Хамасын удирдагч Мохаммад Синварыг хөнөөжээ

Хамасын удирдагч Мохаммад Синварыг хөнөөжээ

Хамасын удирдагч Мохаммад Синварыг хөнөөжээ

Хамасын удирдагч Мохаммад Синварыг хөнөөсөн гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Лхагва гаригт мэдэгджээ. Мохаммад Синвар нь 2023 оны аравдугаар сарын халдлагыг гардан зохион байгуулсан удирдагч агсан Яхья Синварын дүү юм. Яхья Синвар амиа алдсаны дараа Мохаммад Синвар зэвсэгт бүлэглэлийн дээд зиндаанд дэвшсэн.

Израилийн арми Газын өмнөд хэсэг дэх эмнэлгийг онилох үед Мохаммад Синвар амиа алджээ. Түүнийг тавдугаар сарын 21-нд нас барсан гэж таамаглаж байна. Мохаммад Синварын үхлийг Хамас хараахан батлаагүй байна.

Беньямин Нетаньяху Израилийн парламентад сүүлийн 20 сарын хугацаанд амиа алдсан Хамасын албан тушаалтнуудын нэрийг танилцуулахдаа энэ мэдээллийг өгсөн аж. Мөн тэрбээр "Сүүлийн хоёр өдөр бид Хамасыг бүрэн ялах төлөвтэй байна. Мөн хүнсний хуваарилалтыг хяналтдаа авч эхэлсэн. Бид Хамасын удирдлага болон цэргийн чадавхийг устгаж, Газад барьцаалагдсан хүмүүсийг суллахыг зорьж байна" гэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.185.245

Сайхан мэдээ байна. Еврей ялна

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.110

Агуу орос орон орос хүн дэлхийд шинжлэх ухаан-р тэргүүлжгч орон шүү дэ орос хүний тус ч сайхан сэтгэл. Зху бүхэлдэхүүн орнуд бдгийн шүү агуу орос орон хүчирэг орон шүү.

Avatar

өвгөн 2025-05-29 192.82.65.103

ха ха ха ха тэнэг илжиг вэ. Танай орос орон чинь 21-р зууны фашист орон болчоод байна

Avatar

Нэргүй 2025-05-29 159.69.35.227

сөнөж байгаа орсыг ингэж магтдаг хүнийг нэг бол усан тэнэг гэнэ нэг бол орс элчингийн тролл гэнэ дээ хахаха

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.189.63

Израилтай юу ярих вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж