Доллар нэг жилийн хугацаанд 165 төгрөгөөр өсчээ

Доллар нэг жилийн хугацаанд 165 төгрөгөөр өсчээ

Доллар нэг жилийн хугацаанд 165 төгрөгөөр өсчээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүл үеэс эхлэн ам.долларын ханш тогтмол өсч 3600 төгрөгийг давсан. Сүүлийн долоо хоногийн хугацаанд долларын ханш харьцангуй тогтворжжээ. Тодруулбал, ам.долларын ханш өчигдрийн байдлаар /2025.05.28/ 3573 төгрөгтэй тэнцэж байна. Харин Найман шарга валют арилжааны захад ам.долларын худалдан авах үнэ 3591 төгрөг байгаа бол худалдах ханш 3597 төгрөг гэж байв. Энэ нь өмнөх өдрийнхөөс нэг төгрөгөөр буурсан дүн аж. Харин арилжааны банкуудад бэлэн зарах үнэ нь 3588-3592 төгрөгийн ханштай байна.

Одоогоос нэг долоо хоногийн өмнө /2025.05.20/ Найман шарга захад ам.доллар худалдан авах үнэ 3598 төгрөг, худалдах үнэ 3605 төгрөг байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд буюу яг зургаан сарын өмнө ам.долларын ханш 3417 төгрөгтэй тэнцэж байсан. Харин мөн оны аравдугаар сард 3382 төгрөгтэй тэнцэж байжээ.

2025 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 3541 төгрөг болж өнгөрсөн жилийн мөн үеэс 165 төгрөгөөр суларсан байна. Харин өмнөх  сараас 66.2 төгрөгөөр суларсан. Тэгвэл, төгрөгийн евротой харьцах ханш 3978 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 355 төгрөгөөр, төгрөгийн рубльтэй харьцах ханш 42 төгрөгтэй тэнцэж өнгөрсөн оны энэ үеэс 6 төгрөгөөр, төгрөгийн юаньтай харьцах ханш 485 төгрөгтэй тэнцэж 2024 оны дөрөвдүгээр сараас 18 төгрөгөөр тус тус суларсан гэж Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил мэдээлжээ.

Монголбанкин дахь гадаад валютын албан нөөц 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 5 тэрбум ам.долларт хүрсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.182.34

Ам. долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба тэдгээрийн сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.

Avatar

Нэргүй 2025-05-29 202.126.89.107

урьд нь жилд 1000 аар өсдөг байлаа

Avatar

Нэргүй 2025-05-29 202.9.40.110

Агуу орос орон орос хүн дэлхийд шинжлэх ухаан-р тэргүүлжгч орон шүү дэ орос хүний тус ч сайхан сэтгэл. Зху бүхэлдэхүүн орнуд бдгийн шүү агуу орос орон хүчирэг орон шүү.

Avatar

Нэргүй 2025-05-29 66.181.189.63

Ямар ч үед Дэлхийн эдийн засаг хямарч байдаг, голлох түүхий эдийн үнэ өсч буурдаг. Гагцхүү үүнээс хамгаалахын тулд бүх улсад Гүйцэтгэх засаглал+Сангийн яам ажилладаг. Гэтэл Монголд яадаг вэ. Ямар гүйцэтгэх засаглал ямар гээчийн Ерөнхий сайд, сангийн сайдтай байгаагаа харж байгаа биз ?. Бүр уйлалдаж орилолдож байгаад сонгодог нөгөөх нь бүхий л чадлаараа Хулгайлдаг. Тэгээд бас Итгэл үзүүлээч гэж ширлэдэг.

Avatar

Нэргүй 2025-05-29 192.82.65.172

2020 оноос хойш бараг 1000 төгрөгөөр өссөн байна. Иргэдийн амьжиргаанд маш ихээр нөлөөлж байдаг. Монгол банк яагаад хариуцлага хүлээдэггүй юм бол.

Avatar

зочин 2025-05-29 66.181.180.209

Ардчилагч гэх анархист хулгайчуудын гол зорилго бол бусдыг гүтгэх, тухайлбал,засгийн газрын нэр хүндийг бохирлож харлуулах, ажлыг нь хүндрүүлэх ,дайрч давшилж,байнга унагах солих , улс төрийн тогтворгүй байдал,үймээн самуун үүсгэх ,иргэдийг талцуулах, өөр хооронд нь дайсагнуулах , амьдралыг хүндрүүлэх ,бусдыг хуурч мэхлэх гэх мэ, муу аргаар төрийн эрхэнд гарах явдал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж