iPhone 17 Air: Дизайнаасаа эхлээд үнэ хүртэлх бүхий л шуум

iPhone 17 Air: Дизайнаасаа эхлээд үнэ хүртэлх бүхий л шуум

iPhone 17 Air: Дизайнаасаа эхлээд үнэ хүртэлх бүхий л шуум

Apple компанийн "iPhone 17 Air" ухаалаг гар утас 5.5 мм хэмжээтэй тун нарийхан байх бөгөөд цахиур нүүрстөрөгчийн баттерейтэй учир нимгэн, хөнгөн байх аж.


Apple компанийн энэ онд танилцуулах ухаалаг гар утас нь өмнөх загваруудаас өөр байх сурагтай. Сүүлийн хэдэн сарын хугацаанд тус бүтээгдэхүүнтэй холбоотой элдвийн л цуу яриа, бор шувуу жиргэсэн. Шинэ цувралд "iPhone 17 Plus" бус цоо шинэ "iPhone 17 Air" гэх модель нэмэгдэж, хамгийн нимгэн "iPhone"-ийг танилцуулах гэнэ. Ерөнхийдөө Apple компани том, өргөн биш нимгэн, хөнгөн гэх жанжин шугамыг баримталж эхлэх шиг. Үүнийгээ ч удахгүй танилцуулах бүтээгдэхүүнийхээ баттерей, дизайнаас харуулна.

Шинэ "iPhone 17 Air" модель нь цувралын бусад моделиудаасаа тэс өөр байх агаад олон нийтийн сүлжээнд ч зураг нь цацагдаж эхлэв. Х дээр нэгэн хэрэглэгч "iPhone 17 Air" моделийн дараах зургийг хуваалцжээ.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Air" загвар нь 6 мм орчим зузаантай байна гэсэн бол өөр нэгэн эх сурвалжид 5.5 мм бол тус бүтээгдэхүүний байж болох хамгийн нимгэн цэг гэжээ.

Apple компанийн өдийг хүртэлх худалдаанд гаргасан бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн нимгэн нь 5.1 мм-ийн 2024 оны iPad Pro билээ.

Жингийн тухайд 7000 цувралын хөнгөн цагаан ашиглах тул 25-30 грамм байж магадгүй. Хэрэв ийм бага жинтэй байж чадвал өнөөгийн хамгийн хөнгөн гэх спорт титан хүрээтэй Samsung-ийн "Galaxy S25 Edge" гар утаснаас ч хөнгөн болно.

Бусад техникийн мэдээллийг нь харвал 35 грамм 6.6-6.7 инч "OLED" дэлгэцтэй, 5-7 грамм 48MP ганц камертай, 10-12 грамм А19 чипээр тоноглосон эх хавтантай, 35 грамм баттерейтэй, 15 грамм шилэн артай байх шуум гарчээ. Нийт жин л гэхэд 145-150 грамм байх боломжтой.

Энэ оны эхээр гарсан мэдээллээр "Apple" компани дэлхийн хамгийн анхны ямар ч оролтгүй гар утсыг бүтээхийг зорьсон ч Европын холбооны шаардлагын дагуу заавал "USB-C" оролтыг багтаах шаардлагатай болсон. Мөн "iPhone 16"-тай ижил товчлууртай байх аж.

Үнийн тухайд "iPhone 17" цувралын гар утаснуудын үнэ өсөх хандлагатай байгаа. Жишээлбэл, "iPhone 17 Air" гар утасны худалдаанд гарах үнэ 899 ам.доллар байх бөгөөд энэ нь одоогийн "iPhone 16 Plus"-ийн үнэ билээ. "Air" модель нь одоогийн хамгийн үнэтэй утастай ижил үнээр худалдаанд гарах боловч "iPhone 17" цувралын хамгийн хямд нь байх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.180.219.28

barag jingyi utas yum bishyy.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.180.219.28

za tovog tovog.eniig avahaar araas ni dahiaad l 18 garaad irne.

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.185.245

Манай Орлсууд бүүр хоцроод хошного боллоо шүү. Хохь нь ээ хохь нь. Арчаагүй иргндтэй улсын царай. Бараг л манай Монголын иргэдээс долоон дор ялууны улнуудтай улс

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.191.26

iim unetei utas barih herggui ee irgedeeee. bolomjiin unetei utas avaal uldsen mongoor ni gadniii huvitsaa avchih ok

Avatar

Нэргүй 2025-05-30 66.181.190.83

хямралын үед хувьцаа бүгд шатнаа

Avatar

Нэргүй 2025-05-30 202.131.227.134

Зузаан 5.5 мм, жин нь 25 грамм. Юу вэ. 25-хан ширхэг усны дусал шиг хөнгөхөн. Технологийн хөгжил, хиймэл оюун ухаан үнэхээр тасарлаа шүү. Харин Монголчууд маань дуу хуур, дэвээ шаваа, Дух, Набаагаас цаашаа гардаггүй ээ.

Avatar

Нэргүй 2025-05-30 59.153.112.194

Наад орчуулагч нь дүнкүүрцэн явж байна. Жингийн тухайд холион бантан хийчихсэн байна. Бас гар утсыг 100гр-аас доош оруулаад байх ямар ч шаардлага байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж