АНУ-ын Худалдааны шүүх ерөнхийлөгч Дональд Трампийн тарифыг хүчин төгөлдөр болохын өмнө хориг тавив. Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, АНУ-д зарна гэхээсээ илүүтэй АНУ-аас худалдаж авдаг орнуудад татвар ногдуулсан гэж үзэж байна.
АНУ-ын Үндсэн хуульд зааснаар олон улсын худалдаатай холбоотой асуудлыг ерөнхийлөгч бус Конгресс давуу эрхтэйгээр зохицуулах ёстой гэдгийг Олон улсын худалдааны шүүх мэдэгдэв. Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулахдаа "Ерөнхийлөгч тарифыг хөшүүрэг болгон ашиглаж байгаа байдлыг шүүх зөвшөөрөхгүй. Энэ шийдвэр нь ухаалаг бус, эсвэл үр дүнгүй гэдэгтээ бус. Харин Холбооны хууль үүнийг зөвшөөрдөггүй учир" гэжээ.
Трампийн засаг захиргаа Худалдааны шүүхийн шийдвэрийн дараа давж заалдахаа мэдэгдэв. Олон улсын худалдааны шүүхийн шийдвэрийн эсрэг Вашингтон Д.С дахь Холбооны тойргийн давж заалдах шатны шүүх, эцэст нь АНУ-ын Дээд шүүхэд давж заалдаж болно.
adfadfa 2025-05-29 183.177.105.156
adfa
Нэргүй 2025-05-29 47.227.179.89
fgunko ftu adfa?