ЭСЯ: АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд зөвлөж байна

ЭСЯ: АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд зөвлөж байна

ЭСЯ: АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд зөвлөж байна

АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа иргэдэд Элчин сайдын яамнаас дараах зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид, гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах (зорчихоос өмнө доод тал нь зургаан сар хуртэл хугацаанд хүчинтэй байх), аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх, АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн ангиллын хүрээнд зорчих буюу аяллын зорилго тодорхой байхыг тусгажээ.

Мөн АНУ-ын хилийн шалган нэвтүүлэх боомт дээр Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны ажилтан тус улс руу нэвтрэх эрх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог. Иймд зорчигч аяллын зорилго, хуваарь, байх хугацаа, хүлээж авах байгууллага, байрлах зочид буудал, хаяг, хувь хүн болон байгууллагын урилга бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг анхааруулжээ. Үүнээс гадна, 

  • АНУ-д байх хугацааны мэдээллээ няглан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөх,
  • АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх хүчинтэй хугацаагаа өөрийн гадаад паспортын мэдээллээ ашиглан Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны дараах цахим хаягаар орж шалгах. /https://i94.cbp.dhs.gov/194/request.html/
  • АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрех бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх,
  • АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар судалсан байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 172.56.199.205

Тэр шууз мууз зөөдөг больцийн бх гасэн чинь хэвээрээн бнлээшт 😬

Avatar

Нэргүй 2025-05-30 202.131.225.197

Манайхан зэрлэг ширэнгийхнээс дор байж болохгүй шүү

Avatar

Нэргүй 2025-05-30 103.242.47.254

Бүгдээрээ, ялангуяа АН-хан элбэгээ сайханбилэг хоёроо дагаад америк явцгаа ардчилалын эх орон агуу Трамп та бүхнийг цэнгүүлнэ.

Avatar

Бадарч тахар 2025-05-30 66.181.184.127

эхний гааль дээрээс л өөрөөс чинь өмхий үнэртээд байна гээд л амбаардаад хөөгөөд явуулна ! тэрний оронд Хөх хот ру явсан нь дээр !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж