Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүдтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэнэ гэдгийг тодотгов.
Жагсагчдын төлөөллийн зүгээс шударга ёс ярьж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуудал бухимдал үүсгэсэн учраас залуучууд жагсаал хийж эхэлсэн бөгөөд бидний төлөөлөл УИХ-д хандах нь зүйтэй гэсэн байр сууриар уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.
Бидний хувьд 3 шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хариуцлага хүлээж ажлаа өгөх, хоёрдугаарт, эвслийн Засгийн газрыг дэмжихгүй бөгөөд парламент сөрөг хүчинтэй байх, гуравдугаарт, Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл парламент хяналтын чиг үүргээ сайжруулж, хүчний тэнцвэрээ хадгалах, сөрөг хүчинтэйгээр ажиллах ёстой гэлээ.
УИХ-ын даргын зүгээс жагсагчдын УИХ-ын хяналтын тогтолцоог сайжруулах гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлснийг онцлов. Уг тогтоолын төслийг Байнгын хороо гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гарагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, үргэлжлүүлэн Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэлээ. УИХ-ын гишүүдийн зүгээс жагсагчдын тавьж буй шаардлага, асуултуудыг УИХ-ын 126 гишүүн бүгд чуулганы нэгдсэн хуралдаанаар асууж, хариулт авна гэдгийг тодотголоо. Жагсагчдын хувьд бидний сонгосон парламентын төлөөлөл хүлээн авч уулзаж, хуулийн процессын талаар мэдээлэл өгч буй нь парламентад итгэх итгэл үнэмшил нэмэгдэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Нэргүй 2025-05-29 66.181.190.188
Энэ нүдний шилтэй залуу чинь ютубд бичлэгээ хийдэг ариунаа идэрбат мөнүү,,,,
зочин 2025-05-29 202.126.93.18
БАЯЛАГИЙН САНД ИТГЭЛТ БАЯНЫ ХЭЛДЭГЭЭР " ТАМИРЫН МӨСИЙГ ДОЛООХ ШАХАМ ЦУГЛУУЛСАН ХӨРӨНГӨӨ" ЗА МАЙ ГЭЭД ГАЗРЫН ДООРХИ БАЙГАЛЫН НӨӨЦИЙГ ГАЗАР ДЭЭР ГАРГААД БАЯЛАГ БОЛГООД МӨНГӨ БОСГОСОН ХӨРӨНГӨӨ ЗҮГЭЭР ЗАЛХУУ АРЧААГҮЙ, ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ , БҮТЭЭДЭГГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУДАД ӨГӨХ ЧИНЬ ХАЙРАН ШҮҮ ДЭЭ. ИЙМЭЭС Л ЭНЭ САНД ЗҮГЭЭР МӨНГӨ ЦУТГАНА ГЭЖУ БАЙХГҮЙ. ХАР МАССЫГ ЗҮГЭЭР ТЭЖЭЭНЭ ГЭЖ ЮУ БАЙСЫМ БЭ. НЭГ ХЭСЭГ НЬ МАХАА ИДЭЖ БАЯЛАГ БҮТЭЭДЭГ, НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ЗҮГЭЭР ХЭВТЭЭД Л ТЭЖЭЭЛГЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ
Нэргүй 2025-05-29 66.181.189.227
ЭДНИЙ АРД ЭЛБЭГДОРЖ СУУГААД АЧИТ ЭХТИЙН ОРДООС ЗАВШСАН ДОЛЛАРЫНХОО БАГАХАН ХЭСЭГЭЭР ЦАЛИНЖУУЛЖ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛГОСОН . МОНГОЛ УЛС .ХӨГЖИЖ ДЭВЖИХЭД ХАМГИЙН ХҮНД БУЮУ БАРАГ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХОРЛОН СҮЙТГЭХ САМРАХ БУСНИУЛАХ АЖИЛЛАГАА ЭЛБЭГДОРЖ БАЙГАА ЦАГТ МОНГОЛУЛС ХЭЗЭЭЧ ӨӨДИЙН БАРАА ХАРАХГҮЙ. ЭНЭ БОЛ АКСИОМ
Зочин 2025-05-29 202.179.18.210
Яг үнэнийг шулуухан хэлэхэд, одоо бужигнаад байгаа нь Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлэг байтугай МАН-ын Засгийн газарт АН хамтарсанд ч хамаа байхгүй. Зүгээр л, баялгийн дахин хуваарилалтыг үл тэвчсэн баялаг эзэмшигч 30 олигархийн гэр бүлийн эсэргүүцэл юм. Сүүлийн 30 жилд Л.Оюун-Эрдэнэ шиг авлигачид, луйварчидтай зоримог, шударга тэмцэж байгаа улс төрч байхгүй шүү дээ. Үүнийг МАН-ын удирлагууд ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мэдэж байгаа л даа. ч гэсэн
Нэргүй 2025-05-29 202.131.227.134
Женкогоос салмаар бна
Иргэн 2025-05-29 202.179.18.210
Х.Баттулгаас биш, урвагч Ц.Элбэгдоржоос салмаар байна. гээч.
Нэргүй 2025-05-29 202.126.88.169
Энэ залуучуудын ярьж байгаа зүйлсд ямарч авцалдаа алга хэн нэгэн баялагийн хулгайч зааж өгсөн байна
zochin 2025-05-29 76.130.42.82
Yarij baigaa ni neg l bishee,Elbegdorjiin uner unertej bna
Нэргүй 2025-05-29 202.9.40.14
Жогжоохон даагтай могжоохон хүү би навтгар хамартай нам нуруутай монгол хүн шүү дээ морьтой хүн шүү дээ. Худлаа хиймэл юм гэж худлаа л байдгийн хиймэл юм хийсэн биш өөрт нь гай авчир байна даа өөрөөрөө илүү дээр байж дээ. Зэвхий царайтай сэжгийн х***а манжуудын хэл аманд тааруулсан биш өөрт нь гай авч ирлээ дээ. гяхх гяхх гяхх.
Улаан залаат 2025-05-29 202.126.89.103
хөгийн хөлсний новшнуудтай уулзаад бх хэрэггүй. яасан доошоо орчихсон төр вэ
Нэргүй 2025-05-29 46.182.184.6
Орлогоо нотолж чадахгүй бол хэн бугайн ч тэр ажлаа өгөх, шалгуулах ёстой. Монгол ардчилсан улс!
Нэргүй 2025-05-29 66.181.177.26
Монголд дарангуйллыг бий болгох гэж үзэх юм. Энэ улсын залуучууд чинь ардчиллын үнэ цэнийг яс махаараа мэдэрсэн эрх чөлббт нийгэмд өссөн юм шүү
Нэргүй 2025-05-29 146.70.61.207
Залуучуудын ирээдүйг хулгайлахаа боль! Идэж уухаа боль, шудрага шүүхээр шүүлгэ, Женкогоо шалгуул
Б 2025-05-29 203.91.115.40
яг үнэндээ. монголд хэн мөнгөтэй бна түүний эрх ашгийг хөндвөл засаг огцордог түүхтэй. отгонбилэг, фрийдланд, рио тинто, мсэс, мак гд л, бас ханштай гэжуга.
Нэргүй 2025-05-29 146.70.61.207
Дахиал улиг болсон нөгөө л мсиэс, мак . Болио ПР аар балбаад наад сэдэв чинь явахаа больчлоо. Зүгээр л Төрийн өндөр албан тушаалтны хүү байж боломгүй их тансаглал нь иргэдийг бөөлжис хүргэм бухимдууллаа. Орлогоо нотолж чадахгүй бол хэн бугайн ч тэр ажлаа өгөх, шалгуулах ёстой. Монгол ардчилсан улс! Хүний эрхийн доройтол, авлигын үзүүлэлт, иргэдийн бодит худалдан авах чадвар шалдаа буулаа шдээ