ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев АНУ-ын ерөнхийлөгчийг дэлхийн гуравдугаар дайнаар сүрдүүлэв. Өдөөн хатгасан үг хэллэгтэй Медведевийн сүрдүүлгийг АНУ "бодлогогүй" гэж тодорхойлжээ. Трамп Мягмар гаригт "Truth Social" хаягтаа Путиныг шүүмжилсэнтэй энэ мэдэгдэл холбоотой.
Эргэн сануулахад, Трамп "Хэрвээ би байгаагүй бол Орост маш их муу зүйл тохиолдох байсан. Маш муу шүү. Үүнийг Владимир Путин ойлгохгүй байна. Тэр галаар тоглож байна" гэж хэлсэн билээ. Медведев үүний хариуд "Маш муу зүйл би ганцыг л мэдэх юм байна. Тэр нь дэлхийн гуравдугаар дайн. Трамп үүнийг ойлгоно гэж найдаж байна" гэжээ.
Трампийн Украинтай харилцах тусгай элч төлөөлөгч Кейт Келлогг "Дэлхийн гуравдугаар дайнаар ингэж хүмүүсийг айлгах нь болгоомжгүй бөгөөд хүчирхэг улсад зохисгүй үйлдэл. Трамп болон түүний засаг захиргаа энэ дайныг дуусгаж, аллагыг зогсоохоор ажиллаж байна. Бид танай долоо хоногийн өмнө амласан санамж бичгийг хүлээсээр байна. Яг одоо галаа зогсоо" гэжээ.
Энэ мэтчилэн сөргөлдөөн байгаа хэдий ч Лхагва гаригт Москвад болсон аюулгүй байдлын уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон нь ховор үзэгдэл.
Тодруулбал, Москва дахь Элчин сайдын яамны хоёр ажилтан буюу Улс төр, эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Эрик Жордан, хоёрдугаар нарийн бичгийн дарга Жереми Вентусо нар тус форумд оролцож байна. Энэ нь дайн эхэлснээс хойш АНУ-ын төлөөлөгчид анх удаа ийм арга хэмжээнд оролцсон тохиолдол юм. Путин арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Оросын аюулгүй байдлын бодлого өөрчлөгдөөгүй" гэжээ.
Лондонгийн Кингс коллежийн Оросын улс төр судлалын профессор Сэм Гриний хэлснээр АНУ-ын албан тушаалтнууд тус форумд оролцсон нь Оростой харилцаагаа хэвийн болгох хүсэл эрмэлзлийн илэрхийлэл. Харин Оросын хувьд бууж өгөлгүйгээр яриа хэлэлцээнд нухацтай хандаж буйгаа илэрхийлсэн оролдлого гэж үзэж байна.
Нэргүй 2025-05-29 202.180.219.28
ene medvedov gej neg daldagnasan ivan ye ye busdiig doromjilj baidag yum.
Нэргүй 2025-05-29 66.181.189.63
Энэ Орос Добрый Кола арай л дэлхийн хэмжээний зүйл яричихав уу яав…
өвгөн 2025-05-29 192.82.65.103
ха ха ха ха энэ архичин наркоман хааяа ухаан орохоороо тэнэг тэнэг юм ярьж солирч байгаад путллерээс жаахан хар тамхи архи салгаад буцаад тасардаг зуршилтай. хар тамхинд орж архины цагаан солио туссаныг нь оросууд өөрсдөө ч нуухаа больсон байна лээ кк
зочин 2025-05-29 66.181.160.10
Гүүээ эд чинь хувцаслалт нь хүртэл Хойд Кимийг дууриасан байх чинь вэ!..Эд нар ЧУЧХЭ ээг хуулбарлаад ПУЧХЭ боловсруулж байгаа гэсэн үнэн байх нь . Агуу Орос орон ийм амьтадын гарт орчих гэж!!..
Нэргүй 2025-05-29 185.220.101.12
ацаараа агуу байравдээ аа харин алж хядахдаа бол агуу байхаа
temuujin 2025-05-29 103.57.92.196
Путин хөгшин хүн, түүнд одоо эрх мэдэл л сонин, өөр юу ч сонин биш. тэртэй тэргүй энэ дэлхийд удаан байхгүй. Харин Путинг үхэнгүүт Орос улс дотооддоо эвгүй байдалд хүрнэ. АНУ ч гэсэн тэр үед зүгээр суухгүй, хэцүүдсэн дээр нь хариугаа авна, Оросыг бүр жижиглэн хуваана. Хятад ч зүгээр суухгүй, алдсан нутгаа эргүүлж авах, сибирт нөлөөгөө тогтоох гэж зүтгэнэ. Замд нь бид л хавчуулагдах байх.
Мал 2025-05-29 202.9.46.140
Тэр мэдрэлээ алдцан галзуугийн больницд хэвтээ Путлерийн утсан хүүхэлдэйг амьдаар нь улайссан төмрөөр хуйхалж хярвасыг нь усанд дүрж угаамар.
Нэргүй 2025-05-29 66.181.181.201
Манай ах нар лут мундаг бнаа !!!
Дэлхийн 3-р лайнаар дэлхийг айлган чичрүүлж бна шүү, уул нь энх тайвныг сахиулагч их ачтан л гэлэгсэн, одоо ч дэлхий дахиныг цөмийн зэвсгээр мөн ч их сүрдүүлж бна даа ! Манай ах нар мундагаа !!!
Иргэн 2025-05-29 66.181.182.128
Энгийн иргэд үрэгдэнэ. Украйныг шрүпдэхээ л больчих
Нэргүй 2025-05-29 159.69.35.227
хаха нохой долоо орсууд пуужин харваж амжихгүй үнс болно дэлхийгээс арчигдана
Нэргүй 2025-05-29 66.181.190.188
Гях,,,гяхх,,,гяхх,,,ардчилсан бүгд найрамдах хойд орос улс болохнээ,,,,,,
Нэргүй 2025-05-29 66.181.189.195
оросууд энийгээ архины цагаан солио туссан гэх юм, үнэн үү
Нэргүй 2025-05-29 45.84.107.17
Медведев үнэн л хэлсэн байна. Жинхэнэ муу зүйл бол WW3