Улаанбурхан өвчний тархалт ихэсч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандах иргэдийн тоо эрс өсчээ. Тус өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Гэсэн ч улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч хмчээл сургууль амраагүйтэй холбоотой тохиолдлын тоо эрс нэмэгдсэн байна.
Шөнийн 22:00-00:00 цагийн хооронд ХӨСҮТ-өөс яаралтай тусламж авахаар ирсэн иргэд хүүхдүүдээ оруулж, өөрсдөө гадна нь хүлээж, оочерлож үзүүлж байгаа аж.
Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах аюултай. Тиймээс эмч нар товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.
Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, хоёр настайд нь дархлаажуулалтад хамруулдаг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.
Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон хоёр настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй.
Хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээр очоод 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна. Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой аж. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Нэргүй 2025-05-29 202.131.225.197
muusain huuhed l hohirch bna
Зочин 2025-05-29 64.119.29.2
Агаарын бохирдол, хөрсний бохирдолоос болоод ханиайд томуу, янз бүрийн өвчин их бна даа
м 2025-05-29 103.126.107.50
вакцинаа хийлгэхгүй бол ийм байдлаасаа мөд салахгүй
Нэргүй 2025-05-29 66.181.187.62
хохь нь вакцинаа хийлгээгүй бол
zochin 2025-05-29 202.131.251.130
uhne gej ailgaj vaccine shahdag, mongo iddeg baidal koronagiin uyed denduu gazar avsan daa. odoo iim bolohoor humuus vaccine hiilgehiig hulgaichidiig bayajuulj baigaa uildel gej uzdeg bolood baina.
kaka 2025-05-29 66.181.168.82
Нийслэл, аймаг, сумдын өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны байдал маш сул, хүн ардынхаа төлөө сэтгэлгүй ажиллаж байгаагийн тод жишээ энэ үйл явдалаар дуусах болтугай.
Нэргүй 2025-05-29 203.98.77.101
БУСДЫГ БУРУУТГАХААСАА ӨМНӨ АСУУДЛЫНХАА УЧРЫГ ОЙЛГО. ӨРХИЙН ЭМЧ НАР ЗӨНДӨӨ ХЭЛЖ БАЙГАА, ВАКЦИН ХОРТОЙ ГЭСЭН БУРУУ СУРТАЛ УХУУЛГААС ҮҮДЭЛТЭЙ ӨӨРСДӨӨ ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНД ХАМРУУЛАХГҮЙ БАЙЖ БАЙГААД ХАЛДВАР АВЧ ӨВДСӨН ХОЙНОО ИНГЭЖ ЭМНЭЛЭГТ ХҮНДРЭЛ УЧРУУЛДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ХУУЛЬТАЙ БОЛЖ ХУУЛЬЧЛАХГҮЙ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ НЭРЭН ДОР ВАКЦИН БҮХНЭЭС ТАТГАЛЗААД ТЭГЭЭД СҮҮЛДЭЭ Л ИЙМ БАЙДАЛД ХҮРЧ БАЙНА. ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ БАС ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА.
з 2025-05-29 202.9.47.65
өдөр үзүүлээч. заавал шөнө очерлоод яахав.
Нэргүй 2025-05-29 122.201.31.135
тэнэг малнууд