Аянганд таван удаа ниргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Аянганд таван удаа ниргүүлжээ

Кубын нэгэн тариачин олон жилийн туршид аянганд таван удаа ниргүүлсэн боловч азаар амь насаа алдалгүй аврагдаж  байсан тухай кубын Periodico 12 сонинд мэдээ нийтэлжээ.

Гурван хүүхдийн эцэг болох Хорхе Маркэс хэмээх тариачин 1982 оноос 1991 оны хооронд таван удаа аянганд ниргүүлж, тухай бүр эмнэлэгт хүргүүлж, тусламж авч байсан боловч азаар амь насаа аварч чадаж байсан аж. Аянганд ниргүүлсний дараа түүний хумс, үс хэвийн бус байдлаар ургаж байснаас бус түүнийэрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт гараагүй ажээ.

Анх удаа 1982 онд трактортай явж байхад нь аянга буусан бөгөөд “Миний чихний хэнгэрэг цоорч, толгойн үс болон ар нуруу түлэгдэж, араа шүднүүддээ тавиулсан пломбууд ховхрон унах зэрэг гэмтэл гарсан боловч амьд үлдэж чадсан юм” гэж тэрээр ярьсан аж. Харин тракторын мотор авах юмгүй болсон байсан гэжээ.

Аянганд ниргүүлэх тохиолдол бүрт нэг бол миний бүх биеэр хүйтэн хөлдүү мөс зүсэн гарч байгаа мэт эсвэл улайсгасан төмрийг усанд дүрж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан гэж тэр ярьжээ. Би ер нь аянга намайг мөшгин мөрдөж байгаа мэт боддог болсон. Учир нь миний гэрийн ойролцоо сүүлийн хоёр жилийн туршид 15 удаа аянга буусан гэдэг нь хэвийн нэгэн тохиолдол биш байх хэмээн сэтгэл зовнин ярьсан байна.

Ах сурвалж: Periodico 12
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж