Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 14 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Тавдугаар сарын 30, 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2025 оны тавдугаар сарын 29-ний 20 цагаас 2025 оны тавдугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж