Монгол – Австрийн хамтрал ухаалаг, ногоон хот байгуулна

Монгол – Австрийн хамтрал ухаалаг, ногоон хот байгуулна

Монгол – Австрийн хамтрал ухаалаг, ногоон хот байгуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулж хүн амын нягтаршлыг сааруулах үүднээс Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн харьяа AIG компани Австрид төвтэй Teichmann & Compagnons Property Networks GmbH компанитай хамтран Монгол Улсад ухаалаг хот хөгжүүлэх стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус төслийн хүрээнд AIG болон Teichmann & Compagnons Property Networks GmbH хамтран дэвшилтэт технологид тулгуурласан, орчин үеийн ногоон барилгын хэрэгцээг хангасан, шинэ төлөвлөлт бүхий байгаль орчинд ээлтэй хотыг цогцлоох юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, дэд бүтцийн бие даасан шийдэл, дижитал засаглалыг нэвтрүүлсэн энэхүү шинэ төсөл нь 2 компанийн хувьд шинэ сорилт төдийгүй, олон улсын хэмжээний хот байгуулалтын том төсөл болон өргөжих учиртай.

“Энэ санаачилга нь Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалт, инновац нэвтрүүлэх шинэ үеийг нээж буй чухал эхлэл юм.” хэмээн AIG-ын Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг онцоллоо.

“Би Европын олон улсуудад ногоон барилгын төслүүдийг хэрэгжүүлж байсан. Мөн Монголд Ногоон Барилгын Зөвлөл байгуулахад хувь нэмрээ оруулж байснаас хойш энэхүү зах зээлд хүч үзэх хүсэлтэй байсаар ирсэн. Монголд маш их боломж бий гэж харж байна” хэмээн Teichmann & Compagnons Property Networks компанийн захирал Ричард Тейхманн хэллээ.

Санамж бичигт хотын ерөнхий төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн оролцогч талуудын эрх үүрэг, ажлын хэсэг байгуулах зэрэг хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг тусгасан байна.

Австрид төвтэй Teichmann & Compagnons Property Networks GmbH нь үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт ба ногоон барилгын туршлагатай, Европын Ногоон барилгын зөвлөлийн гишүүн. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 1,4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн компани юм.

АIG нь Ард Санхүүгийн Нэгдлээс тусгаарлаж, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг дэд бүтэц, хот байгуулалтын төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах юм.

Улаанбаатар хот, Монгол Улс,
2025 оны 5 сарын 27

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж