Ерөнхий сайдын хувь заяа УИХ-ын гарт байна

Ерөнхий сайдын хувь заяа УИХ-ын гарт байна

Ерөнхий сайдын хувь заяа УИХ-ын гарт байна

Яг долоо хоногийн өмнө Монгол Улсын улс төрийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх үйл явц өрнөсөн нь шөнөжин хуралдаж, үүр цүүрээр хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг хөөж гаргах МАН-ын бага хурлын шийдвэр гарсан өглөө байв. Тэр цагаас хойш улс төрийн үйл явц тамын тогооны үлгэр болж хувирсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн итгэл хүлээлгэхгүй бол өөрөө өргөдлөө өгч, байгуулсан Засгийн газартайгаа хамт унахаа мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл зах хязгааргүй хөвөрсөн. Тэр ч бүү хэл дараагийн Ерөнхий сайд нэгэнт тодорхой болсон гэж хэд хэдэн хүний нэр цахим орчинд тархаж талцал, хуваагдлын хэрүүлийн үр тарив.

Дараагийн Ерөнхий сайдын сандал суудалд ил далд горилогчид, өөрсдийхөө нэрийг санаатайгаар сэвүүлж олон нийтийн судалгаа явуулж ч амжсан. Харамсалтай нь, нэр зүс нь тодорсон хэдээс нийтийн таашаалд хүрсэн нь ховор.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөхийг хүлээсэн хэсэг нөхдийн хөл нь хөнгөрч, нойр нь хулжсан өдрүүд өчигдрөөр төгсгөл болов. Учир нь өчигдөр /2025.05.28/ хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтсон юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх нь бүү хэл өөрийг нь томилсон УИХ-аас ажлаа үргэлжлүүлж хийх эсэхийг асуух Үндсэн хуульд заасан эрхээ эдэлхээр шийдсэн нь улс төрийн үйл явцыг улам л сонирхолтой болгож байна. Тэр тийм ч амархан зайгаа тавьж өгөх хүн биш гэдгээ харуулав.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу итгэл хүлээлгэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлэхээр болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:

  1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ
  2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.

Тэгвэл хуульд зааснаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолыг хүлээж авснаас хойш 10 хоногийн дотор хэлэлцэх учиртай. Өчигдөр уг тогтоол тус байнгын хороонд очсон тул ирэх долоо хоногт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын нийт 126 гишүүний олонх буюу 64 нь одоогийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр дэмжсэн кноп дарсан тохиолдолд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэх боломжтой болох юм. Тиймээс олонхын дэмжлэгийг авах боломж харагдсан учраас л ийм нүүдэл хийж буй.

Тэр ч бүү хэл хамтарсан Засгийн газраас хөөгдөж хөгөө чирч буй Ардчилсан намаас томилогдсон 8 сайд нараас ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэнэ гэдгээ ил тод зарлачихсан. Бүр намын дарга нь ямар ч тохиолдолд хамтарсан Засгийн газраас гарна гэж мэдэгдчихээд байхад ч одоогийн Ерөнхий сайдыг ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурин дээр бат зогсож байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээр ч нэг нүүдэл хийгээгүй нь ойлгомжтой харагдаж байна. Өнгөрсөн хэд хоногийн турш огцрох өргөдлөө өгөх нэрээр чулуу хөөлгөж, өөрийнх нь талд кноп дарах гишүүдээ ч хайрцаглаж амжихаа мэдэлгүй л яахав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд өөртөө найз ч бэлдсэн, дайсан ч бэлдсэн. Найзын дүртэй дайсан. Дайсны дүртэй найз ч байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Явж явж худал инээсэн найзууд л араас хутга шаадаг гэдэг дээ. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хувь заяа одоогоор УИХ-ын 126 гишүүнээс бүрэн хамаарч байна. Ухаад бодвол улсынхаа бас парламентынхаа засаглалынхаа хувь заяаг ч тэд атгаж байж болох юм.

Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүй. Харин мөнхийн эрх ашиг байдаг хойно эрх ашгийн луужин хаашаа заахыг харах л үлдлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-29 202.131.230.163

МАН-ын бага хурал Ерөнхий сайдыг огцруулаагүй. Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах тогтоол гаргасан. АН засгаас гарах болсон нь овилгогүй гишүүн Баярмаа, Лодойсамбуу, Цэнгүүн зэрэг гишүүдээс нь болсон. Энэ нам МАН-д биш тэр гишүүддээ гомдлоо гаргах хэрэгтэй. Энэ тогтоол бол Ер нь УИХ-ын гишүүд шинэ төслүүдэд яаж хандах нь вэ? шинээр хийхээр төлөвлөж байгаа Ерөнхий сайдын төслүүд хир ирээдүйтэй бна гэдгийг тандсан ажил. Шаардлагатай гэж үзвэл МАН дангаараач Засгийн газраа байгуулж

Avatar

Нэргүй 2025-05-29 202.131.227.134

Нара, Фэнгшү мэтийн гишүүд л О.Э-д саналаа өгнө дөө. Тэднийг 2028 онд арчиж хаях юм шүү.

Avatar

Нэргүй 2025-05-29 188.162.254.126

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу яахав ????????

Avatar

зочин 2025-05-29 66.181.180.209

Жинхэнэ авилгачид бол АН-ын бүлэг этгээдүүд, Тив дамжсан барууны том компанийдаас авилга авч монголыг тэдний хоол болгох зорилготой хүмүүс

Avatar

сонгогч 2025-05-29 202.9.46.14

Баялагийн хулгайч олигархуудаас авилга авсан УИХ- н гишүүд нь эсрэг санал өгөх нь ойлгомжтой. Тэгээд баялагийн сан , хөрөнгө хураах хууль дашийн шоог болно… 30 гэр бүл баяжиж, тэд авилга авч байвал 3,5 сая иргэн гуйлагачин болох нь тэр гишүүдэд падгүй….

Avatar

R 2025-05-29 202.126.89.93

1 knop-iin hansh heden 100n say eswel terbum baigaa bol? UIH giahuud ni munguu avaad daraad ugchih baih aa 🙂 Nersiig ni sian harj avaad tegsen tohioldold UIH-g ZG-tai n hamtas n taraah ni zuitei. Baahan ongiroo batsaanuud garchihsan baigaa biz de yer n bol

Avatar

Харамсалтай нь 2025-05-29 202.126.90.246

10 тэрбумаас буухгүй байхдаа

Avatar

Нутгийн уугуул 2025-05-29 139.5.219.30

Юунч их сүржин үг хэллэгтэй тогтоолын төсөл вэ. Орлож болдоггүй хүн гэж хаач байхгуй. Дараа дараагийн засгийн газар өмнөх засгийнхаа сайн юмыг нь аваад, саар юмыг гээгээд л цааш явах зарчимтай байх ёстой. Түүнээс биш Ганц Оюун-Эрдэнэ- ээс Монгол улсын хөгжлийн хувь заяа шийдэгдэх юм уу. Энэ байдал бол дарангуйлагч болох үйл явц явж байгааг иргэд огт мэдрэхгүй байх шиг. Түүнийгээ парламент энэ тэр гэж далдлах санааг гаргаад байх шиг. Нэг л өглөө сэрэхэд бид амьд бурхантай болсон байх вий…

Avatar

зочин 2025-05-29 66.181.180.209

Ардчилагч гэх энэ бүлэг хулгайч луйварчид бол бусдыг дарангуйлагч гэж гөрдөгч дарангуйлагчид, Украины нацистүүдээс төдийлөн ялгарахгүй этгээдүүд

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.189.63

Хэний ч гарт байсан бай наад Сонин этгээдээ нэн даруй зайлуулах хэрэгтэй. Өвөл айсуй шүү

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.189.188

ард түмэн гишүүдийн кноп яаж дарагдахыг харж…. энэ нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх биз , огцоруул . огцоруул, огцоруул.

Avatar

Зочин 2025-05-29 64.119.29.46

Энэ одоо бүр хачин юм боллоо доо ёрөнхий сайдаа намын бага хурал нь огцруулах шийдвэрээ гаргасан тэгтэл их хуралд итгэл хүлээлгэж бно гээд дахиад их хурал руу оруулахаар болж бна уу ер нь цаашид нэг хүн хаана болох тийшээ л хандлаа даа ёрөнхийлөгч нь болохоор ажиллаа өгөөд яваа л гэсэн шонхуу болгоод хаялаа даа ард түмнээс сонгогдсон 126 шийдээд үлдээвэл наад их хурлын нэр хүнд шалдаа бууна шүү дээ арай юм даа

Avatar

зочин 2025-05-29 66.181.180.209

Ерөнхий сайдыг огцруулах эсэх шинээр томилох асуудлыг УИХ-аар шийдэх хуультай, Хуулийн дагуу асуудал өрнөж байна, Харин засгийн газраа ерөнхий сайд бүрдүүлэх эрхтэй, Энэ удаа засгийн газрын бүрэлдүүнд АН аас хүмүүс оролцохгүй нь бараг тодорхой боллоо, АН өөрсдийн оролцсон засгийн газраа өөрсдөө татаж унагасан,Ер нь засгийн газрыг байнга сольж,улс орны хөгжилд саад хийх,самуун,тогтворгүй байдал байнга үүсгэж ,төрийн эрхийг бүхэлд нь булаах зорилготой л хүмүүс

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.180.105

золбин Данх аа зайлуулаач

Avatar

Зочин 2025-05-29 202.126.92.98

Бэрхийн галчийг зайлуул зайлуул

Avatar

зочин 2025-05-29 66.181.180.209

Оюунэрдэнийн засгийн газар сайн ажилласан,Ковидын хүнд үеийг хохирол багатай давж,эдийн засаг бизнесийг богино хугацаанд сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн болгосон, Экспортыг нэмэгдүүлж улсын төсвийг өсгөн ,том төслүүдийг хэрэгжүүлж, эдийн засгаа улам хүчирхэгжүүлэх боломж буй болгосон, Үүнд ардчилагч гэх хулгайч луйварчид атаархан,гадны нөлөөнөөс голчлон хамаарч үүссэн хүндрэлийг овжин ашиглаж,жагсаал цуглаан удаан хугацаагаар зохион байгуулж самуун үүсгэж засгийн газрыг огцруулж байна

Avatar

зочин 2025-05-29 66.181.180.209

Бид энэ мэтээр барууны уяаны ноход, өлөн чононуудад,хууртаж ашиглуулсаар байх юм бол өөдлөхгүй, Өсөж өндийж сэргэхгүй, Өөр хоорондоо дайсагнаж тэмцэлдсээр зүйл дуусч ч болзошгүй, Эд нар бол монголын баялагийг гадаадын тив дамжсан монополь компанийдын идэш болгох л зорилготой хүмүүс,

Avatar

Ганаа 2025-05-29 66.181.186.97

Оюун-Эрдэнэ шиг Ерөнхий сайд сүүлийн 30 хэдэн жилд байсангүй дээ, залуу хүн учраас л ийм зоригтой, амбицтай, мөрөөдөлтэй ажиллаж чадсан байх даа, хэдэн авилгич, хулгайч нарын гар хөл болсон нөхөд жагсаад л засаг огцруулдаг байж болохгүй,

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.180.105

хуцалгүй дутчи

Avatar

Иргэн 2025-05-29 66.181.178.87

Саналыг ИЛ хураалгах хэрэгтэй. Сонгогч бид хэнийг сонгосноо мэдэж авах ЭРХТЭЙ. Баялгийн санд стратегийн ордуудыг төвлөрүүлж , хууль бус хөрөнгийн тухай хуулийг баталж хэрэгжүүлэх нь сонгогч бидний нэн тэргүүний шаардлага болно. Оюун-Эрдэнийн засгийн газраас өөр эдгэрийг зориглож хийх засгийн газар байхгүй. Гишүүдийн хэн нь жинхэнэ ард түмний төлөөл болохыг бид хармаар байна

Avatar

Нэргүй 2025-05-29 192.82.92.204

ingen ingen uldeh gej zutgej baihiig bodohod ih l asuudaltai bgaa bololtoidogoo. er hun shig l bail daa. helsendee l bail daa. bi temtsej baina geed yariad bdag. ene 5 jiliin hugatsaand tegeed yamar ur dun garav. yariad l baidag, yariad l baidag. yamar ch ur dungui. yag unendee henteigee ch temtseed bgan.

Avatar

Нэргүй 2025-05-29 103.212.116.114

SEKSEER XANGAAD XUSNEER TAASHAALDAN BOOW XXIODD VANXANDI ANUSDI80955877

Avatar

Зочин 2025-05-29 202.179.18.210

айгалийн баялгийн үр шимийг 30 гэр бүл биш, монголын 3.5 сая иргэдэд хүртээхийн төлөө Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг олигархийн бүлэглэл улаан цайм эсэргүүцэж байна. 30 гэр бүлд Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал, Сү.Батболд, Х.Баттулга, Б.Нямтайширын гэр бүл багтаж байгаа нь нэгэнт тодорхой болжээ..

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.181.201

Баттулгын 4 авгайгийн 4 гэр бүл энд багтаж бгаа !!! Энэ 4 гэр бүл нь авгай хүүхэд, ач гуч нь нийлээд лав 60-аад хүн байгаа л доо !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж