"Валютын нөөцөд хүндрэл үүссэн"

"Валютын нөөцөд хүндрэл үүссэн"

"Валютын нөөцөд хүндрэл үүссэн"

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ? 

-Миний хувьд үүнд болгоомжилсон байр суурьтай байна. Засгийн газар тогтвортой байх ёстой гэдгийг дэмжинэ. Ерөнхий сайдыг огцруулаад, сайжруулж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ийм зарчмаар л унагаж байсан. Дараа нь Дубайн гэрээ гэдэг юм хийчихсэн. Одоо бидний өмнө Оюутолгойн гэрээгээ сайжруулах боломж гараад ирчихсэн байгаа. Гэтэл энэ үед байгалийн баялагтаа эзэн больё гэдэг Ерөнхий сайдаа огцруулчихаар ямар үр дүн гарахыг хэлж мэдэхгүй байна.

-МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН-ын Бага хурлаас хамтарсан Засагт зөрчилтэй зүйл байна гэсэн шийдвэр гарсан шүү дээ. Тэгэхээр хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд Ерөнхий сайд хариуцлага хүлээх асуудлыг УИХ-аар шийдэх гэж байна гэж ойлгосон.

-Анх түүний гэр бүлтэй холбоотой асуудал нийгэмд үүссэн шүү дээ. Тэгэхээр хувийн асуудлаа төрийн асуудал болтол нь хүндрүүлэх хэр ёс зүйтэй үйлдэл гэж та бодож байна? 

-Үүний цаана улс төрийн зөрчилдөөн яваад байна гэж л харж байна.

-Төсвийн байнгын хорооны даргын хувьд төрийн тогтворгүй байдлаас шалтгаалсан эдийн засгийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ? 

-Ганцхан жишээ дурдахад, өнөөдөр бензиний үнэ өссөн гэдэг чинь Монгол Улсын валютын нөөцөд хүндрэл үүссэн гэсэн үг шүү дээ. Экспортын орлого буурчихсан байна.

2025 оны эхний таван сарын байдлаар харахад 1.3 тэрбум ам.доллароор буурчихсан байна.

Валютын нөөц буурахаар валютын ханш өснө. Ханш өсөхөөр бензиний үнэ өсөж байна. Энэ байдлаар цаашид үнийн өсөлт явагдах юм бол намар гэхэд бид маш хүнд байдалд орно.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.225.197

ene 1 muuhai hun nudend haragdahgui baij boldoggui yum uu

Avatar

Балбар 2025-05-29 103.212.116.123

Энэ нөхөр бол өөрийнхөө болон Засгийн газрын ажлаа муу хийж байнаа гээд өөрөө хэлээд байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2025-05-29 66.181.191.59

Энэ Даваасүрэн бүтэхгүй ээ, жинхэнэ улстөрийн я***н гээч чинь энэ болой

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.156

Засгийн газар огцорвол бүх зүйл сайхан болно гээд байсан чинь харин ч дордох тал руугаа ороод явчих шиг боллоо. Худлаа ярьж байсан байна.

Avatar

Нэргүй 2025-05-29 43.242.242.59

Цааш цаашдаа Монгол улсын эдийн засаг уруудаж Монголчуудын амьдрал доройтно. Сая бензиний үнэ нэмэгдлэ. Юмны үнэ нэмэгдэж байна.. Вальютгүй болж байгаа юм байна. Энэ мэтчилэн хүнд байдал цааш үргэжилнэ. Гэхдээ цөөнгүй монголчууд ийм амьдралд дуртай учир Засгийн газраа тогтворгүй байлгахыг хүсдэггүй юм. Болдог бол тэд ядуу амьдарч бид боломжийн амьдрамаар байна. Хүссэнээр нь ялгаж салгамаар байна

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.225.197

чиний наад хэлээд байгаа чинь бүгд данхын хийсэн ажил.

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.182.34

Ам. долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба тэдгээрийн сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.

Avatar

Т1т 2025-05-29 202.9.46.140

Оросоос хамаг хүнс, бензин маслаа ам.доллараар авдаг юмаа хө тэнэгээ

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.182.34

Орос улс ам.доллараас татгалзаад, 3 жил болж байна. Оросуудтай рублиэр наймаа хийж байгаа.

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.225.197

ха ха, хүүхдээ гадаадад сургачих чадалтай хүн байлаа гэж бодоход одоо очиж очиж чамаар заалгаад суух уу? эсвэл чи хорьчих юм уу? ийм малнууд хаанаас үржиж гарч ирээд байна вэ?

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.110

Гяхх гяхх гяхх чи зориуд ийм болгосон хариуцлага ял үүрнээ шд.

Avatar

Нэргүй 2025-05-29 103.242.47.254

энэ амьтан ээлжит хоолондоо орох гээд маасайж байнаа

Avatar

Нэргүй 2025-05-29 103.212.116.114

SEXSEER ANUSDI BOOWN DOLOON VANXANI SEXSEER80955877

Avatar

Нэргүй 2025-05-29 103.212.116.114

SAWI80955877

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.226.86

Угаасаа хомсдолтой байсанг нууж ирсэн шүү дээ. Долларын ханшийн өсөлт өнгөрсөн хугацаа бүхэнд харуулж байгаа. Засгаа сайхан удирдсан бол өдийд цэцэглэж байгаа биедээ. Хулхинд цэцэг ургуулахдаа сайнаас өөр чадамжгүй этгээд энэ 9

Avatar

Болд 2025-05-29 112.72.9.170

Энэ гэж баас царайтай хүн дандаа муу мэдээ дуулгаж байх юм.

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.236.22

Дэлхий дээр бензиний үнэ буурч байгаа, Энэ удаагийн өсөлт бол зөвхөн дотоодын улс төрийн шалтгаантай бөгөөд оюунэрдэнийн суудал ард түмний амжиргааны үнэтэй байгааг харуулж байгаа нь тэр.

Avatar

иргэн 2025-05-29 202.21.126.195

Одоо болио гишүүнээ.Хэзээ та Оюуэрдэнэд сайн болчихвоо.Худлаа зүйл ярьж иргэдийн толгойг эргүүлдэг цаг чинь биш болсон.Оюунэрдэнэ огцрохгүй байлаа ч иргэд хүлээн авахгүй.Харин та нар хамт явж мэднэ шүү.УИХ буруу шийдвэр гаргавал.Ёс зүйгүй ЕСайд ахиж ажиллах эрхгүй.

Avatar

Нэргүй 2025-05-29 202.126.89.76

битгий наагаад бай. Идэж чадахгүй болохоороо хүмүүсийг бужигнуулах арга…

Avatar

Нэргүй 2025-05-29 103.212.116.114

SADAR XUSSEN BOOW XUSEED BOOW SERELTEI XXNO ANUSDAAD VANXANDI DYRAARA SHAANA80955877

Avatar

Гуц 2025-05-29 202.9.46.140

10%-ийн хулгайч, Багануурын цахилгаан станцыг болиулж эрчим хүчний хөгжлийг зогсоож устгасан, бяслагны амбааруудад төсвийн хөрөнгө сөнөөсөн топ популист хулгайчийг оркууд хичнээн жил хууртан тэжээж байдаг малууд вэ?

Avatar

Нэргүй 2025-05-29 202.55.191.130

10 хувийн Даваасүрэн амныхаа зоргоор бурах хэрэггүй. Энэний эдийн засаг мэднэ гэж юу байх вэ дээ. 10 хувиа л тооцож мэднэ биз. Монголбанк дуугараагүй байхад энэ бид хоёр дутвал таарна. Юу өсөхөөр юу өсдөг гэнэ вэ. Нефтийн үнэ тогтмол буурч байгаа. Монголд ч буух ёстой. Саяны өсөлт бол ширэн данхын манхинаци.

Avatar

Нэргүй 2025-05-29 103.168.34.77

mongolbank 5 terbumiin nootstei gesen bizdee.

Avatar

Худлөө 2025-05-29 202.9.46.140

Тэр чинь худлаа байсан юм, жавхлангийн хулхидалт, монгол банкны валютын сейфэнд юм байхгүй, хэдэн үрчийсэн задгай самаркаанд доллар л хэвтээ.

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.225.197

хмм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж