-Зам тээврийн сайд болох гэж улайрсны тань учир одоо тодорхой боллоо-
Дэлхийн жишгээс харахад тухайн нэг улс өндөр хөгжсөн, хүчирхэг орон болоход 20-25 жил хангалттай байдгийг Өмнөд Солонгос, Сингапур, Тайланд, Вьетнам гээд Зүүн өмнөд Азийн болон Арабын олон улс орнуудын хөгжлийн амжилттай түүхээс харж болдог. Харин Монгол Улс 1990 оноос нийгмийн шинэ тогтолцоонд шилжиж, хүнлэг, ардчилсан, хөгжсөн улс орон болохыг зориод даруй 35 жил болжээ. Гэвч бид энэ хугацаанд тэдгээр улс орнууд шиг хөгжиж чадахгүй байна. Яагаад вэ? Газар нутгийн хэмжээ, байгалийн асар их баялаг, орд нөөц, дэлхийн хамгийн том эдийн засаг, зах зээлүүдтэй хиллэдэг, Евроазийн бүх улс орнуудын төв зангилаа байршилтай гээд хөгжлийн бүх өгөгдөл Монголд заяасан хэдий ч, дэндүү харамсалтай, даанч новшийн, ядуу дорой хэвээр байгаагийн гол шалтгаан бол манай улсад хөгжлийн тов тодорхой агаад бат тогтвортой, оновчтой үзэл баримтлал, түүнийгээ тууштай, туйлбартай хэрэгжүүлдэг бодлого байдаггүйд байгаа юм. Монголын үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нар улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлого дээрээ яагаад ямагт “фэйлддэг” вэ? гэдэг өөр нэг асуулт зүй ёсоор гарч ирдэг. Яагаад вэ? гэвэл тэдний бодлого тогтвортой байдаггүй юм. Тогтвортой бодлогогүй бол хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Бодоод үз дээ. Монголын парламент, засгийн газраас гаргасан хууль, тогтоол, шийдвэр, захирамжийг захын нэг сайд, дарга өөрийнхөө явцуу эрх ашигт нийцүүлэн зөрчиж, өөрчилж хээвнэг чадна. Тэд зөвхөн амин хувийн ашиг орлого, тойрон хүрээлэгчдийнхээ амьжиргааны төлөө төрийн албаны эрх мэдлийг ичиж, эмээхгүйгээр ашиглаж чаддаг. Үүнийг нь дагаад авилга, луйвар, хулгай гээд бүхий л бохир заваан бүхэн манай өнөөгийн нийгэмд хогийн ургамал шиг хурднаар урган, хэрэн түгээд, ард иргэдийн аж амьдрал, ажил бизнес доройтож, үйл, лайг нь үүрч, зовлонгийн далайд живдэг. Өнгөрсөн 35 жил Монгол яг ийм л байлаа. Ийм болохоор Монголын эдийн засаг, хөгжлийн бодлого үр дүнтэй хэрэгждэггүй юм.
Энэ бол аюултай эмгэг төдийгүй улс орон өөдөлдөггүйн, ард түмнийх нь амьдрал уландаа тултал унаж, нийгмийн бухимдал, хорсол, цөхрөл, гомдол, уур хилэн хязгаарт тулж, тэсэрч дэлбэрэхэд бэлэн болчихоод байгаагийн гол шалтгааны нэг юм. Өнөөдөр гэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохдоо тулчихаад байна. Яагаад? Юунаас болоод вэ?
Нөгөө л улс орны амьдрал улам уруудан доройтож, ард иргэд өлөн зэлмүүн, халаас хоосон атлаа өдөр өдрөөр нэмэгдэх үнийн өсөлт,татвар, татаас, элдэв төрлийн торгууль, шийтгэвэрт дарамтлуулж байхад сайд, дарга нарынх нь хувийн бизнес, авгай, хүүхэд, амрагуудынх нь тансаглал, арабын шейхууд ч атаархам хэмжээнд хүртлээ (мэдээж энэ нь төсвийн мөнгөөр) хэтийдсэн явдал байсан бус уу! Басхүү Ерөнхий сайдын жижүүрийн хэллэг болсон “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Авилгалын эсрэг тэмцэл”, “Шударга ёс” нь огтхон ч бодлого болж хэрэгжээгүйд нийгэм тэр чигээрээ бухимдаж байна. Үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 7 жил засаглалаа шүү дээ. Энэ хугацаанд тэрбээр өмнө УИХ-аар баталсан Хөгжлийн бодлогоосоо буцсан олон шийдвэр гаргасан. Яг үнэндээ ардчилсан Монгол Улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, хэт нэг хүнээс хамааралтай дарангуйлалын тотолцоог л бий болгочихлоо. Түүний Засгийн газраас дэвшүүлж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ямар ч тооцоо, судалгаа алга. Кабинетынх нь сайд нар ашиг сонирхолын зөрчилтэй. Нийтийн албанд ажиллагсдын ашиг сонирхолыг зохицуулах тухай хуулийг зөрчиж томилогдсон хэд хэдэн сайд бий. Яагаад Монгол Улс ийм хууль гаргасан юм бэ? Хууль бичээд батлаад гаргасан бол Монголын иргэн хэн боловч дагаж мөрдөх ёстой. Үл дагаваас хариуцлага хүлээх, хүлээлгэх хуультай. Ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг нийтийн албанд тэр тусмаа төрийн сайд, даргаар томилох нь ямар хортой, гайтай, муу үр,урхагтай болохыг өнгөрсөн он жилүүдийн түүх хангалттай ухааруулсан даа уг нь бидэнд. Гэвч үргэлжилсээр…Монголчуудын ядуугийн ядуу амьдралд улам нэрмээс болсон, өмнө нь Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоосоо буцсан нэгэн шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргачихаад хэрэгжүүлэх шатандаа орчихоод явааг монголчууд мэдэхгүй байх шиг байна.
Монгол Улсын өмнөд, хойд хилийг холбосон босоо тэнхлэгийн цор ганц төмөр замын Багахангай зангилаанаас Хөшигтийн хөндий хүртэл 110 км төмөр зам тавихаар болсон. Шороон овоолгын ажил нь хэдийнээ эхэлчихсэн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 2013, 2022 онд тус тус УИХ-аас батлан гаргасан тогтоолыг зөрчин байж ердөө жилийн өмнө ийм шийдвэр гаргаад гялс хэрэгжүүлээд эхэлсний цаана Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы маш ноцтой хувь эрх ашиг нуугдаж болзошгүй байгаа юм.
Монголд хамгийн урт хувийн төмөр замтай, төмөр замын ачаа тээвэрлэлтийг бүрэн монопольдож, үнэ тарифыг хүссэнээрээ тогтоож, энэ салбарт “хаан” суусан ганц хүн бол Б.Дэлгэрсайхан гэдгийг монголчууд сайн мэддэг. Төмөр замаас төрийн олдоггүй орлогыг Б.Дэлгэрсайхан олдог.
Сэлэнгийн Төмөртэйн ордоос Хятад руу гаргадаг төмрийн хүдрийг Б.Дэлгэрсайханы замаар, зөвхөн Б.Дэлгэрсайханы вагон,чингэлэгүүдээр зөөдөг. Бас түүнд тал засагчдын чингэлэгүүд зөөдөг. (Үүний цаана авилга оршдог байж болно) Гэтэл ийм хүн Зам тээврийн сайд болох гэж улайран тэмүүлж, тийм хүнийг Л.Оюун-Эрдэнэ сайдаар томилсон нь хууль зөрчсөн, ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл биш байлаа гэж үү?
Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайд болмогцоо нэн даруй яаралтай хөөцөлдөж гаргасан шийдвэр нь дээрх 110 км төмөр замыг тавих шийдвэр. Монголын эдийн засагт хохиролтой, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, төлөвлөлт, ард иргэдийн амьдрал, жижиг, дунд бизнест хамгийн том бэрхшээл, хор хохирол учруулах ийм шийдвэрийг маш богино хугацаанд, маш том лобби хийж байж л гаргаж чадна шүү дээ. Уг нь 2020 онд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа өөрөө боловсруулж, эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн том баг оролцуулан, тэдний зөвөлгөөнд үндэслэн батлаж гаргасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан заалтаа ингэж амархан өөрчлөх учиргүй байлтай. Үүнийг цааш үргэлжлүүлэн бичихийн тулд Монгол Улсын парламент болон Засгийн газраас өмнө нь ямар шийдвэр, тогтоол гаргаад хэрэгжүүлж байсныг тодотгох ёстой болов уу!
Улаанбаатар ямар их бохир,заваан, шигүү, ямар ч төлөвлөлтгүй, түгжирсэн, шавааралдсан хот билээ дээ. Ийм болгосны нэг шалтгаан нь Монгол Улсад тэр тусмаа Улаанбаатар хотод ачаа, тээврийн нэгдсэн терминал, ложистикийн бодлого байдаггүйтэй яах аргагүй холбоотой юм. Ложистик гэдэг бол нийгмийн хөгжилтэй холбоотой том шинжлэх ухаан гэдгийг манай эрх баригчид огт ойлгодоггүй юм шиг санагддаг.Ямар ч үйлдэл, тэр тусмаа ялалт, амжилт, дэвшил хөгжил, эсвэл уналт нуралт, ялагдал сүйрлийн цаана ложистик оршдог. Өөрөөр хэлбэл орших уу, эс орших уу нь ложистикийн бодлого хэр зөв байгаа эсэхээс хамаардаг гэсэн үг. Товчхондоо маш зөв зохион байгуулалт, эмх цэгц, зөв төлөвлөлт, хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай түгээлт, хуваарлилт, таталт, төвлөрүүлэлт, хангамжийг хийж, зохицуулж, зохион байгуулдаг бодлого юм. Ложистик бол ялалт, хөгжил дэвшлийн үндэс гэсэн үг. Аливаа дайн тулаанд ялалт байгуулья гэвэл эсрэг талын ложистикийн системийг устгачихад л гүйцээ. Буруу ложистикийн бодлого хэрэгжүүлвэл улс орны эдийн засаг даруй сүйрнээ л гэсэн үг. Ложистикийг бүр энгийнээр тайлбарлавал улс орны өнцөг булан бүрт хамгийн хямд зардлаар хэрэгцээт бүх хангамж, бараа, үйлчилгээг хамгийн хурднаар хэрэглэгчид хүргэх үйлдэл юм.
Өнөөдөр Монголд ложистик, ачаа,тээврийн бизнес эрхэлдэг хэчнээн ч олон компани байдаг юм бүү мэд. Бараг 40-50 компани бий гэж сонсож байсан юм. Гэхдээ Улаанбаатарын яг төв дунд энэ олон компаниуд байршиж, үйл ажиллагаагаа явуулдагийг харин сайн мэднэ. Манайх шиг ачаа тээврийн таталт, түгээлтийн үйл ажиллагаа нь хотынхоо төвд шавсан, төвлөрсөн нийслэл хорвоо, ертөнцөд өөр хаана ч үгүй биз дээ. Монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Хотын төв тэр чигээрээ нефть, цемент шохой, элс шороо, мод чулуу, машин техник ачсан вагон,чингэлэгүүдээр пиг дүүрэн битүүрч, хөл толгой нь олдохгүй хөглөрч,түгжирч, тагларч, хамаг амьтны хараал, зүхлийг барсан, нэг тийм арчаа муутай, ажилгүй эзэгтэйтэй бохир заваан айл гэр шиг л байдаг шүү дээ нийслэл хот минь. Энэ бол бидний бодлогогүй, төлөвлөлтгүй амьдралын төрх. Энэ байдлыг цэгцлэн, хотын төвийн ачааллыг бууруулахад оновчтой, зөв ложистик бодлого зайлшгүй хэрэгтэй байдаг юм аа. 21-р зууны 1,5 сая хүнтэй ийм том хот болсон атлаа ачаа, одоо болтол тээврийн нэгдсэн терминал ч үгүй нийслэл гээд бодохоор хөгжлийн тухай, тэр тусмаа мега төслүүдийн талаар ярих арай л бидэнд “ахадсан” сэдэв шиг санагдахгүй байна гэж үү!
Монголчууд бидэн шиг үйлдвэрлэгч биш, хэрэглэгч ард түмэнд тэр тусмаа бүхий л бараа, үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, үр ашигтай, хямд өртөгөөр эцсийн цэгт түгээх, хүргэх, хуваарлих, хадгалах зөв бодлого нэн чухал юм аа.
Тийм ч учраас 2013, 2020 онд УИХ-аас хоёронтоо тогтоол гаргаж, ачаа, тээврийн компаниудыг хотын төвөөс гаргаж, Налайх дүүрэгт Улаанбаатар хотын ачаа, тээврийн нэгдсэн терминал байгуулах шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхлээд байсан юм.
Энэ нь хотын түгжрэл, төвлөрлийг бууруулж, улмаар ложистик үйлчилгээг хамгийн хямд зардлаар хийж, ард иргэдэд хүрэх бүхий л бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих, тээвэрлэлтийн дэд бүтцийн давуу талыг ашиглах гээд Монголын эдийн засаг, хотын ирээдүйн хөгжилд маш түлхэц болохуйц шийдэл болсон билээ. Гэтэл Б.Дэлгэрсайхан гишүүн Зам тээврийн сайдаар томилогдмогцоо ганцхан жилийн дотор энэ бүхнийг өөрчлөөд хаячихлаа. Яагаад тэр билээ? Б.Дэлгэрсайхан сайдын зүтгүүлсээр байгаад гаргасан шийдвэрээр барих 110 км төмөр зам Хөшигтийн хөндий хүрээд зогсоно шүү дээ. Эдийн засгийн хувьд ямар ч үр ашиг үгүй мухар зам гэсэн үг. 1 км төмөр зам барих өртөг хамгийн багадаа 2 сая ам.доллар. Өөрөөр хэлбэл 220 сая ам.доллараар хэзээ байгуулагдах нь мэдэхгүй Хүннү гэх хот хүрэх төмөр замыг Б.Дэлгэсайхан барихаар улайрч байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Б.Дэлгэрсайхан сайд ачаа, тээврийн нэгдсэн терминалыг ийнхүү Хөшигтийн хөндийд байгуулахаар болсон юм байна. Ерөнхий сайдын маань эдийн засгийн боловсрол нэг тиймхэн гэдгийг бид мэднэ. Гэхдээ энгийн тэнэгт ч тэнэг санагдах ийм шийдвэрийг гаргаж байгааг нь бодохоор үүний цаана хувийн маш том эрх ашиг байна гэх хардлага хэнд ч эрхгүй төрдөг юм байгаа биз дээ.
Тэгээд ч Б.Дэлгэрсайхан сайд болмогцоо Л.Оюун-Эрдэнийн үеэлд 100 чингэлэг “бэлэглэсэн” гэдгийг төмөр замын ачаа тээврийн бизнес эрхлэдэг бүхэн ил тод ярьдаг юм билээ. Үнэн, худлыг мэдэхгүй ч, олны яриа ортой байдаг даа. Засгийн газар төмөр зам, хар зам гээд дэд бүтэц нь бэлэн хийгээд хөрөнгө мөнгө маш бага зарцуулж байгуулж болох ложистик төвийг Налайх хотын бүсэд байгуулах гэж байснаа яагаад өөрчлөв?
Монгол өнөөдөр үрж,барж ядсан тийм их мөнгөтэй улс орон мөн бил үү?
Ард түмэн асар ядуу зүдүү байна. Энэ Засгийн газар биднийг тэр чигээр нь өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн ард түмэн болгочихсон. Одоо тэгээд нэмэж нэрмээд яаж байгаа юм бол!
Налайхад ачаа тээврийн нэгдсэн терминал, ложистикийн төвийг байгуулвал хамгийн тохиромжтой зөв шийдэл байсан юм аа гэдгийг яамны мэргэжилтнүүд чинь ярьж байна шүү дээ Б.Дэлгэрсайхан сайд аа!
Яаж ч бодсон Монголын баруун, зүүн болон хойд, өмнөд чиглэлд ч тээвэрлэлт түгээлт хийх ложистикийн хамгийн оновчтой байршил шүү дээ Ерөнхий сайд аа! Налайхаас хот руу ачаа, тээвэрлэлт хийхэд хар замаар 30 гаруйхан км шүү дээ!
Одоо тэгээд Хөшигтийн хөндийгөөс Улаанбаатар хүртэл дахиад төмөр зам тавих хэрэг үү? Дахиад хар зам тавих уу? Мэдээж тэгж л таарна. 120 мянган хүнтэй Хүннү хот чинь тэгээд хэзээ ч байгуулагдах юм бэ дээ Ерөнхий сайд аа!
Эрүүл, саруулаар бодоод үз. Ачаа, тээврийн том тракууд Хөшигтийн хөндийгөөс 60 гаруй км явж байж хот руу түгээлт хийхээр тээврийн үнэ өртөг нэмэгддэг юм байгаа биз дээ! Тээвэрлэлтийн зардал нэмэгдэхээр барааны үнэ дагаад өсөх нь хэнд ч ойлгомжтой биш үү? Олон улсын стандартаар бол ачаа, тээврийн зардал тухайн барааны үнийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой юм билээ. Гэтэл Монголд аль эртнээс 35 хувь байсаар ирлээ. Зүй ёсондоо энэ өндөр зардлыг 15 хувь хүртэл бууруулах бодлогыг Засгийн газар, Зам тээврийн яам хэрэгжүүлж байх ёстой юм. Гэтэл одоо байгаагаасаа бүр илүү хэтэрсэн зардал гарах нь байна ш дээ Ерөнхий сайд аа! Хөшигтийн хөндийгөөс тээвэрлэлт хийх юм бол өнөөгийн 35 хувь бүр нэмэгдээд 50 давсан хувьд хүрдэг юм байгаа биз дээ! Төсөөлж байна уу Ерөнхий сайд аа! Б.Дэлгэрсайхан сайд аа! Нэгж бараа, бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ нэмэгдэхээр нөгөө ядарсан ард түмний нуруун дээрх бул чулууны жин улам нэмэгдэж, амьдрал тартагтаа тулж, туйлдана шүү дээ.
Тэртээ, тэргүй өдөржин, шөнөжин түгжирдэг Буянт-Ухаа, Яармагийн алдартай зам бүр таг болж, нам гацдаг юм байгаа биз дээ! Яагаад ингэж ард иргэдээ улам зовоож, тамласан тэнэг бодлого, шийдвэр гаргаад байдаг юм вэ?
Эсвэл та бүхэнд л ашигтай бол бусад нь яах ийх ёстой падлий хамаагүй гэж байгаа хэрэг үү? Ачаа, тээврийн бизнес эрхлэгчид, ложистикийн компаниуд ч яагаад ийм тэнэг шийдвэрийг эсэргүүцдэггүй, дуугардаггүй юм бэ?
Б.Дэлгэрсайхан сайд энэхүү тэнэг шийдвэрээ гаргамагцаа Хөгжлийн банкнаас даруй 750 тэрбум төгрөгийн зээл аваад төмөр замынхаа шороон овоолгоо хийгээд эхэлсэн аж. Үндсэндээ энэ бол Женкогийн шороон овоолго шиг Монголын ядарсан ард түмэнд өр болоод үлдэнэ. Зөвхөн өөртөө ашигтай төмөр замыг татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгаа тань гэмт хэрэг шүү, сайд аа!
Ашиг сонирхолын зөрчилтэй, мэрэгжлийн бус, тэгээд асар барагдашгүй шуналтай хүнийг төрийн сайдаар томилохын хор уршиг, лай ланчиг, гай нь энэ юм. Төмрийн хүдрээ зөөх, Монголын төмөр замыг бүхэлд нь өөрийн монополь, өөрөөсөө хамааралтай, хараат болгох сүлжээ, бүтцийг л бий болгож байна шүү дээ.
Сайд, гишүүн болоод монголчууд, Монголын зам тээврийн хөгжлийн төлөө нэг ч алхам хийгээгүй атлаа хувийн бизнесээ тэлэхийн төлөө ямар хурдан шуурхай ажиллаж байна вэ?!
Урьд өмнө нь хоёр ч УИХ (З.Энхболд 2013 он, Г.Занданшатар 2020 он ) Засгийн газар (Н.Алтанхуяг 2013 он, У.Хүрэлсүх 2020 он) Улаанбаатар хотын захиргаанаас хамтран боловсруулж, тогтоол гаргаж батласан хөгжлийн хөтөлбөрийг юунаас болоод ийнхүү өөрчилж байгааг тань та бүхнээс Монголын ард түмэн байнга асууж шаардах болно оо! Эрээ цээр, ичиж,зовохын ёсон огтхон ч үгүй шуналтай сайд, дарга нарын хувийн ашиг сонирхлын золиос болж үлддэгээ монголчууд минь одоо болих хэрэгтэй. Хэдий болтол тэвчих юм бэ? Тэвчээрт ч хязгаар байдаг юм аа.
Дадо 2025-05-29 66.181.181.207
Дэлгэрсайхан алсын бодолтой хүн байна.Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье!
Нэргүй 2025-05-29 103.57.92.74
Jinhene ashig sonirholiin zorchiltei, busad kompanii wagonuudiig zogsooj baigaad l zovhon enenii wagonuud yavdag
Уншигч 2025-05-29 66.181.161.77
Ер нь сайдыг ямарч том хувийн бизнес эрхэлдэггүй, хамааралгүй явж ирсэн анх ажлаа тухайн салбарын бүх үе шатанд ажиллаж үзсэн хүнийг сонгон шалгаруулалт, энэ салбарын байгууллагад ажиллагсдын нээлттэй санал асуудлыг үндэслэл болгон сонгодог болгох хэрэгтэй. Товчдоо сонгуулийн зарчмаар. Уул уурхай байгалийн баялаг эрхэлж буй компани, хүмүүст лиценз, зөвшөөрөл олгохдоо хүдэр гаргах бус 5 жилээс эхлэн боловсруулах үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгодог шалгуураар олгодог болгох.
Ок 2025-05-29 59.153.112.33
Ашигтай ажиллаж байсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг дампууруулж байгаа ашиг сонирхолын маш их зөрчилтэй.
Darhan 2025-05-29 66.181.160.85
Nogoo Darhanii zamiin toiruulguud u bolsn be saidaa gantz yawj uzeed buruugin medeel tom tom um yariad bsan
Иргэн 2025-05-29 66.181.176.190
ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ НӨХДҮҮД ТӨРЛ ГАРААД БАЙХАД ЯАЖ УЛС ОРОН ХӨГЖИХ ЮМ БЭ. ХУВИЙН ЭРХ АШИГ ХОНЖОО БОДООД ҮНЭХЭЭР ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЖ БОДОХГҮЙ ЯАЖ ЮМ ХИЙХГҮЙ ЭНЭ УЛСЫГ ДОРОЙТУУЛЖ ХОЙШ ТАТАХ ВЭ ГЭЭД ТОЛГОЙД НЬ ҮНЭХЭЭР ХИЙЖ БҮТЭЭХ ЗҮЙЛ СЭТГЭХ АЖИЛ БАЙХГҮЙ БОЛОХООР ТОГОО БАРЬЖ БУЙ ХҮН ШИГ ДОРОО ЭРГЭЛДЭЭД НЭГ ХИЙСЭН АЖЛАА ЛАХИН ХИЙГЭЭД ХИЙСЭН БОЛЖ ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨӨСӨӨР САР ЖИЛ УРСАН НЭГ Л МЭДЭХЭД ХОРВООГ ОРХИХ БОЛООД БАЙНА
Нэргүй 2025-05-29 185.252.221.218
захиалагчтай ийм мэдээ нтрд одоо хүмүүс цэнзүртэй ханддаг болсон Юм хийж бгаа нэгнээ гутаан доромжилж гадны гар хөл болж явахаа болиочээ Оросын гар хөлүүд боож үхлээ Украйнд очиж байлдаач Оросын бууны нохойнууд Харин ч энэ хүн гарч ирж ЗТЯ байсан авилга хүнд суртлыг үгүй хийсэн шүү Одоо Төмөр зам Нисэх гээд цэгцлэх газрууд зөндөө бна хувийн Төмөр замтай хар замтай хэдэн мянган ажилчинтай хүн хаана бна
зочин 2025-05-29 192.82.65.103
энэ паразит чинь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн төмөртэй уурхайг хулгайлж хувьдаа завшиж,х***а руу зөөж олсон мөнгөөрөө хувийн төмөр замтай болсон паракит шүү
зочин 2025-05-29 192.82.65.103
энэ феодал анх сайд болохдоо хувийн төмөр замаа улсад тушаана гэж худлаа чаагаад сайд болсон. төмөр замыг нь хурааж аваачээ
Зочин 2025-05-29 66.181.181.69
Олгариудын зөрчил яваад байгаа юм биш үү. MCS-ээс төлбөртэй бичүүлээд байгаа юм даг уу даа
Нэргүй 2025-05-29 66.181.176.204
сэтгэгдэл устгаад орохгүй бна
Нэргүй 2025-05-29 66.181.176.204
Би ядуу ард Доржмйн хүү, Бага балчираасаа эхлэн баян феодал хүнийг үзэн ядаж өссөн Надад өмч хөрөнгө өчүүхэн ч байхгүй хажуу айлын Должин гуай бид адилхан амьдардаг, гэтэл тэдний хүү нь 90 оноос зах зээлээр яваад баян болсонд би гомдолтой бна Тэр төмрийн хүдэр зэс нефть чинь стратегийн орд тул ард түмний өмч би ажил хийхгүй хүртэх юмаа хүртмээр бна Төр намайг тэжээх ёстой.Төрийн минь сүлд өршөө Би төрдөө хайртай
Иргэн 2025-05-29 202.55.188.99
Хулгайгаар биш шудрагаар баяж л даа. МУ н төрд 4 жилд хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлдэг сайд гардаг нь харамсалтай. Ард түмний амьдралыг улам дордуулдаг тээврийн зардлыг нэмэх дагаад юмны үнийг нэмдэг тийм ажил сэддэг этг.г зам тээврийн яамны сайдаар томилдог ЕС г юу гж ойлгохБараа мат.г татах түгээх тээвэрлэлтийг зохицуулах төвөө УБ т ойрхон Налайхад гээд хуульчилчихсан бхад хаа хол Хөшигтийн хөндий рүү ч гэх шиг бас нэгсайд нь гарч ирээд өөрийнхөө үзэмжээр тээврийн зард.г нэмдэг. Арай2.
Нэргүй 2025-05-29 202.55.188.94
хүрэлсүхэд татвараа төлсөн хулгайч даа хүүрэнсүх ч мөнгөнд нугасгүй таарсан эрчүүл дээ
Нэргүй 2025-05-29 122.201.31.85
Энэ паразит чинь өнөөх төмрийн хүдрийг зөөдөг ,залгидаг н**ш биз дээ. Бас хувьдаа төмөр замтай.Цаана нь гаднын хэн гээч бгаа болдоо?!
Нэргүй 2025-05-29 66.181.181.131
Данх Номтойбаярт Цагаан суваргыг Б.Дэлгэрсайхөнд Болд Төмөр Ерөө голын уурхай зэргийг Стратегийн ордоос гарган үлдээсэн нь шударга зарчим , авилгын эсрэг тэмцэгч үү тэгээд…Хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж сурөөчээ ҮХЭР -нүүдээ. Хүүхдийх нь тансаглалын хэлтэрхий энэ хоёроос авсан авилгаас үүдэлтэй..Мөн Чойжилсүрэнгээс намын санхүүжилт нэрээр их хэмжээний авилга авсан асуудлыг ч ИЛ болгох хэрэгтэй. Ичихгүй итгэл үзүүлээч ч гэх шиг
Нэргүй 2025-05-29 66.181.185.238
Маш шуналтай ховдог хүн пм аа энэ дэлгэрсайхан гэгч
Иргэн 2025-05-29 202.55.188.99
Монголын хэдэн олигархууд дэлхийн олигархи болох гэж үзээд бгаа. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө улс эх орныхоо, ядарсан ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэх нь заримд нь юу ч биш бх шиг. Үүнийг нь дэмждэг ЕС г ер ойлгохгүй бна Чоноор хонио хариулуулав гэгч болж дээ.
Нэргүй 2025-05-29 66.181.185.238
Маш зөв шүүмжлэл дүгнэлт анхааруулга байна
Нэргүй 2025-05-29 211.36.142.200
Дэлгэрсайхан эргэн тойронд дарваан хар гэж хулгайч тэтгэвэртээ гарсан дашням гэж эмээ хоёр л байна хүний нөөц муутай ховоор дандаа ажилаа хийнэ өөрөө ч хөгшиндөө үсээ хараар өдөр болгон будцан шааж явах юм.
Нэргүй 2025-05-29 66.181.176.141
Бензиний үнийг 200 төгрөгөөр нэмээд 100 төгрөгөөр буулгахыг 10 удаа давтахад 1000 төгрөгөөр нэмэх юм шив дээ. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ бууж байхад Монголд өсөж байдаг. Компаний засаглалтай Монгол улс.
Нэргүй 2025-05-29 103.212.119.28
Нэр усгүй дайралт гүтгэлэг нийтлэх юмаа Туушингийнханы хатгаа Говь алтайн мафууд бичсэн бна даа Налайхад барихгүй яасийм бэ Хангалттай хугцаа байсан бна ш дээ Богдхан ТЗ гээд Оросууд барьсан бол таг дуугүй гөлийцгөөнө Монголчууд барьхаар ашиг сонирхол харш нтр гэнэ ХарХорин хот руу ТЗ тавьж болохгүй юу..Баян зөрлөгтөө бариач дээ Одоо ч шийдвэрийг цуцлаагүй бга ш дээ.Юм хийх хүнээ нухчин дарна. Ядуу ардын хүү болсноороо бахархана.Жоохон мөнгөтэй баян нэгнээ дайрч давшилж доромжилно Бид ийм л улс
Нэргүй 2025-05-29 103.212.117.160
I hate him
Нэргүй 2025-05-29 202.9.40.156
За одоо нэг юм болох нь дээ. Улс төрийн кино их үзэх боллоо. Монголчууд нэг нэгнээ намнадаг кино үзэх нь таалагдахгүй л байна даа. Уул нь монгол улс хөгжиж, ард түмний амьдрал нь сайжирч, эвтэй найрамдалтай болдог кино үзмээр байх юм. Хүсэхэд хясаад байх юм. Харамсалтай л байна
Нэргүй 2025-05-29 103.57.93.28
Шудрага гэж өөрийгөө боддог Шилэн Цогоогын 300 ширхэг вагон бас бна
Зочин 2025-05-29 203.23.49.69
Монголчууд бид их атаархуу. Сэтгэдэг, юм хийж чаддаг нэгэндээ үхтлээ атаархдаг. Тэгээд хардах эрхтэй гэдэг атаархлаа нуух сайхан халхавч хэрэглэх болсон.
Уул нь юм хийж чадаж байгаа нэгнээ дэмжээд, амжилтын нь үр шимийг нийтээр хүртэн хөгжих боломж бий.
Даанч тамын тогооноосоо гарч чадахгүй, хөгжихгүй байна. Үүний тод жишээ энэ нийтлэлээс харагдана.
Зочин 2025-05-29 203.23.49.46
Зөв л юм бичсэн байна. Мухар гэж үгний утгийг ойлгож байна уу? Оркоо
Иргэн 2025-05-29 202.55.188.99
Энэ Дэлгэрсайхан төрийн сайд чинь ард түмнээ чирэгдүүлж тээврийн зардлыг нэмэх, харин өөртөө шигтай юм хийгээд гэдгийг Т1 хүн ч ойлгохоор бичсэн бна. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө хүнийг МУ н сайд болгоод хэрэггүй бх ЕС. Улс орны эрх ашгийг эн тэргүүнд урдаа тавьдаг чадвартай хүнийг ЗТЯ ны сайдаар томилох гэхээр олдохгүй бгаа юм уу. Тээвэр ложистикийн төв нь УБ н хажууд бгаа Налайхаас холдоод Хөшигтийн хөндий рүү явчихаар тээвэрлэлтийн хамаг зардлууд дагаад суга2 өсөөд нэмэгдчих нь хэнд
Нэргүй 2025-05-29 43.242.242.59
"Огцрох амархан" хөдөлгөөнийхөн одоо жагсаж эхлэх нь дээ. Тэвчээр нь алдаж эхэлсэн бололтой
Нэргүй 2025-05-29 43.242.242.59
Монголчууд өөрсдөө засаг төрөө байгуулаад явж чадахгүй болсон юм биш үү.
Нэргүй 2025-05-29 66.181.181.40
Угаасаа энэ засаг төр дампуурсан.
Нэргүй 2025-05-29 202.72.243.182
УБТЗ-аас авч байсан хөнгөлөлт нь шүүхээр арай багассан
Зочин 2025-05-29 66.181.160.60
Нисэхийг баллаж байгаа хүн дээ
Нэргүй 2025-05-29 139.5.217.177
20-25 жил хөгжсөн улсууд чинь гадныхны шууд оролцоотойгоор хөгжсөн юм аа.манайх шиг хөдсөн дээлнээсээ салаагүй боловсролгүй бүдүүлэг улс хичнээн мөнгөтэй байгаад ч тэр хугацаанд хөгжих болоижгүй.Япон8Тайвань Анугийн ивээлд,Сингапур Хонг Конг Их британий засаг захиргаанд байжийж өдий зэрэгтэй болсон.Улс төр, Эдийн засагийн хамаарлаас гадна ард иргэд нь тэр хэмжээгааэрээ эрүүл мэнд боловсролын өндөр төвшинд хүрсэн.Сосл Ухамсар бол ярих юмгүй
DR MAXWELL 2025-05-29 105.112.194.32
Харуулах боломжгүй.
Ашиг сонирхолын том зөрчил 2025-05-29 202.55.188.92
Аүиг сонирхолын зөрчилтэй гадаадад шүүхээс шийтгүүлсэн ийм тэнэг балмад сайд гэхээр Оюунэрдэнэ тэнэг юмдаа
Зочин 2025-05-29 82.144.201.2
энэ Дэлгэрсайхан гэх сайдыг юуны түрүүнд огцоруулах хэрэгтэй!!!
Өөрийн гэсэн хувийн вагонтой, т/з-тай ийм хүн ард иргэд,улсынхаа төлөө ажиллах уу??? зөвхөн өөрийн хөрөнгийг өсгөх нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана шүү дээ…???!!! ОГЦОРУУЛ!!!
Зочин 2025-05-29 70.72.202.96
Хайран сайхан уул. Байгал дэлхийгээ хайрлацгааяа
Нэргүй 2025-05-29 202.55.188.108
сайд байхад сонирхлын зөрчилтэй. ийм томилгоо буруу. хуулиа бариа.
Нэргүй 2025-05-29 103.212.116.114
SEXSDNEE VANXANDAA ANUSDNAA BOOW XXNOO URN SHINEGENE AMSNAA80955877
Зочин 2025-05-29 59.153.115.45
Монгол улс 100 жил хөгжсөнгүй хулгайч нарыг үр хүүхдүүдтэй нь баян болгож тэжээсэн бна
Нэргүй 2025-05-29 202.131.236.22
Төмөртэйн орд чинь стратегийн гэж явдаг биз дээ. Ухаа худагаас илүү ач холбогдолтой асар их нөөцтэй ордын талаар хэнч ярихгүй юм гэж учир мэдэх хүмүүс ярьдаг
Т1 2025-05-29 202.9.46.140
Сэтгэлгээний хоцрогдол үе дамжин оршиж байгаа цагт 35 жил бүү хэл 350 жил ч өнгөрсөн
хөгжил гацна даа.
Нэргүй 2025-05-29 188.162.254.126
бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт даргаас асуугаад муусайн ялаануудыг зоригтой зохицуулчихна.
Нэргүй 2025-05-29 122.201.31.139
Эби гээ олж ирээч сайтаа
Зочин 2025-05-29 139.5.217.178
Энд хувийн төмөр зам ,төмрийн хүдрийн тухай , нэг хүний монополь эрх ашгийн сэдэв хөндөгдөөд байхад тэнд ЭБИ гэж яриад асуудлыг саармагжуулах санаатай зүтгээд байдаг …..
зочин 2025-05-29 66.181.177.28
1999, 2000 онуудад " Дорнын говь "ХХК компани гэж Хятадын хөрөнгө оруулалттай Орос уруу мах зөөдөг компани байгуулаад ажиллаж байсан цагдаа ,одоо төрийн толгойд гарлаадаа. 2003 оны үед баахан Хятадууд дагуулаад Дарханы төмрийн хүдрийн ордыг зааж өгөөч гэж явна гэж сонсон. Хятад гаралтай жинхэнэ эрлийздээ.Харин Төмөртэй ордыг нь улс хурааж авах болоогүй юм байхдаа. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг нурааж хаясан хүн бол энэ хүн мөн. Хулгайчийг бариарай. Монголчуудаа. 20 жилийн хүдэрээ нэхье.
Нэргүй 2025-05-29 66.181.181.131
Төмөртэйн орд чи бид хоёрт хүртээлгүй болсоон.
Зочин 2025-05-29 203.23.49.46
Төмөртэй бол маш том орд шүү
зочин 2025-05-29 66.181.160.10
Монголын тэргүүн баячууд л улс төрд шаажж явах юм да.. Яагаад тэр вэ ?
Нэргүй 2025-05-29 66.181.181.69
Мөн ч шуналтай бузар аа. Чи зүгээр Данхтайгаа зайл ДЭЛГЭРСАЙХААН
Нэргүй 2025-05-29 103.212.118.233
ТАВИН ТАВАН ТОЛГОИГО ЦОМТГОЛ ХИЖ НЭГ ТАВАН ТОЛГОИ БОЛГО САИД МАШ МУ БАИГА ШҮ
Нэргүй 2025-05-29 66.181.178.87
Танай сайт зүгээр л ЗАЙЛААД өг. Ерөнхий сайдыг яаж ч харлуулах гэж хар будаг түрхээд нэмэргүй. Ард түмэн энэ засгийн ачаар бас юм ойлгодог мэдээлэлтэй болчихсон байгаа.
Нэргүй 2025-05-29 103.212.118.233
ТА
Нэргүй 2025-05-29 202.55.188.110
110 км төмөр замыг мухар т з гэж хэн хэлсэн юм бэ энэ зам сонгины т.з тэй холбогдож ачаа тээврийн г.т түүгээр явах маш зөв шиидэл юм хүний хийсэн юмыг харлуулахаа урьтал болгодог новшууд сөнттугай
Иргэн 2025-05-29 202.55.188.99
Ойлгомжгүй бна. Ямар зөв шийдэл гаргасан гэнээ. УБ т ойр бгаа тээврийн төвийг холдуулахаар зөв шийдэл болдог юм уу. Тодорхой тайлбарлаж чадахгүй бна.