4 улсын 39 иргэнийг албадан гаргажээ

4 улсын 39 иргэнийг албадан гаргажээ

4 улсын 39 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас /ГИХГ/ гадаадын иргэдийн бүртгэл, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын хүрээнд дөрвөн улсын 39 иргэнийг 3-5 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргасан байна.

Тодруулбал, БНХАУ-ын 31, БНСУ-ын тав, Тайландын нэг иргэнийг нутаг буцаажээ. Эдгээр гадаадын иргэний 25 нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол гурван иргэн нь хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, дөрөв нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр тус тус албадан гаргагдсан байна.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор визийн нөхцөлийг хөнгөвчилж, цахим виз олголтыг нэмэгдүүлсэн.

Үүнийг дагаад жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэх зөрчлөөр албадан гаргагдсан тоо өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, энэ онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар нэмэгдсэн байна.

Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 1.6 сая зорчигч улсын хилээр нэвтэрчээ.

Үндэсний Статистикийн хорооны мэдээлснээр энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 290 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, улсын хилээр нэвтэрсэн зорчигчдын 699 мянга нь монголчууд, 125 мянга нь гадаадын иргэн байна. Нэгдүгээр улиралд  825 мянган зорчигч улсын хилээр орсон бол гадаад улс руу зорчигчдын тоо давхардсан дүнгээр 688 мянга байна.

Тухайлбал, БНХАУ руу 88 мянга, ОХУ руу 3400, Вьетнам руу 7000, БНСУ руу зорчсон иргэдийн тоо 5800-аар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үеэс хойш Вьетнам улс руу аялагчдын тоо 20 мянга давсан нь жилийн өмнөх үеэс 64 хувиар өсчээ. Гадаадад зорчигчдын 20 мянга нь албан ажлаар, 667 мянга нь хувийн зорилгоор зорчсон бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор 143 мянга, аялал жуулчлалаар 110 мянга, бусад зорилгоор 384 мянган иргэн улсын хилээр гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 4 цагийн өмнө 66.181.177.192

ГИХА ажлаа сайн хийдэг юм байна. Сэтгэл тайвширлаа.

Avatar

зочин 2025-05-30 66.181.176.10

Хулмаст иванууд саяхан шинэ дүрэмтэй болсон. 70 хэдэн цагийн өмнө цахимаар ирэх тухайгаа мэдэгдэх ёстой болж бгаа юм бна. Тэгвэл Монгол Улс ч гэсэн адил юм зохиох хэрэгтэй ш дэ. Ер нь бид нарын эсрэг чангараад байхад бид яагаад зөөлрүүлээд бдаг юм бэ? Нэг муу ядарсан, халтар, хүнд юм хэлж чададгүй, хүний нүд рүү харж зүрхэлдэггүй гуйлгачин шиг л байх юм манай улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж