"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа мэргэжлийн сүмогийн шинэхэн ёкозүна Оносато Дайкиг онцолж байна. Удахгүй 25 нас хүрэх тэрбээр өнгөрсөн Нацү башёд түрүүлснээр ёкозүна цолны болзол хангажээ. Хамгийн сүүлд 2017 онд л япон сүмоч болох Кисэносато ёкозүна цол хүртэж байв. Түүнээс хойш найман жилийн дараа Японд төрсөн, япон гаралтай сүмоч аварга боллоо. Нөгөөтэйгүүр монголчуудын эзэрхийлэл, үргэлжлэлийг тасалжээ.
СҮМОД ДУРЛАСАН ХҮҮ
Дайки Накамүра 2000 оны зургадугаар сарын 7-ны өдөр Ишикава мужийн Цүбатад мэндэлжээ. Тэрбээр бага сургуулийнхаа нэгдүгээр ангид орохдоо л сүмогийн клубд элссэн бөгөөд багадаа "Сүмо" сэтгүүлийг шимтэн уншдаг хүүхэд байв. Энэ ч утгаараа мэргэжлийн сүмоч болох хүсэл мөрөөдөлдөө бүрэн автсан аж.
Ахлах сургуульдаа Дайки ёкозүна Хакүхо М.Даваажаргалын жил бүр зохион байгуулдаг "Хакүхо кап" тэмцээнд түрүүлж, олны анхааралд өртөв. Мөн сурагч байхдаа Арашио дэвжээний бэлтгэлд хамрагдаж, өдгөө дээд зиндаанд барилдаж буй Вакамотохарүтэй танилцсан түүхтэй.
2019 онд Дайки сүмогийн хөтөлбөрөөрөө алдартай Японы спортын шинжлэх ухааны их сургуульд элсч, мэргэжлийн тамирчин болох эхлэлээ тавьжээ.
СОНИРХОГЧДЫН СҮМОД ЦОЙЛСОН НЬ
Оюутан наснаасаа л Дайки гайхагдсан гэдэг. Их сургуулийн шинэхэн оюутан эхний курстээ оюутны улсын аварга болж, 29 жилийн дараа аварга болсон анхны нэгдүгээр курсын оюутан болжээ. Улмаар 2021 онд 70 дахь удаагийн бүх Японы сүмогийн аваргад оролцож, түрүүлснээр сонирхогчдын сүмогийн ёкозүна болсон аж.
Их сургуулийн сүмогийн ертөнцөд Дайки болон Микияа Ишиока нарын ривал чимэг нь байжээ.
2022 онд Дайки АНУ-ын Алабама мужийн Бирминхем хотноо болсон Дэлхийн наадмын сүмогийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцов. Ингэхдээ хамгийн дээд жинд мөнгөн медаль, нээлттэй ангилалд алтан медаль хүртжээ. Тухайн оныхоо аравдугаар сард сонирхогчдын сүмогийн ёкозүна гэх цолоо хамгаалж, дахин түрүүлсэн амжилттай.
ЁКОЗҮНАГИЙН ШАВЬ
2023 онд Дайки мэргэжлийн сүмод өрсөлдөхөөр шийдэж, Нишоносэки дэвжээнд элсчээ. Түүний дэвжээний багш нь ёкозүна асан Кисэносато. Залуу хүү аль болох богино хугацаанд сэкитори буюу дээд зиндааны бөх болох хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Кисэносато ч авьяаслаг сүмочийг дэвжээндээ элсүүлэхийн тулд бүхий л аргаа хэрэглэж, зөвхөн сүмод анхаарлыг нь хандуулна гэжээ.
Түүний дэвжээний нэрийг Оносато гэх. Ингэхдээ Таканосато, Кисэносато зэрэг аваргуудын нэртэй холбож, 20 дугаар зуны шилдэг озэки Оносато Мансүкэгийн нэрийг хайрласан түүхтэй. Дайкигийн аав нь энэ талаар "Хүү минь өнө эртний түүхтэй алдарт озэкигийн нэрийг авсанд би үнэхээр их бахархаж байна" гэж байв.
Оносатогийн ахлах сургуулийн дасгалжуулагч Тэцүяа Томигийн тодорхойлсноор тэр бол сүмогийн Шохэй Отани гэнэ.
ГЭРЛИЙН ХУРДААР
Сонирхогчдын сүмод үзүүлсэн сайн амжилтынхаа ачаар Оносато шууд Макүшита зиндаанаас замналаа эхлүүлжээ. Улмаар хоёр башё барилдсаныхаа дараа жүрёо рүү дэвшиж, мөн л хоёр башёгийн дараа дээд зиндааны бөх болов. Өөрөөр хэлбэл, түүнд дээд зиндааны бөх болоход ердөө дөрвөн башё хэрэгтэй байлаа. Кисэносато ч шавиа макүүчигийн эхний башёдоо арван даваа аваарай гэж захисан гэдэг.
