“Эрчим хүч-3” төсөлд шаардлагатай 47 сая долларын зээлийн хэлэлцээрийг дэмжив

“Эрчим хүч-3” төсөлд шаардлагатай 47 сая долларын зээлийн хэлэлцээрийг дэмжив

“Эрчим хүч-3” төсөлд шаардлагатай 47 сая долларын зээлийн хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар Эрчим хүч-3 төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.  Тус төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөснөөр бүс нутгийн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой аж.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээлийн хугацаа 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй юм байна.

Эл асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Зээл авахгүйгээр үндэсний аж ахуйн нэгжүүд хамтраад юмуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ ажлыг гүйцэтгэх талаар судалж үзсэн үү. Говийн бүсэд томоохон төслүүд хэрэгжиж буйтай холбоотой цахилгаан, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Өмнөговь аймгийн баруун талын гурван сум Хятадаас цахилгаанаа авч байгаа. Тэрхүү сумдад цахилгаан тасалж, хэрэглэгчдийг түвэгтэй байдалд оруулах үзэгдэл байнга шахам гарч байна. Тиймээс аймгийн төвөөс цахилгаан, эрчим хүч авахаар холбох санал тавьж байсан. Энэ асуудлыг ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар юм уу, зээлийн хөрөнгөөр шийдэх боломж бий юу гэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Төслийн хүрээнд одоогийн Багануур-Чойр чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээт болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудыг өргөтгөх юм. Энэ төсөл хэрэгжвэл дараагийн удаа Шандаас Цагаан суварга хүртэлх 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын хос шугам барих төлөвлөгөөг гаргасан бөгөөд эх үүсвэр нь тодорхой болж байгаа.

Энэ шугам ашиглалтад орвол Монгол Улсын Засгийн газар төвийн эрчим хүчний системээсээ “Оюутолгой” төсөлд 1.3 тэрбум кВ.цаг эрчим хүч жил болгон нийлүүлэх гэрээг хийсэн байгаа.

Түүнээс гадна говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний төслүүд олноор хэрэгжиж байгаа. Үүнийг төвийн бүс рүү дамжуулах бололцоо бий.

Хувийн компани эрчим хүчний төсөл рүү хөрөнгө оруулаад өөрийнхөө оруулсан хөрөнгөө ашигтай буцааж авах нөхцөл, тооцоолол гарахгүй байгаа учраас Засгийн газар цахилгаан дамжуулах агаарын шугамын байгууламжуудыг зээл авч хийхээс өөр аргагүй шийдэлд хүрсэн учраас энэ асуудлыг Төсвийн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор зөвшилцөөд өнөөдөр энэ асуудлыг хэлэлцүүлж байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумд Хятадаас өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч авч байгаа. Төвийн бүсээс Гурвантэс сум руу хүргэхэд 1000 шахам км зайтай. Шугамын алдагдал өндөр учраас үр ашиггүй гэсэн тооцоо гарч байсан юм билээ. Харин Даланзадгадын 50мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орчихвол дээрх гурван сум руу цахилгаан дамжуулах агаарын шугам, холбогдох хуваарилах байгууламжуудыг барих бололцоотой. Холбогдох судалгааг хийж байгаа гэв.

УИХ-ын гишүүн Х.Жангабыл:

-Төсөл хэрэгжсэнээр Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн 6 аймаг, 90 сумын цахилгаан хангамж, 100 гаруй уул уурхайн компани цахилгаан, эрчим хүчний найдвартай хангамжтай болно гэж ойлгосон. Чойроос Сайншанд хүрэх өндөр хүчдэлийн шугам баригдаж байна. Сайншандаас Замын-Үүд хүртэлх шугам хэзээ баригдах вэ. Эрдэнэбүрэнгээс Мянгад сум хүртэл, Мянгадаас Улиастайг хүртэлх шугамыг хэзээ барих вэ?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Чойр-Сайншанд чиглэлд шугамын ажил хийгдэж байгаа. Сайншандаас Замын-Үүд хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл хийвэл хэрэглээ ямар хэмжээнд өсөх вэ гэдэг судалгааг хийж байгаа хэмээсэн. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 2029 онд дуусч ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятад улсын Эксим банкны санхүүжилтээр барьж байгаа.

Эхний ээлжинд Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлд 220 кВ-ын хос дамжуулах агаарын шугамыг маш яаралтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих шаардлага үүссэн.

Мянгад-Улиастай чиглэлд 400 гаруй километр урт агаарын шугам барихад 100 гаруй сая ам.долларын өртөгтэй болно. Энэ асуудлаар Азийн хөгжлийн банктай хэлэлцээр эхлүүлсэн ч жаахан саатаад байна гэлээ.

Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх нь зээлийн хэлэлцээрийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-28 66.181.188.153

нэг л төсөл ярьж мөнгө л идэх гэсэн сонирхолтой новшнууд дөө

Avatar

Нэргүй 2025-05-28 203.91.115.42

Энэ салбарт бугшсан хулгайг энэ гөлгөр хар шийдчих болов уу гэж хувьдаа ихэд найдаж хүлээлээ. Гэвч энэ н**ш зүгээр л нутаг нэгт Нямдоржийн босгосон авилга, хулгайн сүлжээг хамгаалахаас өөр зүйл хийсэнгүй. Шинэчлэлт хийхийн тулд нэг талаас бүтээгдэхүүний өртөг, тариф яригдахаас аргагүй. Гэтэл нөгөө талаас үйлдвэрлэлийн үр ашиг, технологийн шинэчлэл, зохион байгуулалтын оновчлол, төлөвлөлтийг сайжруулж байж бодит үр дүн гарах ёстой. Тэгэхэд энэ. Зүгээр л ярианаас нь хулгай цавчаа нэвт ханхалж байн

Avatar

- +; y 2025-05-28 50.169.138.78

– #, (##)

Avatar

Saityydaar+aptw, (- ysand opxd## gyi;) 2025-05-28 50.169.138.78

BALiAR yum xuideg xyn bna, cain yum xuideg xyn bnz.

Avatar

@deevreerzn kabelr nyxelj, TOMYASTAI; nyraaj, yrd ni ium uym YZEEGYIN BN. I keNET; ? nyyr Ugultgyi oz. -ylcuin. 2025-05-28 50.169.138.78

oopuugoon showdtsan, tyreesl geed bsne;

Avatar

Нэргүй 2025-05-28 139.5.217.238

Өр тавиад л байх юм үхээрүүд. огцруулъя.

Avatar

Бат 2025-05-28 202.126.89.98

Архаг гишүүн чойжоо давхар хувийнхаа Баянгийн цахилгаан станцын тогоо зарах шугамаа өргөтгөж байгаа юм бишүү.

Avatar

Нэргүй 2025-05-28 103.212.117.160

Зээл авахгүй гэсэн биш билүү

Avatar

Нэргүй 2025-05-28 139.5.217.99

САМАРДАГСАИХАНАР ДҮЖИГИИН 320 САЯ $ ТӨЛҮЛИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж