ийг эхлүүлсэн бүтээгдэхүүн хэмээн онцолсон.
Хэрэглэгчдийн зүгээс ч уг утсыг технологийн зогсонги байдлыг сэргээж, шинэлэг дэвшлийг авчирсан шийдэл хэмээн өндрөөр үнэлж, олон нийтийн цахим сүлжээгээр эерэг сэтгэгдлүүдийг хуваалцсаар байна. Танилцуулагдсан эхний 24 цагийн дотор 1 сая гаруй ширхэг борлуулагдсан нь энэхүү утсыг гар утасны салбарын түүхэнд хамгийн хурдан борлуулагдсан ухаалаг утсаар тодорсон.
(Эх сурвалж: huaweicentral.com/huawei-mate-xt-shipment-forecast-increases-to-1-million-units-in-2024)
Mate XT Ultimate Design нь Веган арьсан бүрээс төгс хэмжээст алмаз мэт хүрээ Рүйхун (улаан-алт) ба тансаг хар хоёр өнгөний сонголттой.
Өдөр тутмын амьдралд тань төгс тохирч бүтээлч байдлыг таны хязгааргүй нэмэх гурав нугалардаг 10,2 инчийн OLED өндөр нягтралтай гурав нугалардаг дэлгэц нь ухаалаг утасны технологийг дээд цэгт нь авч ирсэн.
- 1 дэлгэцтэй үед: урт — 6.4 инч
- 2 дэлгэцтэй үед: урт — 7.9 инч
- 3 дэлгэцтэй үед: урт — 10.2 инч
Хятадын технологийн аварга "Huawei Mate XT"-ийн гурав нугардаг загварт зориулан “Тяньгүн” нугалаасын технологийг танилцуулсан. Энэхүү шинэ шийдэл нь дотогш болон гадагш нугалах боломжийг олгодог хос нугастай бөгөөд хөдөлгөөнт зайг багасгаж, илүү тогтвортой байдал хангадаг. Мөн энэ бүтэц нь нугалаасын зузааныг багасгаж, төхөөрөмжийг нийтэд нь нимгэн, хөнгөн харагдуулдаг. Бүтцийн хувьд "1900 MPa" бат бөх гангаар хийгдсэн тул урт хугацаанд эдэлгээ даана.
"Mate XT" нь 50MP-ийн үндсэн линз, 12MP хэт өргөн өнцөгтэй линз, 12MP перископ телефото линз бүхий гурвалсан камертай бөгөөд 5.5x оптик болон 50x дижитал томруулалтыг дэмждэг. Энэхүү тохиргоо нь төрөл бүрийн зураг, бичлэг авах өргөн боломжийг олгодог. Камерын систем нь багасгасан гэрэлтэй орчинд ч өндөр чанартай зураг авах чадвартай бөгөөд 3D загварчлал, AR зэрэг дэвшилтэт функцүүдийг дэмждэг.
"Mate XT" нь 5600mAh багтаамжтай, өндөр үзүүлэлттэй батарейгаар тоноглогдсон бөгөөд энэ нь ижил ангиллын төхөөрөмжүүдтэй харьцуулахад илт давуу талтай. 66W хурдан цэнэглэлтийг дэмждэг тул богино хугацаанд бүрэн цэнэглэгдэнэ. Мөн 50W утасгүй цэнэглэлтийг дэмждэг нь хэрэглээг илүү уян хатан, хялбар болгодог.
Huawei Mate XT дэлхийн анхны гурав нугалардаг ухаалаг утсыг зөвхөн PC mall-д, албан ёсоор, хамгийн таатай нөхцөлөөр урьдчилан захиалаад нэмээд Huawei MateBook D14 зөөврийн компьютер бэлгэнд аваарай. Ухаалаг сонголт, урамшуулал, дээд зэргийн төхөөрөмж — бүгдийг нэг дор PC mall танд санал болгож байна.
Онлайн зээлийн хүсэлт: https://bit.ly/3CFS3K3
Урьдчилсан захиалга: https://pc-mall.mn/products/huawei-mate-xt-ultimate
Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9494-0506, 9904-2027, 9904-2026, 9441-9467, 9595-2622, 9494-0508.
Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226.
Хаяг: PC mall бүх салбаруудаар
Улаанбаатар хотын салбаруудын хаяг: https://pc-mall.mn/address
Шинэ эриний шилдэг технологийг түрүүлж мэдэр. “Huawei Mate XT” – зөвхөн PC mall-д
эсээ 2025-05-30 66.181.188.120
3 биш 2 л нугалардаг байна