Гайхалтай нь Оносато дээд зиндааны анхны башёдоо буюу Хацү башёд 11 даваа авч, дайчин барилдаантай гэж шагнагджээ. Ер нь түүнд дээд зиндаанд тааруу барилдсан удаа байхгүй. Хоёр дахь башёдоо мөн 11 даваатай үзүүрлэж, гурав дахь башёдоо 12 даваатай түрүүлжээ.
Мэдээж залуу хүүхэд дээд зиндаанд цойлж, гэрлийн хурдаар алдартай болохын хэрээр хэл аманд өртөж эхлэв. Улмаар түүний архидан согтуурсан асуудал гарч, удалгүй багшийнхаа хамтаар уучлалт гуйжээ.
2024 оны нэгдүгээр сард дээд зиндааны дебютээ хийсэн Оносато тавдугаар сард анхны түрүүгээ хүртэж, арваннэгдүгээр сард озэки цол хүртэв. Оны эхэнд л залуу бөх байсан хүү оны төгсгөлд арслан цол хүртсэн нь энэ.
Оносато 2024 онд Японы мэргэжлийн спортын шагнал гардуулах ёслолын шилдэг залуу тамирчин, "Спортс Хочи" сонины нэрэмжит оны шилдэг бөх гэх хоёр шагналыг хүртжээ.
ЯПОНЧУУДЫН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЁКОЗҮНА
Кисэносатог эс тооцвол мэргэжлийн сүмогийн сүүлийн долоон ёкозүнагийн зургаа нь монгол хүн байжээ. Энэ ч утгаараа япон бөх ёкозүна цол хэзээ хүртэх нь тодорхойгүй байв. Гэтэл Оносато хонгилын үзүүрт гэрэл асаав. Залуу озэки 2025 оны гуравдугаар сарын Харү башёд түрүүлсний дараа сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс түүнийг тавдугаар сарын Нацү башёд түрүүлвэл ёкозүна цол олгоно гэж болзол тавьжээ.
Шинэхэн ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас сайн барилдаагүй тул дараагийн ёкозүнаг бэлдэх нь зүй ёсны асуудал гэж үзжээ.
Оносато ч Нацү башёд 14 даваа, ганц унаатай түрүүлж, ёкозүна болох эрхтэй гэдгээ харуулсан. Түүнийг зогсоосон, давсан ганц бөх нь ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн.
Энэ долоо хоногийн эхээр ёкозүнагийн зөвлөлөөс Оносатог мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүна болсон гэдгийг зарласан.
Зочин 2025-05-29 59.153.113.131
Хакүхог ирээдүйн аварга болох шавьтай нь зайлуулж байж арай гэж нэг Япон аварга төрүүлж байх шивдээ
Her udah yum boldoo 2025-05-29 23.92.142.182
Odoo Sumod orj baigaa Mongol huuhduud deer ueiinh shig ulun bish tsatgalan bolohoor bas neeh hicheehgui baih shig sanagddagshd.
Нэргүй 2025-05-29 202.9.40.156
Атаархуу монголчуудын сэтгэгдлийг хараад ой гутаж байна. Сумо бөх барилдаж байсан олон монгол хүн өөрсдийн гэр бүлийн амьдралаа өөд нь татсан. Өөрсдийхөө хүч хөдөлмөрөөр мөнгө олж байхад юунд нь бухимдаж уурлана вэ. Монгол хүний хүч чадал барилдах ур авьяасыг дэлхийд таниулсан бусуу. Монголчуудын тархи толгой нь ингэтлээ эргэж тэнэг болчихсон юмуу. Барилдмаарбол барилдаж л байг. Бусдад ямар хамаа байнаа.
Нэргүй 2025-05-29 43.242.242.59
Монголчууд сумоогоос гарсан нь дээр дээ. Монголчууд сумод барилдсан болоод сард зарим нь 100 сая төгрөг авч байна. Гэтэл бид энд мөнгөгүй байж байдаг. Адилхан л ядуу байх ёстой. Олноосоо онцгойрох нь шударга ёсонд нийцэхгүй. Японы татвар төлөгчдийн мөнгийг ингэж хамаагүй хүмүүст өгч болохгүй. Японы сумогийн холбоонд зарим монгролчууд гомдол гаргах болно
Нэргүй 2025-05-29 103.212.119.42
Кесеносатогийн араас орчихгүй болч
Нэргүй 2025-05-29 139.5.217.237
Монголын ноёрхол дуусах цаг нь болоо байлгүй. Монголчууд сумо-г хөгжүүлэхэд их түлхэц өгсөн.
Баярцогт 2025-05-29 47.227.179.89
за болждээ.Одоо Мояачууд болсон, гэртээ харьж малаа малла!
Нэргүй 2025-05-29 66.181.187.91
Монголчууд ч залхаад үздэг сонирхдог хүн байхгүй болсондөө
Нэргүй 2025-05-29 210.148.94.144
Кэсэносатогийн шавь: Хакухог шахаж Кэсэносатог Сүмогийн холбооны ерөнхийлөгч болгохын тулд хийгдэж байгааа үз шаттай арга хэмжээний нэг нь.
Нэргүй 2025-05-29 66.181.181.201
Зөв зөв, япончуудын зөв !