Ерөнхийлөгч “гоо охид” шалгаруулах тэмцээнийг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “гоо охид” шалгаруулах тэмцээнийг хориглов

Эквадор улсын ерөнхийлөгч Рафаель Корреа улсын төсвөөр ажилладаг дунд сургуулиудын “үзэсгэлэнт охин” шалгаруулах тэмцээнд сургуулийн охид оруулахыг хориглох шийдвэр гаргажээ. Үзэсгэлэнт охид шалгаруулах тэмцээн нь ямар ч сургалт, хүмүүжлийн ач холбогдолгүй, харин ч охидыг “sex” ертөнц руу татан оруулах замын эхлэлийг тавих аюулыг бий болгоно гэж ерөнхийлөгч мэдэгдсэн ажээ.

Ерөнхийлөгч Корреа “Манай Боловсролын сайд Глориа Видал эрхэлж буй албан үүргийн хувьд сургуулийн сурагчдын дунд үзэсгэлэнт охид шалгаруулах тэмцээн уралдаан явуулах нь  ямар ч ач холбогдолгүй зүйл гэдгийг сайн ойлгож байгаа бөгөөд энэ нь ямар ч утга учиргүй, XXI зууний гутамшигт үйл явдал юм” гэж хэлсэн аж.

Ерөнхийлөгч Корреа “Ийм тэмцээн зохион байгууллаа гээд боловсрол мэдлэг олгоно гэдэг ойлголт байхгүй. Үзэсгэлэнт сайхан байхаас илүү эрдэм мэдлэг, юм сурахын төлөө амь дүйх хэрэгтэй биш үү” гэж учирлажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж