Зураг авалтын үеэр туслах дүрийн жүжигчидтэй зүй бус харьцжээ

Зураг авалтын үеэр туслах дүрийн жүжигчидтэй зүй бус харьцжээ

Зураг авалтын үеэр туслах дүрийн жүжигчидтэй зүй бус харьцжээ

“When Life Gives You Tangerines” цувралын зураг авалтын үеэр олны хэсэгт тоглосон болон ахимаг насны жүжигчдийг үл тоомсорлосон, анхаарал сайн хандуулаагүй, зүй бус харьцсан гэх гомдлыг "Netflix" шалгаж байна. Компанийн төлөөлөгч Лхагва гаригт мэдээлэл өгөхдөө "Бид холбогдох баримтуудыг шалгаж байна. Бид илүү таатай ажиллах орчныг бүрдүүлэхийн тул Солонгос дахь түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Ижил төстэй тохиолдлууд гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд нөхцөл байдлыг сайтар хянаж үзэх болно" гэжээ.

Жүжигчдийн гомдолд дурдсанаар өвлийн зураг авалтын үеэр тэдэнд хангалттай анхаарал хандуулаагүй, мөн хүчээр үсийг нь тайруулсан зэрэг зүйл байгаа аж. Гол дүрийн бус жүжигчдийг үл тоомсорлох замаар мөнгөө хэмнэж байсан гэдгийг мөн дурджээ.

"Тэд гол дүрийн жүжигчин бус хүмүүст мөнгө зарцуулахыг огт хүсээгүй. Өвлийн хүйтэнд өндөр настнуудыг өлөн хоосон, анхаарал халамжгүй орхисон. Ганц удаа ч болов аятайхан хоол цай өгөөгүй. Зүгээр л нэг рестораны ойролцоо аваачиж хаяад, 30 минутад амжиж идээрэй гэж хэлсэн" гэв. Хүйтэн байхад оройн хоолонд тэдэнд зөвхөн бургер, кола өгчээ.

Мөн өвлийн зураг авалттай үед жүжигчдэд дулаан хувцас олгоогүй нь яг л боолтой харьцаж байгаагаас ялгаагүй байсан аж.

Боловсон хүчний хомсдолоос болж жолоо барихаас өөр аргагүй болсон нэг ажилтны хэлснээр түүний цалинг өгөөгүй, зүй бус харьцсан байна. Киноны төсөв 60 тэрбум воныг бүхэлд нь алдартнуудад л зарцуулсан юм шиг санагдаж байгааг тэд хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ГайхмаарГайхмаар
26
ТэнэглэлТэнэглэл
18
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-29 202.21.107.1

Өмхий сронгрсчууд яах нь хэнд хамаатай вэ?.Удахгүй муу солнгос япончууд даоайд живж далд орно доо.

Avatar

Нэргүй 2025-05-29 139.5.216.45

oros trolluud iim yum bichdeg

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.161.57

Jiwkve mnglruu iheer orj ireed handiw tuslamj ogood bgahsde naaduul chn

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.156

өөр бичих юм олддоггүй юм байхдаа

Avatar

Нэргүй 2025-05-29 43.242.242.59

Энэ мэдээлэл монголчуудад ямар хамаатай юм бэ. Элбэгдоржийн сайт яагаад гадаад орны амьдралыг ингэж их сонирхож санаа зовдог юм бэ. уул нь монголчуудын төлөө санаа зовж монголчуудад хэрэгтэй мэдээлэл л бичиж байх учиртай биш үү.

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.183.58

Mongol gsn hairtsganda amidrsar bgd uhlde

Avatar

1 2025-05-29 103.57.93.134

vneen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж