IEM Dallas: Vitality түрүүлдгээрээ түрүүлж, ZywOo 26 дахь MVP-ээ хүртлээ

IEM Dallas: Vitality түрүүлдгээрээ түрүүлж, ZywOo 26 дахь MVP-ээ хүртлээ

IEM Dallas: Vitality түрүүлдгээрээ түрүүлж, ZywOo 26 дахь MVP-ээ хүртлээ

Даллас хотноо шуугиан тарьсан тоглолт гараагүй ч үзэгчдэд олон гайхалтай мөчүүдийг бэлэглэлээ. Үүнийг "1xBet Mongolia"-ийн шинжээчид тайлбарлахад бэлэн болжээ.

ЯАГААД "IEM DALLAS 2025" ТЭМЦЭЭН ОНЦГОЙ БАЙСАН БЭ?

"IEM Dallas 2025" нь тоглоомын хөгжүүлэгч студи "Valve"-ийн зүгээс "Tier 1" буюу хамгийн дээд ангиллын тэмцээн гэж үнэлэгдсэн бөгөөд багууд 1 сая ам.долларын сантай өрсөлдөхийн зэрэгцээ олон улсын чансааны оноо цуглуулах чухал ач холбогдолтой байв. Мөн энэ тэмцээн нь ESL Grand Slam цувралын шинэ улирлын эхлэл болж, уг цувралын дөрвөн ESL тэмцээнд түрүүлсэн баг 1 сая ам.долларын үнэ бүхий алтан гулдмай хүртэх болно.

Далласын тэмцээн нь ирэх "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний өмнөх багуудын формыг шалгах сүүлчийн томоохон сорил байв. CS-ийн фэнүүдийн хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол домогт s1mple-ийн эргэн ирэлт байлаа. Тэрбээр FaZe Clan-д зээлээр тоглож байгаа билээ.

ХЭСГИЙН ШАТ

Хэсгийн шат тавдугаар сарын 19-21-нд үргэлжилж, найман баг бүхий хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Тэмцээний гол фаворит багууд таамаг дагуу ямар нэг гэнэтийн асуудалгүй плейофф руу шалгарсан.

A хэсгийн дээд шатны финалд "Vitality" болон "The MongolZ" учраа таарав. Олон улсын ивээн тэтгэгч "1xBet"-ийн дэмжлэгтэй, Монголын баг дэлхийн чансааг тэргүүлэгч "Vitality" багтай ширүүхэн тулалдаан өрнүүлэв. Эхний Inferno дээр Vitality 13:10-оор хожсон бол, Азийн шилдгүүд болох The MongolZ дараагийн Nuke дээр 13:7-оор ялалт байгуулсан. Шийдвэрлэх гурав дахь мап дээр The MongolZ эхэндээ 7:5-оор тэргүүлж, 11:11 оноотой тэнцээд байсан ч Vitality сүүлийн хоёр раундыг авснаар хожжээ. Гэсэн ч фенүүд болон шинжээчид The MongolZ-ийн тоглолтыг өндрөөр үнэлж, Vitality ийм хүчтэй эсэргүүцэлтэй сүүлийн үед таараагүй хэмээн онцолж байв.

B хэсгийн онцлох мөчүүдийн нэг нь "s1mple"-ийн FaZe Clan-д хийсэн эргэн ирэлт байсан. Түүний дебют тоглолт 800,000 гаруй үзэгчийг татсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. Харьцуулбал, финалын тоглолтын оргил үзэлт 700,000 байсан. Гэвч FaZe Clan гурван тоглолтынхоо хоёрт нь ялагдаж, тэмцээнээс хасагдсан.

ПЛЕЙОФФ БА ФИНАЛЫН ШАТ

Шөвгийн наймын эхний тоглолтод The MongolZ баг Туркийн Aurora багийг 2-0 харьцаатай хожлоо. Aurora сүүлийн үед орон гаран байгаа. Хоёр дахь тоглолтод GamerLegion баг Falcons багтай өрсөлдсөн ч Ancient ба Inferno дээр хожигдсоноор 1-2-оор ялагдав.

Хагас шигшээн эхний тоглолтод MOUZ болон The MongolZ учраа таарч, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн MOUZ болон Азийн шилдэг багийн дунд тэнцүүхэн тулаан өрнөв. The MongolZ өөрсдийн сонгосон Inferno дээр 11-13 харьцаатай ялагдсан бол Nuke дээр 8:4-өөр тэргүүлж эхэлсэн ч төгсгөлд давуу байдлаа хадгалж чадалгүй дахин 11-13-аар ялагдлаа.

Хагас шигшээн хоёр дахь тоглолтод Falcons багийн NiKo болон m0NESY нар сайн тоглолт үзүүлсэн ч Vitality багийн эсрэг ялалт байгуулах нь бараг боломжгүй байлаа. Falcons баг Train дээр 13:6 харьцаатай ялалт авсан ч Dust2 (7:13) болон Inferno (11:13) дээр ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

АВАРГЫН ТӨЛӨӨХ ТУЛААН: VITALITY VS MOUZ

Финалын тоглолтод Valve-ийн чансааны нэг болон хоёрдугаар багууд болох Vitality ба MOUZ нар учраа таарчээ. Гэсэн хэдий ч форм болон хоорондын үзүүлэлтээр Францын Vitality баг давуу байсан. Тэд хоорондын учрааны сүүлийн арван тоглолтоос наймд нь ялалт байгуулсан.

Цуврал таван тоглолтын эхний мап Dust2 дээр MOUZ багийн Jimpphat энэхүү тэмцээний хамгийн гайхалтай "clutch"-ийг хийв. Нэгийн эсрэг тав гэсэн нөхцөлд ганцаараа таван Vitality тоглогчийг дараалан устгаж, багтаа сэтгэл зүйн чухал раундыг авчирсан. Гэсэн ч Vitality тоглолтыг давамгайлж, 3-0 харьцаатай цэвэр ялалт байгуулав.

  • Dust2 — 13:11
  • Mirage — 13:9
  • Inferno — 13:8

Энэхүү тэмцээнд гэнэтийн, шуугиан тарьсан үйл явдал бараг л гараагүй. Vitality баг 2025 оны зургаа дахь түрүүгээ авч, 285 мянган ам.долларын шагнал хүртэв. Багийн од ZywOo тэмцээний турш дунджаар 1.27 рейтингтэй тоглосноор HLTV x 1xBet-ийн энэ жилийн зургаа дахь, карьерынхаа 26 дахь MVP шагналыг хүртлээ. Vitality-ийн хожлын цуврал одоогоор 30 тоглолт болж, тэднийг BLAST.tv Austin Major 2025-ийн хамгийн гол фаворит болгож байна.

1xBet Монголоос зургадугаар сарын 3-нд эхлэх BLAST.tv Austin Major 2025-ийг дэлгэрэнгүй хүргэхээр төлөвлөж байна. Монголын бахархал The MongolZ багийг дэмжээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж