Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдож буйтай холбогдуулан Хятадын залуучуудын пионерын ангийн төлөөлөгчдийн (CYP) есдүгээр хурал Мягмар гаригт (2025.05.27) болж өндөрлөв. Тус улсын дарга Ши Жиньпин залуу пионеруудад баярын захидал илгээж, Намын төв хорооны нэрийн өмнөөс хурал зохиогдож буйг магтан сайшаасан байна. Мөн пионерын гишүүн, ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэсэн байна.
Ши Жиньпин баярын захидалдаа, хүүхэд залуучууд бол хүчирхэг орныг бүтээн байгуулах, үндэстний сэргэн мандалтыг урагшлуулах чухал хүчин гэж онцлон тэмдэглэжээ. Харин пионерын анги нь хүүхэд залуучуудыг эрүүл саруул, зөв хүн болгон төлөвшүүлэх том сургууль гэж дурдсан байна. Баярын захидалд мөн "Шинэчлэлийн аян замд пионерын анги нь Коммунист намын далбаанд нэгдэж, коммунизмын залгамж халааг бэлдэх ажилд анхаарч, Хятадын уламжлалт онцлогийг агуулсан социализмын бүтээн байгуулагчийг бэлдэх ёстой. Нам улсаа хайрлаж, шаргуу суралцаж, шинэ цагийн шилдэг залуусыг мэдлэг боловсролоор удирдан чиглүүлэх ёстой" гэжээ.
Ши Жиньпин намдаа, эх орондоо хайртай, эрдэм номдоо шамддаг, хөгжил дэвшилдээ хүч түрэн орж ирэх үлгэр жишээ залуу үеийг бий болгохын тул гишүүдээ сургаж, чиглүүлэхийг "CYP"-д уриалсан байна. Мөн хүүхэд багачуудыг эрүүл саруул өсөх таатай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллахыг хүссэн байна. Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Цай Чи их хурлын нээлтийн хуралд оролцжээ. Тэрбээр "CYP"-ийн есдүгээр хурал дээр Ши Жиньпины захидлыг уншиж, намын төв хорооны нэрийн өмнөөс үг хэлсэн байна. Тухайлбал, "CYP"-ын гишүүдийг Ши Жиньпиний сургаалыг санаж, хүчирхэг үндэстэн байгуулж, Хятад үндэстнийг сэргээх агуу үйл хэрэгт хувь нэмрээ оруулахад бэлэн байхыг уриалсан байна. Есдүгээр хуралд нийт 3000 орчим пионерын ангийн гишүүн оролцжээ.
Монгол 2025-05-28 66.181.180.211
үзэл санаагүй тэнэг байснаас үзэл санаатай ёс суртахуунтай байж хүүхдүүдээ хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд нь ядаж х****л хэлэхгүй улс орондоо үнэнч байх юм даа
Нэргүй 2025-05-28 188.33.34.103
монголчууд бас ийм утгагүй байсан шүү
Нэргүй 2025-05-28 203.91.115.42
Манайхан чинь тун саяхан, 33 жилийн өмнө ийм байлаа шүү дээ. Монголын пионерын байгууллага, пионерын ахлах удирдагч энэ тэр болоод л улаан даавуугаар хүзүүгээ оосорлоод гүйдэг байлаа. Комунизмаа гэж. Бидэнд бол зүгээр л бусдыг дагалдан хөөрцөглөж гүйх нэг суваг, хэлбэрдэлт төдий л байлаа. Хятадууд ямар ч юмыг давхар зорилгоор ашиглаж чаддаг ард түмэн. Тэд энэ сүлжээг хүүхдээ хүмүүжүүлэх, тогтвортой хөгжлийн оюун санааны суурь төлөвшил болгон ашиглаж чадаж байна.