Монгол цэргийн нэр хүндийг алдаршууллаа

Монгол цэргийн нэр хүндийг алдаршууллаа

Монгол цэргийн нэр хүндийг алдаршууллаа

Монгол Улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд 16 энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгт илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

Энэ бүхний үр дүнд манай энхийг сахиулагчдын нэр хүнд, дадлага сургалт, сахилга бат, үүрэг гүйцэтгэх чадавх улам нэмэгдэж, өнөөдөр Монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээх нэр хүндийг алдаршууллаа.

Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа энхийг сахиулагчдынхаа дурсгалын цогцолборт өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монголын бахархал, дэлхийн баатрууд үе үеийн энхийг сахиулагчид болон тэдний үйл хэргийг өнөөдөр ч үргэлжлүүлж яваа Эрхэм генерал, офицер, ахлагч, хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй нийт цэргийн алба хаагчдадаа Олон Улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, Та бүгдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Даян дэлхий амгалан байж, Монгол цэргийн, түүний дотор цэнхэр дуулгат энхийг сахиулагчдын маань золбоо хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МӨӨГИЙ 34 минутын өмнө 45.117.32.102

Сайхан арга хэмжээ болжээ. ГЭХДЭЭ ЭНЭ ЦЭРГИЙН ДАРГА НАРЫН ЗОХИСГҮЙ ТАРГАЛАЛТЫГ ХОРИГЛОЖ АЛБАН ТУШААЛД ТОМИЛДОГГҮЙ БАЙХ ЖУРМЫГ ЗХ-НД ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.181.201

Энэ цогцолбор хаа бнаа ? Очиж үзье. Хэн нэгэн нь хариу бичвэл их баярлана шүү !

Avatar

Нэргүй 2025-05-29 43.242.242.59

Монгол цэрэг гэж юу байдаг юм бэ. Яг байлдаан болоход өөдтэй байлдаж чадахгүй дээ. Худлаа сүржигнээд яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж