Жагсагчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар хуулийн байгууллагад  хандана

Жагсагчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар хуулийн байгууллагад  хандана

Жагсагчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар хуулийн байгууллагад  хандана

НЭМЭЛТ: 

“Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулагч нарын төлөөлөлтэй өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзсан юм. Уулзалтаар талууд юу ярилцсан, ямар асуудлыг анхаарч ажиллах болсон талаарх мэдээллийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг хийлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа залуучууд мааань УИХ-ын даргад уулзах санал тавьсан. Дөрвөн залуу уулзалтад оролцлоо.  УИХ-ын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон парламентад сонгогдсон таван нам, эвслийн төлөөлөл уулзалтад оролцож, УИХ хяналтын систем хэрхэн ажиллаж байгаа , УИХ ямар бодлого барьж байгаа талаар мэдээлэл өглөө.

Залуучууд нэгдүгээрт, Ерөнхий сайдад ёс зүйн талаас ямар арга хэмжээ авч болох юм, өөрийнх нь орлогыг нотлох талаас ямар үйлдлүүд хийх ёстой вэ гэдэг асуудал тавилаа.

Хоёрдугаарт, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыгУИХ ямар горимоор хэлэлцэх юм гэдгийг тодрууллаа.  Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн засаглал бий болгох асуудал яригдаж байна. Энэ хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ч юм уу ямар нэгэн  байдлаар Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг асуудал парламентад байгаа юу гэдэг асуудлыг тавьж энэ сэдвийн хүрээнд ярилцлаа.

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төсөл УИХ-д ирсэн байгаа. Энэ тогтоолын төслийг танилцууллаа.  УИХ энэ асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гаригаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд эхэлнэ.  УИХ-ын чуулганы нэгдсэн чуулган Пүрэв гаригт хуралддаг, урагш татаад хэлэлцээд явах бололцоотой гэдэг асуудлыг тавилаа.

Ерөнхий сайд намын дээд байгууллага Бага хурал руугаа асуудлаа дэвшүүлж ороод тэнд асуултанд хариулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурадаанд Ерөнхий сайд  оролцож, асуултад хариулна, УИХ-ын чуулганы хуралдаанд 126 гишүний өмнө тайлангаа тавьж асуултад хариулна. Залуучуудын тавьсан саналд нээлттэй хариулт авах боломжтой гэдгийг хэллээ.

УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг бодол байхгүй, парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, ардчилсан үзэл санааг бий болгох тал дээр улам ажиллах ёстой гэдгээ хэлсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуульд холимог тогтолцоог бий болгосноор таван намын төлөөлөлтэй 126 гишүүнтэй болсон. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих бодлого УИХ барихгүй байгаа гэдгээ хэллээ.

Мөн залуучууд маань аюулгүй байдлыг хангах асуудлыг тавьсан. Хууль зүйн байнгын хороо болон хуулийн байгууллагад асуудлыг тавъя. Маргаашнаас эхлээд тодорхой асуудлууд дээр нь дарамт шахалт юу байсан юм, чөлөөтэй үгээ хэлэх болможоор хангаж байна уу гэдэг дээр ХЗБХ-ны гишүүдийг явуулаад ажиллуулъя гэдэг санал хэлсэн.

УИХ-ын дарга “Огцрох амархан” жагсаалд оролцогчидтой уулзана

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр 16:30 цагт “Огцрох амархан” жагсаалд оролцогчидтой уулзахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалыг эсэргүүцсэн залуус хөрөнгө орлогоо нотлохыг шаардан Сүхбаатарын талбайд жагсаж эхэлснээс хойш 15 хонож буй.

Энэ хугацаанд жагсагчидтай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд уулзсан. Тэгвэл энэ удаад УИХ-ын дарга уулзахаар болжээ. Уулзалт Төрийн ордонд УИХ-ын даргын өрөөнд болох аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.72.245.121

Оюун-Эрдэнэ сайд дэмжлэг хүсээд жагсаал зохион байгуулбал улс төр орвонгоороо эргэж мэдэхээр байна шүү. Жаахан хүлээзнээд л байх шиг байна даа. Ард олны дийлэнх нь ерөнхий сайдыг дэмжээд байгааг бүх сайтуудын судалгаа харуулаад байгаа харагдах юм.

Avatar

Нэргүй 2025-05-29 203.91.115.55

Манай сайд, дарга нарын хүүхдүүдээс хамаагүй баян хүүхдүүд байна даа, гадаадын баячуудын хүүхдүүд шиг

Avatar

Зочин 2025-05-29 103.57.94.64

Эсрэг тал нь зохион байгуулалтанд ороод жагсвал талбай байтугай дүүрнэ шүү.

Avatar

сонгогч 2025-05-29 202.9.46.14

Баялагийн сан, хөрөнгө хураах хуулийн эсрэг жагсаж байгаа олигархуудын хөлсний жагсагчдыг давраагаад байх шаардлагагүй

Avatar

Нэргүй 2025-05-29 210.155.31.18

хэн хөлсөөр жагсаад байгаан? Тэнэг данхын үрэлгэн, хаанаас гарсан нь үл мэдэх хөрөнгө нь зөв юмуу? орлогоо нотол гэлээ одоо хүртэл орлогоо нотолж чадахгүй, иргэд нь ядуу дэлхийн шившиг улс болчихоод байна! харанхуй ОЭ-ийг юу ч чадахгүй юм чинь огцор гэлээ хаана худалдагдаад байгаан??

Avatar

Зочин 2025-05-29 103.57.94.64

Жагсаал биш хэдхэн хүн л байна билээ.

Avatar

зочин 2025-05-29 103.57.95.145

15,16 хоног үргэлжилдэг хэсэг хүмүүсийн цугларал , жагсаал гэж юу байх вэ.Хаана ч байхгүй. Саяхан ардчилал эрх чөлөөний орон АНУ-д Трампыг эсэргүүцсэн жагсаал олон хотод гараад л байна гээд байсан. Цагдаа нар гараад л нам зогссон.. Оюун-эрдэнийг элэг барьж байна .

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.156

Хөлсний жагсагчдыг хамгаална гэж юу яриад байна вэ. Улс орон төр засаг, иргэдийг тайван байлгадаггүй хашгирч гуйгачиж явдаг хүмүүсийг хамгаална гэж байх учиргүй. Улсын эрх ашгийн эсрэг аливаа үйлдэл болгонтой иргэд бид тэмцэхгүй бол анархизм монгол газар авлаа.

Avatar

Нэргүй 2025-05-29 210.155.31.18

хэн хөлсөөр жагсаад байгаан? Тэнэг данхын үрэлгэн, хаанаас гарсан нь үл мэдэх хөрөнгө нь зөв юмуу? орлогоо нотол гэлээ одоо хүртэл орлогоо нотолж чадахгүй, иргэд нь ядуу дэлхийн шившиг улс болчихоод байна! харанхуй ОЭ-ийг юу ч чадахгүй юм чинь огцор гэлээ хаана худалдагдаад байгаан??

Avatar

Нэргүй 2025-05-29 43.242.242.59

Оюун-Эрдэний засгийн газар огцорч болно. Харин дараагийн шинэ засгийн газрыг АН-ынхан өөр бусад луйварчид, олиграхиудтай нийлээд дахид хэдэн сарын дараа "огцруулах амархан" гээд жагсаад байвал хэрэг алга даа. Төр засаг ойр ойрхон солигдох нь улс орны хөгжилд саадтай юм. Үүнийг л монголчууд минь сайн ойлгох хэрэгтэй юм

Avatar

Нэргүй 2025-05-29 103.57.94.75

Ухаа худгаа авья баялагтаа эзэн больё гэж бгаа хүмүүсийг авч уулзаачээ

Avatar

Зочин 2025-05-29 66.181.171.37

Тэгвэл огцруулахгүй гэсэнтэй нь бас уулзаач

Avatar

Бадарч тахар 2025-05-29 66.181.184.127

Тэгвэл энэ чинь Оюукаг огцруулахыг Амарбаясгалан хүсч дэмжиж байгаа гэсэн үг ! найз нь гэсэн мөртлөө араас нь хутга ш****г Түгжил мөн дө мөн !

Avatar

Нэргүй 2025-05-29 188.162.254.126

кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муу сайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан, яахав цааш нь ургэлжлуулэх уу ????????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж