“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал форум"-ийг өнөөдөр/2025.05.29/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгууллаа. Энэхүү форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын ан агнуурын холбоо хамтран зохион байгууллаа. Тус форумын үеэр байгаль орчны салбарын төлөөлөл, судлаачдын танилцуулсан илтгэлд дурдагдсан онцлох тоо баримт, мэдээллүүдээс товчлон хүргэе.
Монгол орон байгалийн унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг. Гэвч байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлт, үйлдвэржилт, хотжилтын нөлөөгөөр байгаль орчин бохирдож, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах болсон.
Тухайлбал, сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 хэмээр дулаарч, жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн ба гол, мөрөн хурдацтай ширгэж, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд даруй 30 гаруй хувиар хумигдсан байна.
2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая.га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүсч байгааг судлаачид тогтоожээ.
Дэлхий нийтээрээ Засгийн газрууд биологийн олон янз байдлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгальд сөрөг нөлөө учруулах үйл ажиллагаанд олгож буй татаасыг зогсоох, иргэдийг чадавхжуулах, тэгш байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байна.
Эх сурвалж:БОУАӨЯ
Нэргүй 2025-05-29 202.9.40.14
Жогжоохон даагтай могжоохон хүү би навтгар хамартай нам нуруутай монгол хүн шүү дээ морьтой хүн шүү дээ. Худлаа хиймэл юм гэж худлаа л байдгийн хиймэл юм хийсэн биш өөрт нь гай авчир байна даа өөрөөрөө илүү дээр байж дээ. Зэвхий царайтай сэжгийн х***а манжуудын хэл аманд тааруулсан биш өөрт нь гай авч ирлээ дээ. гяхх гяхх гяхх.