Улсын дээд шүүхээр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуун эмчийн гомдлыг 2025 оны зургадугаар сарын 4-ний 09.00 цагаас хэлэлцэхээр товложээ. Тэрбээр одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг өнгөрсөн гуравдугаар сард /2025.03.13/ нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн байдаг. Давж заалдах шатны шүүх түүний гомдол болон өмгөөлөгчийн хүсэлт зэргийг хэлэлцэж, П.Батчулуунд оноосон 2.6 жилийн ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Хэргийг эргэн сануулбал, П.Батчулууныг Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхад 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө иргэн А Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан харамсалтай хэрэг болсон. Энэ үед хохирогчийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл А-гийн биеэс зөвшөөрөл аваагүй зарим эд эрхтнийг авсан хэрэгт буруутгагдан улмаар яллагдагчаар татагдсан юм.
Даваа 2025-05-29 5.136.187.93
Эмч хүний алтан амь авраад буруутан болох гэж. Дүгнэлт зөв л авах юмаа авсан байна, түүнийг худалдан борлуулж мөнгө олоогүй гэж гарсан шүү дээ. эмчийг яаралтай сулла. Аврагч эмчийг золиослож болохгүй шүү дээ.
Нэргүй 2025-05-29 59.153.112.217
хөөрхий эмчийг зовоохоо болиочээ ардынхаа төлөө зүтгээд хариу нь энэ үү
Зочин 2025-05-29 103.212.116.130
Хурдхан хэлэлцээд нэг талд нь багтаагаач дээ энэ дээд шүүх хүнийг хурлаараа яллаад байгаам уу хаашаа юм бэ зарим нэг асуудлыг дор нь нь шийддэг биз дээ
Нэргүй 2025-05-29 103.212.119.42
Муухай моральгүй хүмүүс энэ донорын ченжүүд
Нэргүй 2025-05-29 103.57.93.10
ганц хувь хүний асуудал биш л дээ салбар нь тэр чигтэй буруу асуудалтай
Иргэн 2025-05-29 59.153.114.182
Ганц ширхэг тэвнэ ч зөвшөөрөлгүй авсан л бол хулгайч. Ард түмэн нь өөрснөө бас хулгайч болохоороо энэ хулгайч эмчээ өмөөрөөд үхэх гээд байдаг байх даа.
бодит байдал 2025-05-29 103.57.95.28
өвдөхөөрөө эмчид битгий хандаарай
Нэргүй 2025-05-29 59.153.112.217
өвдөхгүй ,үхэхгүй амьд бие энэ хорвоо ертөнцөд ширхэг ч байхгүй