"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"

"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"

"Даваа гаригаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ"

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон. Засгийн газраас уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн үү?

-Ирсэн.

-Хэзээ ирсэн бэ?

-Өчигдөр буюу тавдугаар сарын 28-ний өдөр Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын засгийн газраас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл бүхий хүсэлт Төрийн байгуулалтын байнгын хороонд ирсэн. УИХ үүнийг 10 хоногийн дотор шийднэ гэж заасан байдаг. Тиймээс ирэх Даваа гаригаас уг асуудлыг хэлэлцэж, шийдэх нь зүйтэй гэж харж байна.

-Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд төр тогтвортой, ёс зүйтэй ажиллах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад миний бие тухайн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайлбал, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг гаргаж ирсэн. Эхнээсээ төслүүд урагштай байна. Тиймээс төр тогтвортой байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.

Хоёрдугаарт МАН-ын бага хурлаар дахин засгийн газраа эмхэл гэсэн утгатай шийдвэр гарлаа шүү дээ. Энэ өнцгөөс харахад уг шийдвэрээ хараад явах нь зүйтэй гэж үзэж байна.

АН мөн улс төрийн шийвдэрээ гаргасан. Үндсэндээ АН, МАН-ын гаргасан шийдвэр агаар нэг гэж харж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-29 202.126.91.111

Ард түмний төлөөлал юм бол УИХ итгэл хүлээлгэх ёстой. АН өөрчлөгдсөн байхаа, алийн болгон бүх юманд тээг тавьж гацаахав, өөрсдөө залхаж байгаа бизээ

Avatar

Иргэн 2025-05-29 202.21.111.170

УИХ-ын гишүүд ОЭ-ийг чуулган дээр дэмжвэл: 1. ОЭ-ээс авилга авсан; 2. Урд зүгийн хүмүүс гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-05-29 124.158.126.132

ОЭ -ийг гайгүй ЕС гарч ирлээ гэж бодож байсан чинь өчүүхэн тархитай амьтан байжээ хөөрхий, хариуцлагаа хүлээгээд огцорчиж ч чадахгүй , ичмээр юм.

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.189.63

Энэ нэг сахалтай хүн юу хийдэг юм

Avatar

Зочин 2025-05-29 202.179.26.102

Гого аниа б.в.д.г

Avatar

Иргэн 2025-05-29 202.9.46.139

Ардын намынхан 2р ээлжийн хоолондоо ор доо.

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.185.153

Энэ улс чинь одоо юу ч болоод байгаан. Итгэл үзүүлнэ гэж юу гэсэн үгийн. Ерөнхий сайд авлига авч болно гээд байгаанмуу. Төрсөн хүү нь хэдэн тэрбумаар тоологдох мөнгийг үрж тансаглаж хэн нэг хүүхэнд бэлэг болгон өгч байгаа нь зүгээрээ итгэж байгаа шүү гэх гээд байгаанмуу.

Avatar

Зочин 2025-05-29 202.179.18.210

Л.Элбэгдорж төрд үнэнч зүтгэснээсээ болж, маш олон дайсантай болжээ. Бүлэглэлийн ялаануудын эздийнхээ захиалга, санхүүжилтээр зохион байгуулсан хөлсний жагсаалыг ард түмнийх болгон гуйвуулагчид олон байна.

Avatar

Зочин 2025-05-29 202.179.18.210

Л.Оюун-Эрдэнийг урвагч Ц.Элбэгдорж гэж буруу бичжээ.

Avatar

ИТГЭЛ БА ОРЛОГО 2025-05-29 202.179.24.28

ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙГААС ӨМНӨ …. ОРЛОГОО НОТЛОХ ЁСТОЙ БУС УУ….. ККК… ТА НАР БҮГД СОЛИОРЧ ЭЭ…

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.110

Дэлхийг х***а болгох гэж элдэв арга-р эзлэх гэж ийш тийшээ үсчсэн атгаг х***а бодлгоыг таслан х***а-г улс орнууд шахаж ёстой. Тэгж байж бүх дэлхийд амар амгалан тогтож улс орнууд улс улс оронд хөгжинөө.

Avatar

Нэргүй 2025-05-29 188.162.254.126

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ??????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж