Шинэ нэр: Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэх хамгийн сайхан

ШИНЭ НЭР

Шинэ нэр: Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэх хамгийн сайхан

Хүүхэд багачуудын үзэх дуртай “Том толгойтын адал явдал” цувралын гол дүр болох Баатараа, Золбоо хоёрыг энэ удаагийн "ШИНЭ НЭР" булангаараа онцолж байна. Үе тэнгийнхнийхээ дунд бүтээлийнхээ нэрээр “алдаршсан” уран бүтээлч хүүхдүүдийг С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од гэдэг. Тэд балчирхан наснаасаа найзалж, нөхөрлөн 10 орчим бүрэн хэмжээний кино контентын гол дүрд тоглож, хоёр цомгийн 25 дуу, 20 орчим клиптэй болсон бөгөөд 2024 оны “Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон авьяастнууд юм. Ингээд тэдний үнэнч нөхөрлөл болоод хүүхэд насны дурсамжаар хамтдаа аялцгаая.


БААТАРАА, ЗОЛБОО ГЭДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН НЭРЭЭР НЬ ХҮМҮҮС САЙН ТАНЬДАГ. ХЭДЭН ЖИЛ НАЙЗАЛЖ, НӨХӨРЛӨЖ БАЙНА ВЭ?

С.Бишрэл: Бид хоёр хамгийн анх Монгол Улсын консерваторит нэгдүгээр ангидаа танилцсан. Танилцсанаасаа хойш сайн найзууд болж, олон сайхан дурсамжийг хамт бүтээсэн байна. Зургадугаар анги хүртлээ утсан хөгжмөөр суралцаж байгаад хоёулаа өөр сургууль руу шилжсэн. Учир нь хичээлийнхээ хажуугаар кинонд тоглоод ачааллаа дийлэхгүй байсан учраас Ээгий маань Элитүүдийн сургууль руу, би герман хэлний 38 дугаар сургууль руу орсон. Ахлах ангидаа буцаад “Амжилт кибер” сургууль руу нэг ангид суралцсан. Бид 12 жил найзалж байна. Өнгөрсөн хугацаанд нэг зорилго, хүсэл мөрөөдөлтэйгөөр хамтдаа хичээж ирсэн.

Одоо бие биенээ маш сайн ойлгож, бараг нүднийх нь харцыг хараад л ойлгох хэмжээнд хүрчээ.

О.Эгшиглэнт-Од: Хэзээ нэг их муудалцаад байдаг байсан юм бэ. Бид хоёр нэгдүгээр ангидаа есдүгээр сарын 1-ний өдөр сургуулийнхаа бие засах газар танилцаж байсан. Гаднаас жижигхэн биетэй хүү орж ирсэн. Зургадугаар анги хүртлээ хамт сурч байгаад хамтдаа кинонд тоглож эхэлсэн. Тэр цагаас хойш бүр дотносох болсон.

ХҮҮХЭД НАСНААСАА ОЛНЫ ТАНИЛ БАЙХ ХЭЦҮҮ ЮУ. ХӨГЖИЛТЭЙ ЯВДАЛ ХЭР ТОХИОЛДДОГ ВЭ?

С.Бишрэл: Биеэ зөв авч явахаас эхлээд том хариуцлага нэмэгддэг юм билээ. Бага байхад олны танил байх нь гоё санагддаг байсан. Хүүхдүүд энд тэндээс нууцаар зураг дараад л, энд тэнд таарахаараа гайхана. Сүүлдээ бараг энэ байдалд дасчихсан. Бид хоёр саяхан Вьетнам улсад аялж байхдаа нэгэн монгол гэр бүлтэй таарсан.

Тэгсэн бага хүүхэд нь бид хоёрыг харчихаад “Баатараа Золбоо хоёр амьд байдаг юм байна” гээд шууд тэвэрч, хамт зургаа даруулсан.

О.Эгшиглэнт-Од: Эхэндээ олны танил болсон гэдгээ сайн ойлгож, мэдээгүй. Кинонд тоглож, өөрийнхөө дуртай юмыг хийж байна гэж боддог байсан. Сүүлд бид хоёрыг хүүхдүүд нэлээд таньдаг болж ярилцлагад ордог болсон. Тэр болгоноо нэг их ойлгодоггүй байсан гэх үү. Багадаа олон шагнал авч байсан ч хэр том шагнал авч байгаагаа ч мэддэггүй байлаа. Хөгжилтэй явдал гэвэл, нэг жил Хүүхдийн баяраар талбай дээр дуулчихаад бууж ирсэн чинь нэг охин хамт зургаа даруулж болох уу гэсэн юм. Тэгсэн зургаа даруулж дуусаад миний хацар дээр шууд үнсчихсэн. Тэр ер мартагддаггүй юм.

БИЕ БИЕЭСЭЭ ЯМАР САЙН ЗАН ЧАНАРЫГ НЬ СУРАЛЦСАН БЭ?

О.Эгшиглэнт-Од: С.Бишрэлээс суралцах зүйл их байдаг. Би дуулах тал дээрээ найзаасаа их зүйл суралцсан. Бас их хөгжилтэй, тусч сэтгэлтэй.

С.Бишрэл: Ээгийтэй анх найзалж байхад их зөв хүүхэд шиг санагддаг байсан. Олон жил нөхөрлөсний дараа ч энэ бодол маань зөв байсныг улам баталдаг. Гадуур хамт явж байхад хогоо хаях, санамсаргүй шүлсээ хаяхаар “Муухай харагддаг шүү” гэж хэлж, зөвлөдөг. Миний буруу үйлдэл болгоныг минь хэлж, засдаг. Мөн сэргэлэн авхаалжтай зантай найзаараа маш их бахархдаг.

ЕР НЬ ТА ХОЁР ТУСДАА УРАН САЙХНЫ КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН ЮМ УУ?

О.Эгшиглэнт-Од: Их ховор доо. Би 2024 онд “Х-Түц” продакшны “Өвлийн инээмсэглэл” контентэд тоглосон.

С.Бишрэл: Ганц нэг л кино байгаа даа. Тусдаа тоглосон контент бараг байхгүй. Би долоон настайгаасаа кинонд тоглосон. Багаасаа жүжиглэх сонирхолтой. Манай эмээ жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Тийм учраас эмээгийнхээ хүслийг биелүүлэхийг хүсдэг.

ХҮҮХДИЙН БАЯРЫГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

О.Эгшиглэнт-Од: Бид хоёр энэ жилээс хүүхдийн баяраас зодог тайлж байгаа. Мэдээж гэр бүлтэйгээ хүүхдийн баярыг тэмдэглэдэг ч ихэвчлэн хүүхдүүдийг баярлуулж, баярын тоглолтод оролцож ирсэн. Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэх нь хамгийн сайхан мэдрэмж. Хамгийн их мартагддаггүй хүүхдийн баяр гэвэл ээж маань Алдарт эхийн одон авсан баярын өдөр байсан. Тэр өдөр маш их баярлаж байсан. Ер нь энэ баяраар хүүхдүүдийн инээд хөөр цалгисан сайхан баяр. Эх үрсийн баяр учраас хүүхэд бүр хамгийн аз жаргалтай байгаасай гэж хүсч байна.

С.Бишрэл: Миний хувьд нэг жил хүүхдийн баярын тоглолтод оролцсоны дараа скүүтэр бэлэглэж байсан нь хэзээ ч мартагддаггүй. Ер нь жил бүрийн Эх үрсийн баяр дурсамж дүүрэн сайхан өнгөрдөг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

С.Бишрэл: Бид хоёр сагсан бөмбөгийн спортод их сонирхолтой. Цаг зав гарвал сагс тоглох дуртай. Төгсөх анги учраас одоо хичээлдээ анхаарч байна. Ер нь хамтран ажиллах санал авахгүй байгаа. Гадаад руу сургуульд сурахаар төлөвлөж байгаа учраас хэлний бэлтгэлд явж байна.

О.Эгшиглэнт-Од: Спортоор хичээллэхээс гадна дуу дуулах сонирхолтой. Тэр дундаа хип хоп дуу сонсдог. Багадаа тэр хөгжмийг судалж, сонсдог. Өөрсдийнхөө дууны ганц нэг үгийг бичиж байгаа.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

С.Бишрэл: Хамтлагийнхаа гурав дахь цомог дээр ажиллаж байна. Сая нэг уран сайхны кинонд ажиллах гэж байгаад хойшилсон. Одоохондоо төгсөх анги учраас мэргэжил сонголтондоо илүү анхаарч байна.

О.Эгшиглэнт-Од: Яг хамтдаа хамтлагийнхаа цомгийн гурав дөрвөн дуугаа бэлэн болгож, клипийг нь цацсан. Дахин бас хэдэн дуун дээр ажиллаж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

О.Эгшиглэнт-Од: Бид хоёр давхар мэргэжилтэй болохыг зорьж байна. Том болохын хэрээр мөрөөдөл зорилго маань өөрчлөгдөх байх. Жүжигчин, дуучин бол карьерын бизнес гэж явдаг юм билээ. Ид үедээ урлагийн мэргэжлээрээ ажиллахын хажуугаар давхар мэргэжил эзэмшсэн нь зөв гэж боддог. Миний хувьд хүнтэй ярилцах дуртай учраас бас нэг мэргэжил сонгохоор төлөвлөж байна.

С.Бишрэл: Бид хоёр анхнаасаа л том зорилго тавьсан. Холливудад гарах хүсэл мөрөөдөлтэй. Хүн том зорилго тавьж байж том алхам хийдэг. Одоо ч гэсэн тэр зорилгынхоо төлөө маш сайн хөдөлмөрлөж, хичээнэ.

ҮЕ ТЭНГИЙН НАЙЗУУДДАА  ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

С.Бишрэл: Үе тэнгийн найзууддаа  хандаж хэлэхэд хийж байгаа зүйлдээ тууштай байгаарай гэж хэлье. Амжилт болгоны ард алдаа оноо байдаг. Алдсан ч итгэлээ алдахгүй байх нь чухал. Нэг зүйлийг хийсэн бол тултал нь биеэ дайчилж, хийхийг хичээрэй. Бас өөртөө итгэлтэй, зөв хүн байгаасай гэж хүсч байна.

О.Эгшиглэнт-Од: Өөрийгөө хөгжүүлж, хичээл номдоо шамдаж байгаа маш олон хүүхэд байгаа. Тэрний хажуугаар хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээхгүй, утасны хэт хамааралтай, аливаа зүйлд хойрго ханддаг хүүхдүүд ч байна. Хийж үзье гэдэг зүйлсээ зоригтойгоор эхлүүлэхийг зөвлөмөөр байна. Эхний алхам маш чухал шүү.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

** 2025-06-01 202.9.46.233

Одоо архиа ууя, архины хориогоо больёоо…

Avatar

Нэргүй 2025-06-01 103.212.119.113

хүүхдүүдээ багаас нь зугаа цэнгэл шоу баярт дуртай болгох хэрэг байна уу даа

Avatar

Нэргүй 2025-06-01 202.9.41.53

х***а манж уих зг устга тараа хулгайч х***а манж хог шаарууд 35 жил нам төр хулгайлж дур-р дургасан. Бэлэн юм-р туйлсан түрүүний бөөс пиздагууд тултал нь хүртсэн гэж шааж бгаа л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж